x

УИХ хэдэн гишүүнтэй байвал бид сайхан амьдрах вэ?

Аз жаргалын индексээр тэргүүлдэг орнуудын парламентын гишүүдийн тоог сонирхож үзлээ.

Финланд улс 5.5 сая хүн амтай, парламент нь 200 гишүүнтэй. Дани улс 5.8 сая хүн амтай, 179 гишүүнтэй. Швейцар улс 8.7 сая хүн амтай, 246 гишүүнтэй. 640 мянган хүн амтай Люксембург улс 60 гишүүнтэй. Дунджаар 20-25 мянган иргэдийг нэг гишүүн төлөөлж байна.

Гэхдээ парламентын гишүүдийн тоо, аз жаргалын түвшин шууд хамааралтай юу? Гишүүдийн тоог ямар нөхцөлд өөрчлөх боломжтой эсхүл шаардлагатай байдаг зэрэг асуултад хариулах гэж оролдлоо.

Гадна, дотнын судалгааг үзэхэд парламент буюу хууль тогтоох төлөөллийн байгууллага хэдэн гишүүнтэй байвал оновчтой, үр дүнтэй байх талаар тодорхой шийдэл дэвшүүлсэн нь маруухан байдаг аж. Хүн амын тооноос хамаарч тогтоож болох талаар 1970-аад онд (Таагепера, 1972) бичиж байсан. Зарим судлаач хүн амын тооноос гадна улс төрийн намуудын тоо, улс орны хөгжлийн түвшин, улс төр, эдийн засгийн хараат бус байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө гэж дүгнэжээ.

1800-2014 оны хооронд дэлхийн улс орнуудад хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг тоог хэрхэн тогтоож байсан талаар судалгаа (Кристоф, 2015) хийжээ. Энэхүү судалгаанд дүгнэснээр дийлэнх орнуудад хууль тогтоох байгууллага нь анх байгуулагдахад гишүүдийн тоог хүн амын тооноос шууд хамааралтайгаар тогтоож байсан бол нэгэнт байгуулагдсан хууль тогтоох байгууллагын гишүүдийн тоог хожим нь өөрчлөхөд хүн амын өсөлтөөс гадна бусад хүчин зүйлс нөлөөлдөг болохыг дурдсан байна.

Дээрх судалгааны үр дүнгээс харахад дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд парламентын гишүүдийн тоог нэмдэг байна.

Үүнд:

Нэгдүгээрт, эрх баригч буюу том намууд ирэх сонгуульд ялагдах нөхцөл бүрдсэн гэж үзсэн үедээ суудлын тоогоо нэмэгдүүлэх аргаа хайдаг бол жижиг намууд нэг ч гэсэн суудал илүү авах хүсэлтэй. Энэ хоёрын уулзвар дээр сонгуулийн тогтолцооны хэлбэр, парламентын гишүүдийн тоог өөрчлөх тохиол бүрддэг.

Хоёрдугаарт, одоогийн сонгуулийн тогтолцоо, тоо үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; Жижиг тойргоос тухайн тойргийн сонгогчдын саналын 50 хувийг ч авч чадаагүй "сураггүй" нэр дэвшигч ялаад гараад ирэхээр иргэдийн "жинхэнэ" төлөөлөл гарч чадаж байна уу гэх эргэлзээ олон нийтэд үүсдэг. Энэ нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх сэдэл болдог.

Гуравдугаарт, Сонгогчдын улс төрчид, төрийн институтэд үзүүлэх итгэл алдагдаж, эрс шинэчлэлийг шаардах болсон.

Тэгвэл манай улсын хувьд дээрх бүх нөхцөл бүрдсэнийг өрнөж буй үйл явдлаас дүгнэж болохоор байна.

Тухайлбал, улсын хөгжлийн үзүүлэлтүүд бүгд уруудсан, сонгогчдын эрх баригчдад үзүүлэх итгэл алдарч, шинэ улс төрийн хүчнийг хүсэмжлэх болсон зэргээс үүдэлтэйгээр эрх баригч нам дараагийн сонгуулиар олонх болох эргэлзээтэй болсон, гуравдагч хүчнүүд сонгуульд амжилт үзүүлэх боломж нэмэгдсэн, одоогийн сонгуулийн тогтолцоогоор иргэдийн жинхэнэ төлөөлөл гарах боломжгүй, тойргоо сольж зугтаадаг, иргэдийг бодитоор төлөөлж, эргэх холбоотой ажиллаж чадахгүй байна гэж үзсэн сонгогчдын дургүйцэл зэрэг нь УИХ-ын гишүүдийн тоог эргэн харах нөхцөлийг бүрдүүлжээ гэж дүгнэж болохоор байна.

