x

Ардчилал уу, Эрх чөлөө юу?

"Мизес Монгол" ТББ-ын судлаач Э.Оргил-Эрдэнэ

Сонгодог либерал үзэл буюу либертари үзэл санаа гэдэг бол товчхондоо хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөний тухай философи юм. Либертаричуудын санал нэгдэн дуугарах  "Татвар бол хулгай, дээрэм" гэх үг хэллэгний цаана Америкийн Нэгдсэн Улсын эрх чөлөөний түүх, философи багтах учиртай.

Дэлхийн анхны эрх чөлөөний үзэл санаанд суурилан бий болсон нэгдсэн улсын үндсэн хууль, тусгаар тогтнолын тунхагт ардчилал гэх үг нэг ч байхгүй. Британичуудын колончлолын үед 1763-1775 онд худалдааг зохицуулах тухай татварын хуулийг эсэргүүцэн боссон нь хувьсгал хийх шалтгаан болж, 13 муж улс нэгдэн 1776 онд тусгаар тогтнолын тунхагийг батлан зарласнаар Америкийн Нэгдсэн Улс бий болжээ. Өөрөөр хэлбэл үндсэн хууль ардчиллыг бус эрх чөлөөг, хувь хүний эрхийг төрөөс болон иргэдээс хамгаалах зорилгоор хоёрдмол утгагүйгээр хэм хэмжээг маш тодорхой тогтоож өгсөн юм. Үүний үр дүнд төр засаг хязгаарлагдмал болж эдийн засгийн эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн суурь бий болжээ. Сонирхуулахад үндсэн хуулийн оршилд нь (1789) ердөө 52 үг орсон гэх ба түүний араас 7 богино заалт, 10 нэмэлт өөрчлөлт (1791) бий болж байж. Ардчилал гэх үгийг хаанаас нь ч олохгүй.

Тэгвэл яагаад олон улс орнууд “ардчилсан” гэх үндсэн хуультай болов?

АНУ XX-р зууны эхэн үеэр орлогын албан татварын тухай хуулийг баталтал; дэлхийг “ардчилалд аюулгүй болгох” гадаад бодлого, данхар төр/статизм, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх нэрийн дор империализмын суурийг тавих хүртэл эрх чөлөөний үзэл санаандаа үнэнч байсан юм. Дэлхий дахинаа “Төмөр Хатагтай” хэмээн алдаршсан Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тэтчер: "Европыг түүх бүтээсэн бол Америкийг философи бүтээсэн" хэмээн эрх чөлөөний үзэл санааг тодотгон хэлсэн байдаг.

Ардчилал, эрх чөлөө эрс ялгаатай ойлголт. Сонгодог утгаараа ардчилал бол олонхиор шийдвэр гаргах үйл явц, улс төрийн тогтолцоо гэх ч ХХ-р зууны эхэн үеэс олонхийг цөөнхөд тулгах дээрмийн дүрэм; төр засаг нь чөлөөт зах зээлд хутгалдан, хувь хүний эрхийг олонхиор дарангуйлах албадлага, мажоритаризм болсон аж. Улс төрийн тогтолцоо, эдийн засгийн засаглах загвар ялгаатай ойлголт боловч орчин үеийн ардчилал үүнийг нэг зүйл гэж үзэж, нийгэм эдийн засгийн асуудлыг төвлөрсөн эрх мэдлээр шийдэх, татварлаад дахин хуваарилах данхар төрийн тогтолцоо болгон хувиргажээ. АНУ 1913/14 онд Холбооны Нөөцийн Сан нэрийн дор төв банкийг бий болгон үндсэн хуулийн 16-р нэмэлт өөрчлөлтөөр орлогын албан татварын хуулийг баталж, дэлхийн 1-р дайны үеэс тус улсын 28 дахь ерөнхийлөгч Вүүдроу Вилсон дэлхийг “ардчилалд аюулгүй болгох” зорилго тавин гадаад бодлогын хүрээнд бусад улс оронд түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлж, түүнээс хойш үе үеийн ерөнхийлөгчид түүний идеализмыг даган мөрдөх болов. Энэ нь үнэндээ нэг талдаа шалтаг, нөгөө талдаа жинхэнэ итгэл үнэмшил байсан гэдэг ч үүний дараа 1935 онд нийгмийн даатгалын хуулийг баталснаас хойш дэлхий нийт ардчилал нэрээр данхар төр буюу статизмийг тунхаглан өнөөдрийн завхралд хүрэх зам бүрэн тавигджээ.

