x

“Шударга ёсны талд зогсоно" гэсэн шүүгчдийн тоо 100 давжээ

Олон нийт шударга ёсыг хүсч байна. Энэ нь ямар нэг эш баримт, судалгаа нотолгоогүйгээр хэлэхэд л ойлгомжтой хүсэмжлэл юм. Бид шударга ёсыг төрөөс шаарддаг. Төр ч тийм үүрэгтэй. Тэр дундаа шүүх засаглалыг шударга байхыг хүсдэг.

Учир нь сүүлийн үед, ер нь сүүлийн жилүүдэд шүүхтэй холбоотой таагүй мэдээллүүд тасрахгүй байна. Шүүхдэх шинэчлэлийг хуулийн хүрээнд хэд хэдэн удаа хийлээ. Гэвч элдвийн судалгаа, шинжилгээнийдүн, олон нийтийн үнэлэлт дүгнэлтээр сайжирсан гэх байдал үзэгдэхгүй л байна.

Эндээс үүдээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд олноороо холбогдсон хэргүүдийг шүүх шударга шүүнэ гэдэгт олон нийт эргэлзээд байгаа юм.

Харин 2023 он гарсны дараахан нэр бүхий 30 гаруй шүүгч Ерөнхий сайд, Засгийн газар тэргүүтэй нөхдийн хийж буй “шударга ёсны төлөөх тэмцэл”-ийг дэмжиж, “Шударга ёсны талд зогсоно” гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл ингэж байр сууриа илэрхийлсэн шүүгчдийн тоо 100 давжээ. Монгол Улсад 600 гаруй шүүгч бий. Тэдний 20 орчим хувь нь ийн мэдэгдсэн болж таарч байна.

Уг нь шударга ёсны талд зогсох нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг л дээ. Гэвч явж ирсэн тогтолцоо, томилгоо, бусад хүчин зүйлийн улмаас тухайн шүүгчийн үйл ажиллагаанд саад болдог байна. Хуулийг өөрчилсөн ч ийм хүчин зүйлүүд байсаар байгаа ажээ.

Тиймээс шүүгч нар засаглалынхаа нэр хүндийг сэргээх, ажиллах нөхөцөл бололцоогоо хангахын тулд “хувийн шийдвэр” гаргаж буй бололтой.

Угаасаа шүүгч, шүүхийн ажилтнуудын шударга ёсны тунхаг гэж бий. Түүнд нь “Эрхэм зорилго нь шударга ёсны хэмжүүр байх учиртай” гээд“ Зарчим нь бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хамгаалан биелүүлэх, Зөвийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Айлгахгүй, алагчлахгүй, найр тавихгүй, сөрөг сэтгэлээр хандахгүй байх, Зан байдал, үйл ажиллагаа бүр нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх, мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, зохисгүй байдал гаргахгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрэх ёстой” хэмээн заасан.

Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам жил гаруйн өмнө тус зөвлөлийн даргаар томилогдохдоо “Шүүхийн шинэчлэлийн эцсийн зорилго нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал. Хүмүүс шүүхэд итгэдэг байх ёстой. Шүүх бол иргэдийн итгэл хүлээсэн, эцсийн найдвараа тавьж болдог байгууллага байх хэрэгтэй. Шударга ёсыг хэрэгжүүлэх хамгийн том баталгаа нь хууль дээдлэх ёсыг хатуу чанга баримтлах явдал юм. Ний нуугүй хэлэхэд шүүхийн нэр хүнд өнөөдөр иргэдийн дунд сайнгүй байгаа нь нууц биш. Шүүхийн шинэтгэл үе шаттай аажуухан явж байна. Буцаж ухарсан зүйл ч бий. Томилгоо, шүүгчийн мэргэжил, мэдлэгтэй ч холбоотой асуудал байдаг. Улс төрийн нөлөөлөлд автахтай холбоотой ч асуудал байдаг. Нөгөө талаар шүүхийн нэр хүндийг зориуд харлуулах ч тохиолдол гардаг. Өөрсдөө хэрэг төвөг хийчхээд, түүнийгээ цагаатгаж харагдуулахын тулд шүүхийн нэр хүндэд халдах нь ч бий. Тал талын хүчин зүйлтэй холбоотойгоор шүүхийн нэр хүнд буурсан. Тиймээс шүүгчийн нэр хүндийн асуудал нь дан ганц өөрсөдтэй нь холбоотой зүйл биш. Энэ асуудлыг олон талаас нь өргөн хүрээтэй харж байж засаж залруулах ёстой. Шүүхийн нэр хүндийг өсгөхийн тулд шүүх рүү халдсан халдлагыг таслан зогсоох ёстой. Шүүх рүү хүн болгон “чулуу шиддэггүй” байх хэрэгтэй” гэж байв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 30 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 41 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 4 цаг 7 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 10 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 15 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 20 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 25 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 24 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 28 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 13 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 27 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 39 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top