Тоо хэд байвал оновчтой вэ?

Хууль тогтоох байгууллага хэдэн гишүүнтэй байвал зохистой байх талаар судлаачид олон арга ашиглан тооцоолж үзсэн боловч төгс аргачлал хараахан олоогүй байна.

Хүн амын тоо болон улс төрийн намуудын тоо хоёрыг илүү бодитой хүчин зүйл гэж дүгнэдэг аж. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог олон хувьсагч ашиглан тооцоолж гаргаж болох ч төгс тоо байх эсэх нь эргэлзээтэй.

Иймд иргэдийг боломжийн хэмжээнд төлөөлж чадахуйц, гаднын нөлөөнд автахгүй байхаар тооцож, УИХ-ын байнгын хорооны гишүүдийн 50 хувиас доошгүй нь тухайн байнгын хорооны чиглэлийн мэргэжлийнх байх түвшинд УИХ-ын гишүүдийг тоог тогтоох боломжтой.

Тоо нэмснээр ард түмний амьдрал сайжрах уу?

Гишүүдийн тоо нэмэгдсэний маргааш автомашины түгжрэл арилж, орчны бохирдол арилж, хавдрын өвчлөлгүй орон болж чадахгүй нь ойлгомжтой. Харин гишүүдийн тоог нэмснээр доорх болон бусад шууд үр дүнг авчирдаг. Үүнд:

  • Нэг гишүүний нөлөө, эрх мэдэл буурч авлига, эрх мэдэлтний хулгай хумигдана;

  • Нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж, хууль тогтоох байгууллагын бүтээмж нэмэгдэж, бодлого, хууль тогтоомжийн чанар сайжирснаар амьдралд ойр байж хэрэгжих боломжтой болно. Хууль тогтоомж нийгмийн харилцааг оновчтой зохицуулснаар амьдралын чанарт мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэг. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны шинэчлэл хийгдсэн, гэмт хэргийн тоо буурсан, хувийн хэвшил дэх төрийн оролцоо буурсан гэх мэт эерэг үр дүн гарсан жишээ олон бий;

  • Нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо багассанаар гишүүд болон сонгогчдын эргэх холбоо сайжирч, олон нийтийн санал, санаачилга төрийн бодлого, шийдвэрт тусдаг болно;

  • Олон намын төлөөлөл УИХ-д багтсанаар МАНАН, шударга бусын хонгил гэх мэт үгсэж хуйвалдсан мафийн бүтэц бий болох эрсдэл буурна;

  • Улсын төсөв батлах, зарцуулахад тавих хяналт нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах, байгалийн баялгаас орж ирэх орлогыг шударга хуваарилах нөхцөл бүрдэнэ.

Гэх мэтээр эерэг дүнг харуулсан урт жагсаалт гарна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ дархлаа бий болгохоо мартаж болохгүй. Эрх мэдэлд хүрсэн нам, улс төрчид байр сууриа бататгахыг хүсэх нь зайлшгүй. Ингэхдээ хуулийн хийдэл, цоорхойг юуны өмнө хайна.

Гишүүдийн тоог нэмэхдээ сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоотой хамтад нь Үндсэн хуульд "уяхгүй" бол дараагийн УИХ нь сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад тоог нь хэвээр үлдээгээд, тогтолцоог нь дахин өөрчилж нэг нэр дэвшигч ердөө 10,000 сонгогчийн саналыг худалдаж аваад гараад ирдэг болох эрсдэл байгааг тооцох буй за.

Хуульч, дипломатч П.Баяр /iKon.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Олон хулгайчтай л болно !!!
    2023 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 23 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 28 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 29 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 31 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 33 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 34 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 37 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 42 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 1 цаг 58 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 4 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 19 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 36 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 40 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 42 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 43 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 45 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 3 цаг 49 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 3 цаг 50 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 18 цаг 9 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top