x

Абэ Шинзо шинэтгэгч мөн үү?

Тэр аймшигт явдлыг хүн төрөлхтөн нүдээр харсан. Энэ намтар мөнөөх явдлаас гурван жилийн өмнө бичигджээ. 

Абэ Шинзо 2007 онд албан тушаалд очоод удалгүй эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт ажлаа өгөхөд нь хүмүүс чухам юу бодсныг асуух цаг ирсэн болов уу. Абэ бусдыгаа бодвол илүү гүн мөр үлдээсэн ерөнхий сайд гэдэгт эргэлзэх хүн үгүй биз ээ. Тэрбээр 2012 оны есдүгээр сард Либериаль-ардчилсан намын даргын суудалд эргэж суугаад эрх барьж байсан Ардчилсан намыг бүх нийтийн сонгуульд ялж ховорхон амжилт байгуулсан. Абэ намын дарга болоод хүнд бэрх сонгуульд оролцож доод танхимд гурав, дээд танхимд ч гурвантаа ялалт байгуулж, сүүлийн арваад жилд Японы улстөрчдөөс товойн тодорч дэлхийд танигдсан ганц лидер.

Олон жилийн хугацаа онцын түүх өгүүлэхгүй. Гэхдээ хүмүүс Абэ Шинзог чухам юу хөтөлж байв, тэгээд юунд хүрэв, засгийн эрхэнд суухдаа ямархан өв үлдээв гэдгийг л мэдэхийг хичээдэг. Энэ бүх асуултад нэг амьсгаагаар хариу өгөх намтрыг өдгөө Цагаан ордонд Японы талаар судалгаа анализ хийж өгдөг Teneo Intelligence консалтингийн компанийн ажилтан Тобиас С. Харрис анх удаа намтрыг нь бичжээ. Харрис 2006-2007 онд парламентад нь алба хашиж байхдаа Японы улс төрийн дотоод амьдралтай танилцсан юм байж.

Абэ Шинзогийн амьдралыг Харрис маш тодорхой дөрвөн хэсэгт хуваажээ. 2001-2006 онд Койзүми ерөнхий сайдын үед Абэ Шинзо Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг хариуцаж байхдаа цэл залуугаараа нийгмийн анхааралд өртөж тодорсон байдаг. Японы улстөрчдийн насаар бол “ид нас” гэсэн үг. Койзүмийг 52-тойдоо буулгаж авсан юм шүү дээ. “Цэл залуу” учир аргагүй туршлага дутаж, бас дээр нь өвчний учир эхний удаа богинохон хугацаанд алба хашсан. Харин авьяас билгээрээ ЛАН-ын гол дүр болон тодорч гарч ирээд хүчирхэг гүрэн, хүчтэй удирдагч, Японы колончлолын түүхийг цоо шинээр харсан, бас Японы улс төрийг бие даалгаж, батлан хамгаалах бодлогодоо оруулж ирсэн цоо шинийг хандлагыг нь Абэ Шинзогийн хоёрдахь үе буюу “шинэ консерватор” гэж Харрис тодорхойлжээ.

Гуравдахь үе нь бол Абэ зарим консерватив хөтөлбөрөө биелүүлчихээд улмаар ахиж урдаа тавьсан цорын ганц зорилго нь 1947 оны үндсэн хуулийг харах гэж хэлээд ялагдсан явдал гэж үзжээ. Дөрөвдэх үе нь нэгэнт олсон нэр хүндээ ашиглан 1945 оноос хойш гол холбоотон болсон АНУ-тай Японы урьд урьдын удирдагч нар шиг сайн харилцаагаа хадгалахын ялдамд бие даасан гадаад бодлого явуулж эхэлсэн тэр мөчлөг нь ажээ. 

Абэ Шинзо 2012 онд засгийн эрхэнд эргэж гарснаасаа хойш АНУ-ын шахалт дор үндсэн хуульдаа суулгасан 9 дэх зүйл буюу зэвсэгт хүчингүй байх тухай заалтыг ЛАН дотроо маш хүчтэй шүүн хэлэлцүүлдэг болсон. Парламентийн доод, дээд танхимдаа олонх байхдаа Абэ ихэнх цагаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд зарцуулсан. Түүний ээжийн эцэг Киши Нобусукэ 1957-1960 онд ерөнхий сайдын суудлын төлөө үзэлцэхдээ ч парламентдаа АНУ-тай тогтоосон харилцаагаа эргэн харахыг шаардаж байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Японы аюулгүй байдлыг шийдэх орь ганц хүсэлтэй Киши мөн л үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд гар хүрэх санаатай байжээ. Киши Нобусукэ санасандаа хүрч чадалгүй албаа өгөхөд Абэ дөнгөж зургаахан настай байсан, энэ явдал Абэгийн сэтгэлд гүн мөрөө үлдээсэн гэж Харрис үзжээ. 

Эдийн засгийн асар өндөр өсөлтөд хүрч хөл дээрээ бат зогссон Япон улсын хувьд үндсэн хуулиа эргэн харах нь зүй ёсны хэрэг гэдгийг энгийн логикоор ч бодоод олчих биз. Нөгөө талаар Абэ парламентад үлэмж олонх болж үндсэн хуулиа эргэн харах асуудлыг оруулж ирээд бүх нийтийн санал асуулга болох байсан ч Японы нийгэмд хэдэн үеэр нь баттай суулгасан пацифизм буюу дайнч бус үзэл болоод зарим нэг механизмыг давж гарах амаргүй. Энэ хоёр шалтгаан үнэн зөв боловч бас хангалттай биш ээ. Абэ хэдий удаан алба хашсан ч ерөнхий сайдынх нь байр суурь хэзээ тийм хүчтэй байгаагүй юм.

