x

Зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмж: Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй

Сар шинийн босгон дээр монголчууд бас нэгэн чухал үйл явдлын гэрч, бас оролцогч нь болов. Монгол Улсын нийт иргэдийг төлөөлөн улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 1500 гаруй хүний дунд явуулсан Зөвлөлдөх санал асуулга өндөрлөж, санал асуулгаас гарсан үр дүн буюу гарсан зөвлөмжийг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

1.Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага

2.Парламентын ардчилал

3.Эдийн засаг, Баялгийн сан, Төвлөрлийг сааруулах

4.Нийгмийн тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд нийт 22 асуултаар хоёр дахь шатны санал асуулгад оролцсон 800 иргэнээс санал авч, эндээс гарсан зөвлөмжийг parlament.mn сайтад нийтэлсэн байна.

Тухайлбал, Зөвлөмжийн 1, 2-рт, жагсаал цуглаан хийхэд зөвшөөрөл авдгийг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаатай эдлэх эрх зүйн орчыг бүрдүүлэх асуудал багтсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд дээр дурьдсан эрх, эрх чөлөөг “Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ“ гэж заасан боловч бусад хуулиар зохицуулаагүйгээс болж иргэний эрх хязгаарлагдаад байгаа маш олон тохиолдлыг бид өнгөрсөн хугацаанд туулсан билээ. “NoDoubleStandard хөдөлгөөний залуусыг баривчлан хорьсноос эхлээд сүүлд зохион байгуулсан Нүүрсний хулгайн эсрэг залуусын жагсаалыг “Эрүүл мэндэд нь тусламж үзүүлэх” нэрээр цагдаагийн байгууллага албадан тараасан, хүч хэрэглэсэн олон жишээг дурьдаж болно. Тухай бүрт нь цагдаагийн байгууллага “Зөвшөөрөл авалгүй жагсаал цуглаан хийсэн”, эсвэл “бусдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулж болзошгүй байдал үүссэн” гэх мэтээр баримтгүйгээр буруутган цагдан хорих, таслан сэргийлэх бусад арга хэмжээнүүдийг авч, жагсагчдын хууль ёсны эрхэд халдаж байсан тохиолдлууд бий.

Одоо үйлчилж байгаа, 1994 онд баталсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд  “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэсэн нь иргэний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг бөгөөд иргэд жагсаал цуглаан хийхээр мэдэгдлээ хүргүүлсний дараа төрийн байгууллага түүнийг нь бүртгэхгүй байснаараа иргэдийг “хууль зөрчигч” болгон хувиргаж, хуулийн байгууллагын атганд өгч байлаа. Мөн сүүлийн үед “Бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн” үндэслэлээр маш олон иргэд (сэтгүүлчдийг оролцуулаад) Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шүүгдэж байгаа. Тиймээс жам ёс шахуу болчихоод байгаа энэ байдлыг таслан зогсоох, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд хуулийн зохицуулалт хэрэгтэй байгааг Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжид дурьдсан байна. 

Мөн зөвлөмжийн гуравдугаарт, “Гадаадад суугаа иргэд сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид тусгах” гэсэн нь сонгуулийн тогтолцоотой шууд хамааралтай сэдэв юм. Одоогийн ашиглаж байгаа сонгуулийн мажоритари тогтолцоо буюу жижиг 76 тойрог дээр гадаадад суугаа Монгол иргэд сонгуульд оролцох нь хуулиар хаалттай. Хуульд заасны дагуу тухайн тойрогт харьяалагддаг, байнга оршин суудаг иргэд л сонгуульд оролцох, саналаа өгөх боломжтой. Зөвхөн хувь тэнцүүлсэн буюу пропоциональ тогтолцоог хуульчилсан тохиолдолд гадаадад суугаа иргэд маань сонгуульд оролцох, саналаа өгөх боломжтой.

Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулсан нь өмнөх өнгөрсөн найман удаагийн сонгуулийн хамгийн сайн жижиг байсан бөгөөд хилийн чанад дахь монголчууд маань анх удаагаа төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуульд анх удаагаа оролцож, иргэний эрхээ эдэлжээ. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэц “Хувь тэнцүүлсэн сонгууль буюу намын жагсаалтаар сонгох нь иргэний шууд сонгох эрхэнд халдсан” хэмээн дүгнэснээр сонгуулийн тогтолцоо эргээд “олонхийн” буюу жижиг мажоритари луу буцсан юм. “Олонхийн” гэдэг нь зөвхөн тухайн тойрог дээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогдддог тогтолцоо. Нэг тойрогт арван гишүүн өрсөлдлөө гэхэд хамгийн олон буюу 20 хувийн санал авсан гишүүн сонгогдож, үлдсэн 80 хувь сонгогч төрд төлөөлөлгүй үлддэг. 