АНУ 1929/30 оны их хямралын дараа нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын хуулийг батлах үеэр тэтгэвэрийн нэг хүнд оногдох санхүүгийн тусламжийн харьцаа 159:1 байсан бол өнөөдөр (2.8):1 буюу буурсаар ч явна. Татварлаад дахин хуваарилах, нийгмийн тэгш байдлын тухай ойлголт систем мөн биз ? Товчхондоо 1913 оны орлогын албан татвар, 1935 оны нийгмийн даатгалын хууль нь АНУ өөрсдийн бий болгосон эрх чөлөөний үзэл санааг бүрэн үгүйсгэсэн үйл явдлууд болсон юм. Мөн ХХ-р зууны эхэн үетэй зэрэгцэн зүүнтнүүдийн амин сүнс социал демократ үзэл санаа “үнэгүй” боловсрол, эрүүл мэнд гэх төрийн эрх мэдэл, хяналтыг нэмэх “халамжийн төр” байгуулах санааг 1920 оны Германы нацист намын төлөвлөгөө; 1936 оны коммунист Оросын үндсэн хууль; цаашлаад 1948 оны НҮБ-ын ХЭТТ-т оруулан шигтгэсэн байж. Карл Марксын 10 зарчимд төв банк, орлогын шаталсан татвар, үнэгүй боловсрол, үнэгүй эрүүл мэнд, хамтач төлөвлөгөө ёсыг “Коммунист Тунхаг”-т зайлшгүй хэмээн үзсэн байдгийг сануулъя. 1920-оод онд дэлхийд 50 орчим тусгаар тогтносон улс үндэстэн байсан бол өнөөдөр 200 орчим болжээ.

Эрх чөлөөний үзэл санаанд АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг, бусад гол баримт бичгүүдэд гар бие оролцсон үндэслэгч эцгүүдийн нэг Томас Жефферсон:  “Эрх чөлөө бол бүх талаараа бидний хүслийн дагуух саадгүй үйлдэл гэж би хэлнэ. Харин хууль ёсны эрх чөлөө (rightful liberty) гэдэг нь бусдын тэгш эрхийн хязгаарын хүрээнд үйлчлэх бидний хүслийн дагуух саадгүй үйлдэл юм. Би "хуулийн хязгаарын хүрээнд" гэж нэмээгүй. Учир нь хууль ихэвчлэн дарангуйлагчийн хүсэл байдаг тул хувь хүний ​​эрхийг үргэлж зөрчдөг юм” хэмээн хэлж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Английн алдарт Жон Стюарт Милль “Эрх Чөлөөний Тухай” бүтээлдээ эрх чөлөөний хоёр дээд зарчмыг тусгаж: "Нэгдүгээрт, хувь хүн өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө нийгмийн өмнө хариуцлага хүлээхгүй, учир нь эдгээр нь зөвхөн өөрийн ашиг сонирхолд хамаарна. Хоёрдугаарт, хувь хүн бусдын ашиг сонирхлыг хохироосон үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд түүнд нийгмийн эсвэл хуулийн шийтгэл хүлээлгэж болно" гэж. Товчхондоо хувь хүн хүссэн зүйлээ хийх эрхтэй ч хэнд ч бүү гай бол; эрх чөлөө хариуцлага хоёр салшгүй гэсэн санаа юм. Үүнийг эрх чөлөөний үзэлтнүүд одоог хүртэл дагаж мөрдөн тунхагласаар ирсэн байдаг.

