x

Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Голомт банк уул уурхай, тэр дундаа алтны салбарт чиглэсэн үйл ажиллагаагаараа банк, санхүүгийн салбарт тэргүүлэн ажилладаг. Голомт банк 2022 онд уул уурхайн салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгон ажилласан байна. Мөн өнгөрөгч онуудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж, тэдэнд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Үүний нэг жишээ нь Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтны Форум” арга хэмжээ юм. Голомт банк анх 2018 онд “Алтны Форум” арга хэмжээг явуулж эхэлсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагаа тус форумыг амжилттай зохион байгууллаа.

“Алтны Форум 2023” арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын 320 гаруй төлөөлөл уригдан оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцлээ.

Форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа, илтгэлийг танилцуулж, “Ирээдүйн уул уурхай: Боломж ба Сорилт” сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, Моннис групп болон Голомт банкны төлөөллүүд уригдаж, панелистаар оролцлоо.

Энэ үеэр Голомт банкнаас 1 унц, 999 сорьц бүхий алтан гулдмайн дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд хандивласан нь энэ жилийн хамгийн онцлог үйл явдал байлаа. 

“Алтны Форум 2023” арга хэмжээ нь салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Голомт банк цаашид ч Монгол Улсын алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууддаа зориулсан олон арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 7 цаг 43 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 7 цаг 52 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 7 цаг 56 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 8 цаг 0 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 8 цаг 3 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 8 цаг 14 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 8 цаг 16 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 8 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 8 цаг 21 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 8 цаг 22 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 8 цаг 36 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 8 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 9 цаг 9 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 9 цаг 49 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 9 цаг 51 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 9 цаг 52 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 9 цаг 54 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 10 цаг 41 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 45 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 11 цаг 26 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top