x

Х.Булгантуяа гишүүний үлээсэн "ШҮГЭЛ"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн амьдралд нийцсэн, бодитой хэрэгжиж болохуйц бодлого гаргана” гэж амласнаас гурав хоногийн дараа УИХ-ын эмэгтэй гишүүд Төрийн ордонд шүгэл үлээв. Харамсалтай нь шүгэл дуугарсангүй. Яг жинхнээсээ дуугараагүй юм шүү, ёжилж байгаа ч юм биш. Зохион байгуулалттай бүлэг этгээд зориуд гишүүдийн аман дахь шүгэл рүү цаас чихсэн байх.

Боомтын сайд Х.Булгантуяа Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “Хүчирхийлэлд өртсөн үед хүүхэд хамгаалах шүглийг үлээнэ. Энэ бол их энгийн шүгэл. Эцэг эхчүүд хүүхэддээ энэ шүглийг авч өгөх ёстой” гэж ярьжээ. Энэ зүгээр ч нэг уриалга, сануулга биш, “Шүгэл” нэртэй төсөл хэрэгжүүлэх гэнэ. Бас нэг хэдэн төгрөг хусах нь л дээ.

Сануулахад, хүүхдийн хүчирхийлэл гэдэг зүйл манайд цоо шинэ зүйл биш. Хүүхэд гадаа гудамжинд гэхээсээ илүү гэр бүл, ойр дотнын хүмүүс дотроо, эцэг эх, хамаатан садныхаа дунд байхдаа хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл, статистикийг олон ч жил ярьж байна. Хамгийн сүүлийн жишээ, энэ сарын 6-нд ээжийнхээ хамтран амьдагчид зодуулж, тархи, нугасандаа гэмтэл авсан гурван настай хүү өнөөдрийг хүртэл эмнэлгийн орон дээр ухаангүй байгаа. Төрсөн эцэг нь хүүхдээ Турк улсад эмчлүүлэхээр хандив тусламж гуйгаад явж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтэй шүгэл үлээсэн төдийгөөр тэмцэхгүй ээ гэсэн үг.

Уг нь бол хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг зохицуулсан маш олон хууль манайд бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталж, 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийг мөн 2016 онд баталж, 2021 онд өөрчлөлт оруулсан. Дээр нь Эрүүгийн хуульд “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гээд бүхэл бүтэн бүлэг бий. Гэвч энэ хуулиудыг хэрэгжүүлдэг механизм буюу тогтолцоо нь байдаггүй. Нэг үгээр бид хуулийг хэрэгжүүлэхийн тулд биш, батлахын тулд л баталдаг гэсэн үг. Хүчирхийлэл үйлдэгдсэний дараа бариад хорьчихдог, шорон оронд хийчихдэг тогтолцоо нь байгаа боловч хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоо нь байхгүй.

Уг нь бол, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд хамгааллын зарчим, тогтолцоог бичихдээ “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг удирдлага болгоно. Хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаа байна. Хүүхэд хамгаалал гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, тэгш хүртээмжтэй, үр дүнтэй байна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгаалал гэдэг нь хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдтэй л хамаатай асуудал биш шүү. Хүүхэд бүр хамгаалалтад байх ёстой гэсэн үг. Тэгэхээр үүний тулд бүхэл бүтэн тогтолцоо ажиллах ёстой болж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд УИХ, Засгийн газрын хүлээх үүрэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн, Нийгэм хамгааллын асуудал эрхэлсэн, Боловсрол, шинжлэх ухаан, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын хүлээх чиг үүрэг гээд бүгдийг нь нэг бүрчлэн заагаад өгчихсөн. Харамсалтай нь хэн нь ч энэ хуулийг эргүүлж хардаггүй.

Тэгэхээр Х.Булгантуяа гишүүн хэдийгээр Боотмын сайд ч гэлээ наанадаж эх хүний хувиар, цаанадаж УИХ-ын гишүүнийхээ хувьд “Хуулийнхаа хэрэгжилтийг хангаж ажиллаач ээ. Хүүхэд хамгаалах тогтолцоо чинь хаана байна аа? Хэдэн төгрөг төсөвлөж, хэдэн хүн ажиллаж байгаа юм. Наад хуулиуд чинь цаасан дээрээ үлдчихсэн юм биш үү?” гээд яам, агентлаг, орон нутгийн эрх мэдэлтнүүдийг шахах хэрэгтэй шүү дээ. Юун төрийн ордонд шүгэл үлээх вэ?

Шүгэл үлээх хэрэгтэй юу, хэрэгтэй. Үнэхээр шүгэл үлээх нөхцөл байдал байна уу, гэвэл байна. Тэр бол хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа ийм ийм шалтгаанууд байна, ингэж тэмцэх хэрэгтэй байна, төсөв мөнгө, хүн хүч, мэргэжлийн байгууллага, үйлчилгээ хэрэгтэй байна гэж ярих тухай асуудал. Түүнээс биш 1000 төгрөгний шүгэл тараах тухай яриа бол УИХ, Засгийн газрын гишүүний ярьдаг яриа, хийдэг ажил биш ээ. Зүгээр хорооны нийгмийн ажилтанд даалгачих, тэдний хийх ажил.

Ингэхэд хороо болгонд нийгмийн ажилтан гэж байдаг. Тэд яг юу хийдэг юм бэ? Хүүхдийн мөнгө, хүнсний карт тараах нь тэдний ажил юм уу? Эсвэл хорооныхоо айл өрхүүдийг таньж мэдэх, хаана ямар хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байна гэдэгт хяналт тавих, тандалт хийх, эргэж тойрох нь тэдний ажил юм уу? Ядаж тэрийг нь тодорхой болго л доо. Хэсгийн цагдаа ямар үүрэгтэй оролцох ёстой юм гэх мэтчилэн.

Гэхдээ Х.Булгантуяа гишүүний хийсэн үйлдэлд нэг л сайн тал байна. Ерөөсөө манайд хүүхэд хамгаалах тогтолцоо, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар хийдэг ажил, зохион байгуулалт огт байхгүй. Хууль тогтоогчид нь өөрсдөө энэ талын ямар ч мэдлэг, мэдрэмжгүй гэдгийг харуулсан нэг ёсны “шүгэл үлээлт” боллоо.

Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг оргүй ч юм биш байна. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. Ядаж л өнөөдрийг хүртэл хийж, хэрэгжүүлж ирсэн ажлаа бодитой үнэлсэн байна. Гээд ямар алга ташилтай биш.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 17 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 17 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 20 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 21 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 2 цаг 35 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 2 цаг 37 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 2 цаг 38 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2 цаг 38 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 2 цаг 39 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 2 цаг 40 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 42 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 2 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 2 цаг 50 мин Амь орж буй Ардчилсан нам 4 цаг 3 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 4 цаг 12 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 4 цаг 55 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 4 цаг 56 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 57 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 4 цаг 57 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 57 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top