Гэхдээ Харрис 2012 оноос эвссэн Сока Гаккай гэдэг буддын маш хүчирхэг байгууллагатай нягт хамтран ажилладаг Комэйто намтай хамтран ажиллаж байсан гэдэгт нь төдийлөн ач холбогдол өгөөгүй юм болов уу гэж бодогдлоо. Бас нэг сонирхолтой өнцөг нь ЛАН олонх болоход өчүүхэн хувь нэмэр үзүүлдэг баруун төвийн намтай яагаад эвсээд байв? Үгүй яах вэ, хэрэг болох учраас л эвссэн биз, гэхдээ Комэйто үндсэн хуулийн 9 дүгээр зүйл дээр дэмжээ гэж үү? Нөгөө талаас Комэйто чухам юуны учир ЛАН-ыг дэмждэг байв гэдэг асуулт ч гарч ирнэ. 

Комэйтотой эвссэн гол шалтгаан нь ЛАН дэмжлэг авахгүй тойргууд дээрээ тэдний намын саналыг ашиглаж ирсэнд л хариулт бий. Хэдийбээр Абэ ЛАН-ын сонгуульд үнэмлэхүй амжилттай оролцож ирсэн ч нийгмээсээ төдий хэмжээний дэмжлэг авч чаддаггүй, саналын тоо илтэд буурдаг байсан юм. Нөгөө талаас нь харвал Комэйто нийгэм, эдийн засгийн асуудалд илт консерватив үзэл баримталдаг ЛАН-тай эвсэн үндсэн хуулиа бүрэн өөрчлөхгүй ч батлан хамгаалан хамгаалах салбарт ялимгүй реформыг зөвшөөрөхийн далимд өөрийнхөө сонгогчдод зарим нэг эдийн засгийн давуу тал үүсгэж байв.

Чухам тийм нөхцөл байдал маш хүчирхэг Абэгийн засгийн газрын сул тал болж, улс төрийн байр сууриа ч эргэн харахад хүрсэн. Харрис харин Абэгийн энэ алхам Койзүми болон түүний дараа дарааагийн бүх ерөнхий сайдтай харьцуулахад хавьгүй тогтвортой оршиход нөлөөлсөн гэдэг дүгнэлт хийсэн байна. Абэ болоод түүний баг төрийн хүнд суртал, төрийн байгууллагууд, ялангуяа Японы төв банкинд хатуу чанд хяналт тогтоосон. Гэвчиг парламентийн үнэмлэхүй олонх, бас “абэномика” хэмээх алдартай нь харьцуулаад харвал эдийн засгийн хувьд дэндүү даруухан амжилт олсон байдаг. Бас бус асуудал ч бий. Жишээ нь, Абэ Японыг “эмэгтэйчүүд нь гэрэлтсэн” улс болгоно гэж амалсан ч хөгжлийн түвшнээрээ ижил улсуудтай харьцуулбал хүйсийн тэгш эрхийн асуудал бараг дээшлээгүй. 

Японы эдийн засаг 2012 оноос хойш COVID-19 цар тахал хүртэл өмнөхөөсөө илүү хурдтай өссөн нь үнэн, гэхдээ өсөлтийн шалтгаан нь 2008 оных шиг санхүүгийн хямрал дайраагүй, бас 2011 оных шиг байгалийн гамшиг тохиолдоогүй. Абэномика хувьцааны зах зээлд мөнгө цутгахад шууд нөлөөлсөн боловч эдийн засагтаа урт хугацааны өсөлт авчраагүй.

Үүний шалтгаан юу байв аа? Нэг бол Абэ үг хэлэх тоолондоо ярьдаг байсан реформыг түүний танхим нь үнэн сэтгэлээсээ дэмжээгүй, эсбөгөөс хувь хүмүүсийн хувийн сонирхолд харшилсан байж мэднэ. Магадгүй бүр ЛАН-ыг хамгийн ихээр дэмждэг аварга компаниуд цагийн ажилтнуудынхаа тоог багасгаж, цалингийн доод хэмжээг нэмэхийг хүсээгүй, бас монополийн эсрэг хатуу дүрэм журам ч таалагдаагүй байх.

Улс төрийн эрх мэдэлтэйгээ байгаа улстөрчийн намтрыг бичих амаргүй, Харрис харин Абэг албан тушаалаасаа буухад нь энэ намтрыг бичсэн. Гэхдээ Абэ Шинзо амьд байлаа.

Энэ намтрын хамгийн сонирхолтой өнцөг бол уламжлалт итгэл үнэмшлээ хадгалахыг эрмэлздэг консерватив этгээдийг “шинэтгэгч”-ээр тодруулсан Харрисын байр суурь. Абэ Шинзо төрийн жолоог атгаж байхдаа хэд хэдэн реформ хийсэн ч үндэстнийхээ уналтын үндсэн шалтгааныг олж харж чадаагүй хэмээн Тобиас С. Харрис дүгнэжээ. Абэ Шинзо шинэтгэгч байсан эсэхийг та өөрөө уншиж үзээд дүгнэх биз ээ.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 25 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 30 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 31 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 33 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 34 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 36 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 39 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 44 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 0 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 5 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 21 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 38 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 42 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 45 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 47 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 3 цаг 51 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 3 цаг 51 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 18 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top