x

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүүхдүүд сургалтын зээлээ бүрэн төлсөн гэв

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүүхдүүд Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ гэрээт хугацаандаа төлж барагдуулсан тухай сангийн захирал асан Д.Гарьди залруулга хийжээ. Занданшатарын Алтангэрэл Калифорнийн их сургуульд олон улсын эдийн засагч мэргэжлээр 4 жил сурахдаа 93 мянган долларын, Занданшатарын Должинсүрэн мөн сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр 4 жил сурахдаа 13 мянган долларын зээл авсан юм байна.

Боловсролын сангийн зээл буюу Засгийн газрын захиалгаар суралцсан бол тухайн мэргэжлээрээ төрийн болон төсвийн байгууллагад 5-аас доошгүй жил ажиллах үүрэгтэй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хувийн байгууллагад шилжиж ажилласан тохиолдолд авсан зээлээ графикийн дагуу буцаан төлөх үүрэгтэй. Тэгэхээр УИХ-ын даргын хүү, охин хоёр гэрээний хоёр дахь үүргийг хүлээж авсан юм байна.

Мөн УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Шинэ Зеландын Веллингтон хотын Виктория их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч ирээд 2007 оноос Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташегаар ажлын гараагаа эхэлсэн. 2020 оны 7 дугаар сараас тус яамны ТНБД-аар ажиллаж байгаа.

Төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа энэ хүн ажил мэргэжилдээ тэнцдэг тэнцдэггүй тухай бол мэдэхгүй юм. Гэхдээ лайвчин Д.Мөнх-Эрдэнийн бухимдаад байсан зүйл бол жирийн айлын хүүхдэд олддоггүй сургалтын зээлийг яахаараа Ц.Нямдоржийн хүүхэд авч сураад, тэгээд ямар ч шалгуур шүүлтүүргүйгээр дипломат албанд орчихдог юм бэ? гэдэг асуулт байсан. Эхнийх нь гэрээний асуудал. Хоёр дахь нь ёс суртахууны асуудал юм даа.

Шадар сайд С.Амарсайхан байна. Монголын толгой баячуудын нэг. Бас л Боловсролын сангийн зээлээр хүүхдээ сургасан, зээлээ төлөөгүй. Тэр байтугай хүүхэд нь төрийн албанд ажилладаг ч үгүй.

Ер нь бол Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох ижил тэгш боломжоор хангагдах эрхтэй. Сайдын хүүхэд ч бай, жолоочийн хүүхэд ч бай яг ижил шалгуураар өрсөлдөх ёстой. Хэрвээ төрийн сан, татвар төлөгчдийн мөнгөөр суралцаж байгаа бол шүү дээ.

Тийм болохоор Боловсролын сангийн зээлийг олгохдоо яг ямар шалгуур тавьдаг, аль аль мэргэжлийг чухалчилдаг, хэн, хэний хүүхэд өрсөлдөж байгаа гээд бүх зүйл нь эхнээсээ ил тод, нээлттэй явдаг болмоор байна. Тэгэхгүй бүгдийг нь нууж хаачихаад, Боловсролын яам, Сангийн яамны хэдэн түшмэлүүдэд эрх мэдлийг өгчихөөд, нэг хэсэгт нь давуу байдал олгож, нөгөө хэсгийг нь гомдоочихоод нийгмээ талцуулаад баймааргүй байна. Энэ тийм хэцүү гэжүү? Зөвхөн манайд л яагаад юм бүхэн ийм хэцүү, салбар болгон тийм дампуу байдаг юм бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 18 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 18 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 21 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 22 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 2 цаг 36 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 2 цаг 38 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 2 цаг 39 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2 цаг 39 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 2 цаг 40 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 2 цаг 41 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 43 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 2 цаг 45 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 2 цаг 51 мин Амь орж буй Ардчилсан нам 4 цаг 4 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 4 цаг 13 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 4 цаг 56 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 4 цаг 57 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 58 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 4 цаг 58 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top