x

Та бол хариуцлагатай, гайхамшигтай жолооч

Согтууруулах ундааны соёлтой хэрэглээ нь нэг талаараа хувь хүний боловсрол мөн, үүнийг сурталчилж, таниулж, нийтээрээ уриалж байж хэвшиж тогтдог эд. Дэлхий даяараа согтуугаар жолоо барихын эсрэг тэмцдэг. Гэхдээ манайх шиг шууд цагдаа зогсоож үлээлгэдэг арга барил хамгийн механик, хамгийн зардалтай, хүн хүчний нөөц барсан шийдэл нь болов уу.

Өнгөрсөн онд согтуугаар осол гаргасан 1210 тохиолдол бүртгэгдэж 123 хүн нас барж, нэг тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Зөвхөн “үлээлгэх” төдийгөөр 54 мянган согтуу жолооч илрүүлдэг аж. Энэ бол зөвхөн илэрсэн тоо, мөсөн уулын орой нь. Өөрийгөө согтуугаар машин барьж чадна гэдэг итгэдэг, өөрийгөө гайхамшигтай жолооч хэмээн барддаг өөр хэдэн зуун мянган согтуу жолооч хөдөлгөөнд оролцож явааг таашгүй. Уулзвар бүхэнд 1000 цагдаа зогсож нарийсгалт хийж үлээлгээд ч энэ тоо буурахгүй. Согтуу жолоочийн торгуулийн хэмжээ бусад торгуулиас хамгийн өндөр нь байдаг ч согтуугаар жолоо барьсан тоо огт буурахгүй “тэнцвэртэй” хадгалагдсаар буй. Тиймээс энэ нь цагдаагийн торгууль хяналт гэхээсээ хувь хүний ухамсарт нөлөөлөх ёстой ажил юм. 

Согтуугаар зам тээврийн осол гаргах нь тухайн нэг агшинд ямар нэг буруу шийдвэрийг санаандгүй, хэнэггүй гаргасанаас үүдсэн хэрэг байдаг. Зүгээр л “чи битгий уугаад бай, согтуугаар машин битгий бариад бай” гэж үглээд нэмэргүй. “Heineken” компани жишээ нь согтуугаар жолоо барихын эсрэг олон янзын сурталчилгаа, урлаг спортын одууд оролцсон үнэтэй рэклам хийж цацдаг. Уралдааны машин хэзээ ч шар айрагтай зохицохгүй гэдэг утгатай “When you drive, Never drink” сурталчилгаа нэлээд алдартай. Формулагийн жолоочид ганц пиво ч дэндүү их, та ч бас формулагийн жолооч, гайхамшигтай жолооч гэсэн санаа агуулна. АПУ хувьцаат компаний 25 хувийг “Heineken” эзэмшдэг гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй байхаа. Тэгвэл энэ удаад АПУ хувьцаат компани олон нийтийн дунд “Соёлоор гоёно” төсөл хэрэгжүүлж, үүний нэг гол дэд хэсэг нь “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” кампанит ажил эхлүүлжээ.

Согтуугаар жолоо барихгүй байх нь тийм гайхамшигтай зүйл гэж үү? Би бол гайхамшигтай жолооч гэж найзууддаа онгирдог, чи бол гайхамшигтай жолооч гэж найзуудаа хөөргөдөг дөө бид. Найзуудаараа пиво ууж суухдаа “За ганц татчихгүй юу даа, өнөөдөр цагдаа гайгүй биз...” гэж цааш нь давраадаг. “Би ч ганц 100 грамм татчихад үлээлгэхэд гардаггүй шингээчихдэг юм...” гэж гайхамшигтай онгирдог. “Ойрхон юм чинь гайгүй дээ...” гээд л асуудал үүсгэнэ. Бүгдээрээ өөрийгөө 100 грамм татчихаад машин барьж чадна, цагдаад баригдах нь ердөө аз эзийн асуудал гэж боддог байхаа. Гэвч цагдаа ерөөсөө үлээлгэдэггүй, шалгадаггүй байсан бол яах вэ? Бас өглөө архи гарчихсан байхад цагдаа үлээлгээд новшнууд гэж хараадаг. Үнэндээ архи үнэртэж л байвал этилийн спирт биеэс огт гадагшлаагүй, жолоочийн самбаачлах чадварт төдий чинээгээр нөлөөтэй гэсэн үг. Ер нь согтуу жолоочтой зөвхөн цагдаа нар үлээлгээд тэмцэж барахгүй.

Хөлбөмбөгт хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг довтлогч ганц цохиод оруулчихдаг “амархан” гоолууд бий. Ингээд л гоолдоод байж болмоор юм шиг бодогдоно, гэвч “Хөлбөмбөгт амархан зүйлийг хийхэд хамгийн хэцүү байдаг юм...” гэж Голландын алдарт хөлбөмбөгчин Марко Ван Бастиан хэлж.

Уг нь уухгүйгээр жолоо барих маш амархан. Гэхдээ амархан зүйлийг тогтмол биелүүлэх нь өөрөө тийм ч амар байдаггүй. Уг нь бол ганц удаагийн дадал зуршил, ганцхан удаагийн тэвчээр л хангалттай. Жилд 54 мянган жолооч согтуугаар баригддаг энэ тоо ядаж жилдээ 10-20 хувиар буурч эхэлбэл тэр ч бас гайхамшигтай зүйл. Нэг жолооч гайхамшигтай байж чадвал бүх нийтээрээ гайхамшигтай байж чадна гэсэн үг билээ.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 18 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 19 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 2 цаг 33 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 2 цаг 35 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 2 цаг 36 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2 цаг 36 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 2 цаг 37 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 2 цаг 38 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 40 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 2 цаг 42 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 2 цаг 48 мин Амь орж буй Ардчилсан нам 4 цаг 1 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 4 цаг 10 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 4 цаг 53 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 4 цаг 54 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 4 цаг 55 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 55 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top