x

Хүн байхын утга учир ину

Байнга дотроо бодож, өөрөө өөрөөсөө “яагаад” гэж асуудаг сэдвийг Артаньян хөндөж бичжээ. Нэмж цор цор хиймээр санагдаад! Мань эр "Монголчуудад байхгүй соёл" хэмээх ЭНЭХҮҮ нийтлэлдээ бид хэзээ өөрсдийгөө хүндэлж сурах гэж гэдэг асуултанд хариу олохыг зориод хоёр дахь цуврал ЭНЭ нийтлэлээрээ бидэнд мэндлэх, хүндлэх, хайрлах соёл байхгүй тухай өгүүлжээ.

Миний дүгнэлтээр бол бидэнд дээрх соёл байгаа хэдий ч хэлбэр төдий л ашиглагддаг. Жишээ нь, мэндлэх, хүндлэх, хайрлах гэдэг үг, үйлдлийг та бид хоорондоо бараг шахуу хэлэлцдэггүй атлаа жилдээ нэгээс хоёр удаа шинэ жил, цагаан сараар хайр найргүй нэгэндээ цацан цалгидаг. Фэйсбүүк дээр лав бие биедээ ерөөл хүсч, мэндчилгээ дэвшүүлээд гэр бүлийн зургаа оруулаагүй найз надад үлдсэнгүй. Тэгвэл бид ер нь яагаад өдөр бүрийг цагаан сарын шинийн нэгэн шиг байлгаж болдоггүй, эсвэл чаддаггүй юм бол? 

Хүндлэх ёсон огт байхгүй гэж хэлж боломгүй ч мөн л зүрхний хүндлэл гэдэг нь бараг шахуу үгүй болсон. Ахмад хүмүүсээ хүчээр, эрх мэдэлтнүүдийг эрхлүүлж, албан тушаалтнуудыг албадуулж хүндэлдэг болохоос хамтын үнэ цэнээ тойрч хэлэлцдэггүй, дундын ёс зүйгээ чанд барьдаг хүндлэл хаа хаанаа ховрын эд болжээ. Бид яагаад бас хэзээнээс эхлээд хүнийг нь биш албан тушаалыг нь, эзнийг нь биш эдийг нь хүндэлдэг болсон юм бол?

Бид бие биенээ үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг уу? Ковидын эхэн үед халдвар аваад эдгэрсэн монгол бүсгүйтэй ЭНЭХҮҮ ярилцлагыг хийгээд монголчууд бид цөөхүүлээ атлаа бие биенээ огт хайрладаггүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Учир нь бидний хайр голцуу хариу нэхээстэй, хардалт, үзэн ядалт, атаа жөтөөгөөр сүлэлдсэн байдаг юм билээ. Бид хүнээс хайр, хүндлэл нэхэхээсээ өмнө хэзээ түрүүлж өөрсдөө өгч сурах юм бол?

Би хувьдаа энэ бүх асуултын хариуг Etsko Schuitema-ийн бичсэн “INTENT – Exploring the Core of Being Human” номноос олж авлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө Кэйп Тауны их сургууль дээр энэ эрхмийн гайхалтай сургалтанд сууж, гарын үсэгтэй номыг нь авах завшаан олдсон юм. Хүний хорвоо авах, өгөхийн үнэ цэн дунд оршдог гэдгийг бидэнд ойлгуулж чадсан. Хүн цаг үргэлж бусдаас авахын хэрээр дархлаагүй болж байдаг бол бусдад өгөхийн хэрээр хөгждөг тухай энэ номонд дурдаж, хүн байхын утга учир бол мэндлэх, хүндлэх, хайрлах ёсон дунд оршдог гэдгийг батласан байх юм. 

Хүний төлөвшлийг эд хөрөнгө, эрх мэдэл, эсвэл эрдэм боловсролоор шууд дүгнэх гээд хүмүүс том алдаа гаргадаг. Гэтэл ямар ч боловсролгүй, ядуу атлаа гайхалтай амжилтанд хүрч, хүний төлөвшлийн эталон болсон эрхмүүд байхад яг эсрэгээрээ мөнгө, эрх мэдэл, эрдэм мэдлэгээр дүүрэн атлаа ажил, амьдрал нь гамшиг болчихсон хүмүүс ч бидний эргэн тойронд байж л байдаг. Яагаад тэр вэ?