Харин 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ-өөр /21.4/ “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” хэмээн заасан бөгөөд Үндсэн хуулийн цэц 2022 онд УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхдээ “2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн бүрэн эрхийг баталгаажуулсан” хэмээн үзэж, өмнө гаргасан хоер удаагийн /2016 оны 05 дугаар дүгнэлт, 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол/ шийдвэрээ хүчингүй болгосон юм. Ингэснээр сонгуулийн ямар тогтолцоог сонгох, хуульчлах УИХ-ын бүрэн эрхэд үлдсэн. Тиймээс Зөвлөлдөх санал асуулгаас гаргасан зөвлөмжид “олонхийн буюу мажоритари, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог Сонгуулийн хуульдаа тусгахыг” хууль тогтоох байгууллагад зөвлөсөн байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний шатнаас л олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл болон болгоомжлол дагуулсан нэг асуудал бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, эсвэл шинэчилсэн найруулга буюу шинэ Үндсэн хууль гаргах уу? гэдэг асуулт. Харин санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь “Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагагүй” хэмээн хариулж, 2019 онд баталсан ҮХНӨ-ийн хэрэгжилтийг хангахын тулд нэмэлт өөрчлөлтөд багтсан асуудлуудыг хуульдаа тусгаж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг зөвлөсөн байна. Шинэ Үндсэн хууль батлах, батлахгүйн тухай, парламент нэг танхимтай, эсвэл хоёр танхимтай байх тухай маргаан ч гэсэн үүгээр хаагдсан гэсэн үг.

Тулгамдаад байгаа бас нэг том сэдэв бол засаг захиргааны нэгжийг шинэчлэх асуудал. Энэ тухай зөвлөмжийн 3.6-д “Төвлөрлийг сааруулах, бүсчлэн хөгжүүлэх зорилгоор засаг захиргааны шинэчлэл хийх саналыг УИХ-д оруулж ирэх” хэмээн тусгасан байна. Өмнө нь УИХ-аар баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гэж бас бий. Тэнд Монгол Улсыг босоо тэнхлэгээр нь дөрөв хувааж, бүсийн төвүүдийг байгуулан аймаг, сумдыг хооронд нь нэгтгэх асуудал багтсан байдаг. Хоёр ч удаагийн парламент дамжаад хэлэлцэгдчихсэн сэдэв. Тэгэхээр энэ хүрээнд асуудал яригдах болов уу. Гэвч үүний тулд улс төрийн олон намуудын оролцоо, дэмжлэг шаардлагатай учраас энэ парламентын хугацаанд яаран шийдэхгүй байх. Маш олон парламентын “толгойны өвчин” болоод байсан энэ асуудлыг иргэдийн зүгээс түлхэж өгсөн нь энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын бас нэг ололт байлаа.

Яг үнэндээ бол одоогийн 21 аймаг, 331 сумтай засаг захиргааны бүтэц нь эдийн засгийн хувьд маш үрэлгэн бөгөөд үр ашиг багатай, хөгжлийн тушаа  болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч 1992 оны Үндсэн хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ” гэсэн нь асуудлыг гол дэгээ, саад бэрхшээл байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэд, орон нутгийн хурал өөрсдөө аль нэг сум, аймагтай нэгдэхээр санал гаргаагүй тохиолдолд УИХ дангаараа шийдвэр гаргах эрхгүй байв. Харин 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр /57.3/ ”Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсэн нь орон нутгийн иргэд, удирдлагаас гадна УИХ, Засгийн газарт эрх олгосон хэрэг байв. Дээр энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд дахиад нэг алхам урагшиллаа.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 8 цаг 11 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 8 цаг 16 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 10 цаг 10 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 10 цаг 16 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 10 цаг 29 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 11 цаг 22 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 11 цаг 41 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 11 цаг 49 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top