x

Яагаад хосын харилцааны тухай зөвөлгөө үргэлж үр дүнгүй байдаг вэ?

Чи амьдралдаа шинэ романтик харилцааг оруулж ирэх том эрсдэл авах үед, чиний дотор хоёр тусдаа дүр ажиллаж байгаа. Энэ хоёр хэсгийг салгаж байж чи яг ямар новш нь болоод байна гэдгийг ойлгох болно.

Насанд хүрэгчийн дүр... ухаан орсон, шийдмэг, яг юу болоод байгааг маш сайн мэдэж байгаа. Яг таг ч мэдэхгүй л дээ, гэхдээ мэдэж байгаадаа сэтгэл хангалуун.

Дотоод хүүхдийн дүр...ухаангүй, нэг газар нилээн гүнд нуугдсан, ихэнхдээ шоуг удирдаж, насанд хүрэгчид мэдэгдэхгүйгээр сонголтуудыг хийсээр байдаг.

Эхлээд илүү амархан дээр нь төвлөрье. Насанд хүрэгч. Энэ дүр партнераа сонгохдоо; тэр залуу царайлаг, тэр эмэгтэй үзэсгэлэнтэй, надтай адилхан хоббитой, тэр гоё хувцасладаг, намайг онцгой гэж мэдрүүлдэг, сексдээ сайн, тэр аялдаг, түүний улс төрийн үзэл бодол минийхтэй санал нийлдэг... энэ жагсаалт дуусахгүй.

Одоо буцаад дотоод хүүхэд дээрээ очиё. Партнераа сонгохдоо өөрийнхөө толинд тусаж буй тусгалыг сонгодог. Чиний дотоод хүүхэд үргэлж арын өрөөнд суниагаад байж байдаг. ЯМАР НЭГ ЮМ шийдэх гээд л үргэлж хичээнэ. Чи дуртай байна уу, үгүй юу хамаагүй, чиний сонгосон хүн, чи өөрийнхөө талаар юу гэж итгэдэг гэдгийг чамд үзүүлж байдаг.

Хэрвээ чиний хайр нээлттэй биш, өөрийнхөөрөө, үнэнэрээ байж чаддаггүй бол чи яаж “vulnerable” байх, сэтгэлээ нээх эрсдэл авахад суралцах хэрэгтэй байна гэсэн үг. Хэрвээ чи хосынхоо гаргаж буй үйлдэлд уурлаж бухимддаг бол, энэ чиний буруу гэж би хэлээгүй. Юу хэлж байна вэ гэвэл:

  1. Хэрвээ чи энэ хүнтэйгээ үлдвэл, дотоод хүүхэддээ толь өгч буй, чамтай яг одоо яаж харьцаж байна, чи яг тэрийг л хүртэх ёстой гэж чиний шархалсан хэсэг итгэж байна.
  2. Чамд өсөж дэвших боломж байна, юу мэдэрч байгаагаа хэлэх эрсдэл хийгээд, тэр хүн чамтай хамт өсөж дэвшихийг хүсэж байгаа үгүйг ажигла. Хэрвээ та хоёр хэрэлдээд эхэлвэл, “vulnerability” гэдэг хэл та хоёрын дунд ажиллахгүй байна гэсэн үг. Та хоёрын дунд “vulnerability” буюу үнэнч, нээлттэй, эмзэг, зөөлөн, нүцгэрэлт явагдахгүй байгаа бол ШҮҮМЖЛЭЛ, ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ ХАМГААЛАХ гэдэг нэртэй хоёр шулмас харилцааг удирдаж байна.

Чиний партнер хаалттай ном гэдэгт асуудал байгаа юм биш. Асуудал юу вэ гэвэл:

  1. Чи өөрийнхөө талаар юу мэдэрдэг яг тэрэнгүэр чинь, чиний партнер чамтай харьцаж байна.
  2. Чи партнераа өөрчлөх гэсэн тэмцэл чиний шүүмжлэл, өөрийгөө хамгаалах хоёроор дүүрчээ.
  3. Чи энэ бүх тэмцэл тулаанаас өөрийгөө гаргаж авахад хэрэглэгдэх “vulnerability” хэлийг одоохондоо харайхан мэдэхгүй байна.

Асуулт юу вэ гэвэл, чи өөрийнхөө ухаангүйдэлд байгаа дотоод хүүхэдтэйгээ ажиллахыг хүсэж байна уу үгүй юу, чи түүнтэй найз болох хэрэгтэй. Тэрэнд чи хэрэгтэй.

Насанд хүрэгчийн дүр партнер чинь хэт их уудаг, найдваргүй, худалч... гэдгийг маш сайн мэдэж байгаа. Чи тэднийг нарцисист эд нар гэж гоё үгээр дуудаад ч энэ бүх мэдээлэл чиний болон партнерийн чинь эдгэрэлд тус болохгүй. Ихэнх хосын харилцааны зөвөлгөөнүүд энэ түвшинд өгөгддөг, насанд хүрэгчийн дүртэй нь л яриад байна.

  1. Чи яагаад энэ залуутай байгаад л байгаа юм бэ, ажилгүй, өдөржин гэртээ суудаг биз дээ?
  2. Чи яагаад тэр эмэгтэйг сонгосон юм бэ, угаасаа л ерөнхийдөө эр хүнд дургүй гэсэн биз дээ, одоо хүртэл аавыгаа шийтгээд байгаа юм уу хаашаа юм?

Ийм асуултууд насанд хүрэгчийн түвшинд бол амархан. Дотоод хүүхдийн гүн гүнзгийгээс энэ асуултуудад хариулана гэдэг ярвигтай.