Цаашилбал, хүний төлөвшил боловсрол, мэдлэг, туршлага, эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдлээр бус тэр бүхнийгээ ашиглан нийгэмд оруулж буй эерэг хувь нэмэр, бусдад өгч буй тус, оруулж буй биет болон биет бус хөрөнгө оруулалт, энэ бүхнийг ухамсарлах хариуцлага, үнэ цэнээр хэмжигддэг тухай өгүүлжээ. Хүнээр жишээлэн нийгмийн хөгжлийг томъёолж дээр асуусан миний гурван асуултанд хариу өгч байна. 

Төлөвшиж амжаагүй нэгний нийтлэг төрх шунал ба айдас байдаг аж. Хөгжиж буй нийгмийн мөн нийтлэг тал нь бултаараа шуналтай атлаа аймхай. Энэ хоёр нийлээд хувь хүнд болон нийгмийн комплекс үүсгэдэг. Энэ үе шатанд хүмүүс шунал дээрээ суурилсан хэрэгцээндээ бие, оюунаа боомилуулж, нөгөө талаасаа эрхээрээ түрий барьж айдастайгаа хуурамчаар тэмцдэг ажээ. Энэ шатанд хүмүүсээс хайр, хүндлэл хүсэх нь бүү хэл соёлтой мэндлэх өдөр тутмын харилцаа ч нэхэхэд хүнд байдаг.

Харин бие, оюунаа удирдан дээрх шатыг өнгөрөөж, айдас, комплексээ давсан хүмүүс эрхээсээ илүү хувь хүний болон нийгмийн үүргээ ухамсарлаж эхэлдэг аж. Энэ хэрээр бусдаас авах биш бусдад өгдөг үйлдэл эхэлдэг гэнэ ээ. Улмаар иргэний үүргээ биелүүлдэг нэгэн нэг их удалгүй өөрийнхөө үнэ цэн дээр төвлөрч, хүссэн зүйлээ чөлөөтэй, ямар нэгэн айдасгүй, зоригтой хийж зорилго руугаа тууштай тэмүүлдэг бололтой. Чухам ийм хүнийг, ийм нийгмийг төлөвшсөн гэж тодорхойлох учиртай аж. Энэ орчилд үүсгэж чадсан хүмүүсийн мэнд мэдэх нь чин сэтгэлээсээ, биесээ хүндлэх нь зүрхний угаас, хайр нь хариу эргэж нэхдэггүй болдог бололтой.

Иймээс хэдүүлээ алийн болгон “Амны билгээс ашдын билэг” гэдэг нэрийдлээр өмнөө тулсан байгаа асуудлаасаа зугтаж, хэдий болтол саарын хажуугаар дуугүй явах ёстой юм бэ? Өөрсдийгөө хөгжүүлж, хүсч буй нийгмээ урлахын тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх учиртай бус уу? Байгаа боломжийг ашигладаг биш шинэ боломжийг бусдад бий болгож өгдөг нэгэн болохын тулд биднээс үнэндээ их зүтгэл шаардахгүй билээ. 

Хүний төлөвшлийг эд хөрөнгө, эрх мэдэл, эсвэл эрдэм боловсролоор шууд дүгнэх гээд хүмүүс том алдаа гаргадаг. Гэтэл ямар ч боловсролгүй, ядуу атлаа гайхалтай амжилтанд хүрч, хүний төлөвшлийн эталон болсон эрхмүүд байхад яг эсрэгээрээ мөнгө, эрх мэдэл, эрдэм мэдлэгээр дүүрэн атлаа ажил, амьдрал нь гамшиг болчихсон хүмүүс ч бидний эргэн тойронд байж л байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл сэтгэлийн мэнд, зүрхний хүндлэл, хариу нэхээгүй хайр дутагдсанаас энэ бүхэн үүсдэг ажээ.

Нийгмээр, бултаараа, нийтээрээ бушуухан төлөвшиж, эрхээ мэдэж бусдаас нэхэхээс гадна үүргээ ухамсарлаж бусаддаа шаардлага тавьдаг, бие биенээ өөрийнхөө зорилгод хүрэх хэрэгсэл болгон харж, арга болгон харьцалгүй, өөрийн үнэт зүйл, ирээдүйн өвөө бүтээхийн төлөө соёл, ёс зүй, эерэг хандлага, эрдэм мэдлэг, туршлага, үнэ цэнээрээ тосоо гартал өрсөлдье ээ! 

Монгол хүн байна даа энэ чинь одоо...

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 19 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 20 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 2 цаг 34 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 2 цаг 36 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 2 цаг 37 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2 цаг 37 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 2 цаг 38 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 2 цаг 39 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 41 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 2 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 2 цаг 49 мин Амь орж буй Ардчилсан нам 4 цаг 2 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 4 цаг 11 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 4 цаг 54 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 4 цаг 55 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 56 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 4 цаг 56 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 56 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top