x

Монголоос нэг кг махыг дунджаар 25 мянган төгрөгөөр авахаа илэрхийлжээ

Монголын мах махан бүтээгдэхүүн, самар, ноолуур, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд Катар, Кувейтын энэ чиглэлийн бизнесмэнүүд оролцсон бизнес форум гуравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Катар, Кувейт улсад болсон. Энэ үеэр Катар, Кувейтын махны чиглэлийн компаниуд монгол малын махыг нэг кг-ыг нь долоон ам.доллараар авах боломжтой гээд Монголын талтай урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Өчигдрийн байдлаар Монголбанкнаас зарласан нэг ам.доллар 3,526,98 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд энэ ханшаар тооцвол долоон ам.доллар 25 мянга орчим төгрөгтэй дүйцэж байна. Тэгэхээр бид Арабын орнуудад махаа нэг кг-ыг нь 25 мянган төгрөгөөр экспортлох боломж нээгдэж байна гэсэн үг.

Дээрх бизнес форумыг санаачлан зохион байгуулсан Монгол Улсаас Кувейт улсад суугаа элчин сайд Д.Сэргэлэн ярихдаа “Урьдчилсан байдлаар нэг кг махыг тээврийн зардал оролгүйгээр 7 ам.доллараар экспортлох боломжтой гэж ярьж байгаа. Нэг том компанитай гэрээ хийхэд булангийн зургаан оронд сүлжээгээрээ махаа тараадаг байх жишээтэй. Зөвхөн мах төдийгүй толгой, шийр хүртэл авъя гэж байна. Ийм том зах зээл нээгдэж байхад манайхан бие биетэйгээ өрсөлдөж үнэ битгий унагаарай. Нэг цонхоор, нэг бодлогоор явах хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсныхаа хувьд би махны экспортыг урт хугацаанд, өндөр ашигтай байгаасай гэдэг утгаар нь харж, үүний төлөө ажиллаж байна. Энд ирээд найман сар болохдоо зургаан сард нь зөвхөн махны компаниудтай тулж ажилласан. Үйлдвэрүүдтэй нь танилцлаа. Үр дүнд нь өнөөдөр бид мах экспортлох гэрээ хэлэлцээр яриад сууж байна” гэв. Өнөөдрийн байдлаар хоёр улсын зарим компаниуд мах экспортлох асуудлаар урьдчилсан гэрээ хэлэлцээрээ эхлээд байгаа юм байна.

Монгол Улс одоогоор урд хөршдөө нэг кг махыг 2-2,5 ам.доллараар экспортолж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 25 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 30 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 31 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 33 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 35 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 36 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 39 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 44 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 0 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 6 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 21 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 38 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 42 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 45 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 47 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 3 цаг 51 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 3 цаг 52 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 18 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top