Эрх чөлөө болон ардчилал гэх хоёр эсрэг тэсрэг ойлголтыг өөр өнцөгөөр тайлбарлах гээд үзье. Улс төр, эдийн засаг, нийгэмд аливаа юмс үзэгдлийг харах тухайд Индивидуализм болон Коллективизм гэх хоёр ойлголт мөн бий.

Индивидуализмыг: 1. Хувь хүний үзэл, хараат бус бие даах чадвартай байх зарчим бөгөөд зуршил; 2. Хамтын эсвэл төрийн хяналтаас илүү хувь хүний үйл ажиллагааны эрх чөлөөг дэмжсэн нийгмийн онол; 3. Хувь хүний ​​ёс суртахууны байр суурь, үнэлэмжийг онцолсон нийгмийн хандлага, улс төрийн философи, үзэл баримтлал гэж тодорхойлно. Харин Коллективизм бол бусдын сайн сайхны төлөө гэх хуурамч итгэл үнэмшлээр; хүний ёсноос гажуудаар хууль зохион албадан тулгах замаар; олонхийн, нийтийн, бүлгийн эрх ашгийг тунхаглан зарлах, хувь хүний эрхийг бүлгийн ашиг сонирхлын дор тавих дарангуйллын систем буюу та бидний мэддэгээр нацизм, фашизм, коммунизм, социализм, мөн үүн дээр боловсон дээрэм "ардчилал" гэх олонхийн дүрэм нэмэгдэх учиртай. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Адолф Гитлер бүгд ардчиллын дор бий болсон дарангуйлагчид байсан гэдгийг битгий мартаарай. Адолф Гитлерийн германд хийсэн бүхэн хуулийн дагуу байсан гэх түүх, үг ишлэл ч бий.

Эрх чөлөөний үзэл санаа, Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүд ардчиллын тухайд олон зүйлийг хэлж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийг бичилцсэн Жэймс Мадисон: “Өглөг буяны үйл ажиллагаа нь төр засгийн хууль тогтоох үүргийн нэг хэсэг биш; Дарангуйлагчид байнгын арми, боолчлогдсон хэвлэл, зэвсэггүй хүн амтай болсон цагт дарангуйлж чадна; Ардчилал бол ард түмэн дарангуйлагчаа өөрөө сонгох эрх байсан юм” гэж хэлж байжээ.