  1. Би түүнтэй хамт байгаа нь би салахаас айж байна, тэр уугаагүй үедээ намайг үнэхээр онцгой хүн гэдгийг мэдрүүлж чаддаг, би түүнээс хайр мэдэрдэг. Би түүнд үнэхээр их хайртай. Тэр намайг тэврэхгүй гэхээр би төсөөлж чадахгүй байна. Гэхдээ би түүнийг үзэн яддаг. Би ойлгохгүй байна аа.
  2. Тэр ууртай гэдгийг би мэдэж байна, гэхдээ миний зүрх хэтэрхий наалдсан би яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.

Чи романтик партнердаа уурлаж бухимдсан үедээ, яг юу болоод байгааг мэдэхийг хүсвэл:

  1. Толинд хар
  2. Чи энэ хүний юунд татагдаад байгаагаа өөрөөсөө асуу
  3. Маш их хэмжээний өөрийгөө хайрлах хайр, халуун дулаан эелдэг зөөлнийг өөрөөсөө ухаж гаргаж ир.
  4. Чиний энэ нэг хэсэг, маш гүн гүнзгий, хүнлэг, чи оюун ухаанараа ойлгоод шийдэж чадахгүй.
  5. Көүчтэй ажил, эсвэл дайрж давшлахын оронд яаж “vulnerable” эрсдэл авах талаар номноос уншиж суралц. Дайрж давшлах нь чамайг энэ хүнтэй ойртуулах ч үгүй, холдуулах ч үгүй.
  6. Найзуудтайгаа ярилцахад, тэд ихэвчлэн чиний насанд хүрэгчтэй ярьж, асууж, зөвөлгөө өгөөд байгааг ажигла. Зөвөлгөө чамд тус болохгүй. Чамайг сонсдог, энэ маш их асуудалтай хүнд дурлачихсан байгаа чиний энэ хэсэгтэй зөөлөн байдаг найз бол хамт суугаад ярилцах найз мөн.
  7. Чиний энэ хэсэг ойлгомжгүй, учир шалтгаан гэж юу болохыг ойлгохгүй гэдгийг сана.

Чамтай хогийн харьцдаг энэ хүнд чи хайрлаж дурлажээ. Энэнд шалтгаан байгаа бас гүн гүнзгий асуудал. Чи хурдаа хасаж тайвшраад, дотоод-хүүхэд-романтик-хайр-сонголт гэдэг машинтайгаа холбогдох ёстой.

Над дээр ирж байгаа хосууд 17 жил аз жаргалтай байж байгаад нэг жил л зовж байна гэсэн юм бараг л байдаггүй. Тэд ихэвчлэн 2 жил жаргалд умбаад, 15 жил хоорондоо харилцаж чаддаггүй, 4 жил сална гэж сүрдүүлсээр өнгөрүүлсэн байдаг.

Чиний партнерийг сонгодог энэ дотоод хүүхэд гэдэг хэсэгт зохицуулалт хэрэгтэй. Энэ хүүхдийг тайвшруулах хэрэгтэй. Чиний насанд хүрэгч энэ хүүхдийг жижиг жижиг хэсгээр нь ойлгох хэрэгтэй. Тэр өөрийн гэсэн оюун ухаантай. Тийм сонин хачин сонголт хийх нь окей. Энэ дотоод хүүхэд чамайг өөртөө нь тэвчээртэй хандаж, яагаад ийм партнер сонгосонг нь ойлгож, суралцахыг хүсэж байна.

Сэтгэл зүрх нь хаалттай, бэлэн биш партнер сонгоод байдаг энэ хэмнэлээс гарах арга зам бол эелдэг сайхан байдал, бэлэн болсон нээлттэй байдлыг танидаг болох хэрэгтэй. Энэ эдгэрэл удаан байх болно. Зөв сэтгэлийн эрсдэл авахаа мэддэг, чиний партнер чамтай яг тэнд (та хоёр хоёулаа эдгэрч болох газар) уулзаж чадаж байгаа эсэхийг таньж мэддэг болох хэрэгтэй. Чиний амьдралдаа хийх ёстой хамгийн чухал зүйлүүдийн нэг байх болно.

Дараагийн удаа найздаа романтик асуудалд нь зөвөлгөө өгөхдөө, өөрийгөө эхлээд шалгаарай. Чи түүний насанд хүрэгчтэй нь ярьж, яагаад түүний партнер муу гэдгийг тайлбарлаж, энэ хүн яагаад ийм юм бэ гэдгийг нийлэн муулах гэж байна уу? Эсвэл та хоёр хамгийн зөөлөн, эелдэг газрыг олоод романтик хайрын талаар ярилцаж, дотоод хүүхэдтэй нь ярилцах гэж байна уу? Тэр хүүхэд хайрлагдмаар байгаагаараа хайрлагдахгүй үед яаж зөрүүдэлж, цухалддаг вэ? Харилцааны талаарх зөвөлгөө ихэвчлэн сайн санаж хэлдэг ч гэсэн хамгийн чухлыг орхигдуулдаг.

DEREK HART

Artwork by instagram.com/ayepixel

Орчуулсан: https://www.facebook.com/MandkhaiJ/

Хайр сэтгэл, хосын харилцааны талаар мэдлэгээ өргөжүүлэн илүү олон нийтлэл уншихыг хүсэж байгаа хүмүүс доорх төлбөртэй групп руу хүсэлтээ явуулаарай.

https://www.facebook.com/groups/767822811525381

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 53 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 55 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 56 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 56 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 57 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 58 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 0 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 8 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 21 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 30 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 13 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 14 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 15 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 15 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 16 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 23 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 22 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top