АНУ үндсэн хуулийн 16-р нэмэлт өөрчлөлтөөр анх удаа 1861 онд иргэний дайны санхүүгийн шаардлагаар анхны орлогын албан татварыг (3%) бий болгож байсан ч конгресс 1872 онд үүнийг хүчингүй болгов. Үүний дараа 1894 онд 4000$-с дээш өндөр орлоготой иргэд аж ахуйн нэгжүүдэд 2% татварыг хуульчиж, 1913 онд 16-р нэмэлт өөрчлөлтийг сэргээн баталснаар татварын бодлого цааш үргэлжлэх суурь тавигдав. Дэлхийн анхны социалист засгийн газар 1918 онд Оросод байгуулагдаж байсан бол АНУ-ын анхны социалист нам 1901 онд бий болж байв. Өнөөдөр АНУ “ардчилсан социализм” сурталдаж, түүндээ ч хурдацтайгаар хүрч явна. Татвар бол өмчийн дээрэм, татварлаад дахин хуваарилна гэдэг бол ардчилсан социализмын зарчим юм. Олон улс орнууд “төр хувийн хэвшлийн түншлэл” нэрийн дор холимог эдийн засгийн бодлогоор авилга, хээл хахуулийг өөгшүүлэн, баян ядуугийн зааг ялгааг улам холдуулсаар төр бизнес хутгалдсан корпоратизмыг бий болгожээ. Бенито Муссолини “фашизмыг корпоратизм гэж нэрлэх нь зүй ёсны хэрэг. Энэ бол корпораци болн засгийн газрын эрх мэдлийг нэгтгэх явдал” гэж хэлсэн байдаг. Ардчилал эцсийн бүлэгт ардчилсан социализмыг л бий болгоно. Өнөөдөр дэлхийн хамгийн ардчилсан гэх улс орнууд хамгийн өндөр татвартай. Аж үйлдвэрийн хувьсгал, чөлөөт зах зээлийн тогтолцоог бий болгосон улс орнууд 250-300 жилийн түүхтэй капиталын хуримтлалтай гэж үзвэл бид зах зээлийн нийгэмд шилжсэн гэх хэдэн жилийг хэлж болох вэ ? Өнөөдрийн ардчиллыг сохроор тахин шүтэгсдийг коммунизмыг эсэргүүцсэн зүүнтнүүдийн нэгдэл гэж хэлж болох уу ? Тэд бодит байдалд рациональ дүгнэлт хийж чадаж байгаа юу ? Ардчиллыг шүтэгсэд ихэвчлэн коллективистууд байх ба олонхийн үйлдэл үр дагавар үргэлж хариуцлагаас ангид. Холимог эдийн засгийн бодлого нь социализмыг хэсэгчилэн хэрэгжүүлж буй хэлбэр гэдгийг тэд ойлгодог болов уу ? Ардчилсан нийгэмд сонгох, нэр дэвших эрхийг өгдөг ч энэ нь эрх чөлөөт нийгэм гэсэн утга бас биш юм. Бодох л асуудал. “Ардчилал бол социализмд зайлшгүй шаардлагатай” гэж В.И. Ленин хэлсэн гэх.

Үндэслэгч эцүүдийн нэг Жон Адамс өмчийн тухайд: “Өмч нь бурхны хууль шиг ариун нандин зүйл биш, түүнийг хамгаалах хууль эрх зүй, олон нийтийн шударга ёсны хүч байхгүй гэсэн санаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тэр мөчид эмх замбараагүй байдал, дарангуйлал эхэлдэг” хэмээн дурджээ. Ардчилалд 51+ хувь нь үлдсэн хэсгээ дарангуйлах ба олонхийн засаглал, олонхиор шийдвэр гаргах үйл явц гэх хэдий ч улс төр, эдийн засаг хутгалдсан өнөө үеийн “ардчилсан” гэх нийгэмд олонхийн төлөө нэрийн дор цөөнх нь олонхио боолчилж, хувь хүний замыг мөнхөд дарангуйлан шийдэх тул эцсийн дүндээ албадлага, коллективизмийг тулгасаар байх болно. Эрх чөлөөний философи, үзэл санааг аль болох олон хүнд түгээн дэлгэрүүлэх нь хөгжил дэвшил, соёл иргэншсэн чөлөөт нийгэмд хүрэх хамгийн дөт зам гэдэгт би итгэдэг. Алдарт Айн Рандын үгээр энэ бичвэрээ дуусгая. "Чөлөөт нийгэм буюу капитализмын салшгүй суурь нь хувь хүний эрх. Хувь хүний эрхийг хамгаалдаг ганц л систем байдаг нь капитализм юм”.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Гансүх (172.68.93.130)
    Олонд түгэн дэлгэрээсэй
    2024 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (172.69.252.168)
    Аан тиймуу
    2023 оны 05 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 18 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 18 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 21 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 22 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 2 цаг 36 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 2 цаг 38 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 2 цаг 39 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2 цаг 39 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 2 цаг 40 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 2 цаг 41 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 43 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 2 цаг 45 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 2 цаг 51 мин Амь орж буй Ардчилсан нам 4 цаг 4 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 4 цаг 13 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 4 цаг 56 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 4 цаг 57 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 58 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 4 цаг 58 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 58 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top