x

Өнөөгийн нөхцөлд татварын мөнгөөр үхэрчинд үхрийн ээмэг авч өгөх нь арай л хээнцэрдэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн шинэ сайд Х.Болорчулуун ажлаа аваад хийх байх ажлаа олж чадахгүй гүйж яваад үхрийг ээмэгжүүлье гэдэг мэргэн санаа сэдэн тэрийгээ нийтэд зарлав аа. Энэ ажилд нь 14 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн нь олны анхаарлыг татаж, шүүмжлэлийн бай болоод байна. Ер нь малыг ямар тохиолдолд, ямар шаардлагаар ээмэгжүүлдэг вэ? Нэг кг нь 300 ам.долларын үнэтэй махтай үхэр үржүүлэхийн тулд тухайн үүлдрийг хэдэн үе удмаар нь судалж, зоотехникийн аргаар эрлийзжүүлж гаргаж ирдэг. Ийм л махны чиглэлийн өндөр ашиг шимт үхэрт ээмэг зүүдэг. Өдөрт 80 литр сүү өгдөг үнээтэй болохын тулд хэдэн үе удмаар нь нарийвчилсан тооцооллоор үржил селекцэд оруулж бий болгодог. Ийм арвин сааль өгдөг сүүний чиглэлийн үнээндээ ээмэг зүүж кодлодог. Дэлхийн хүн төрөлхтөн хөдөлмөрлөж, хөлс хүч, хөрөнгө, технологи, инновациа шингээн байж гаргаж авсан нарийн нандин үүлдрээ бусад үүлдэртэй холилдчих вий гэж болгоомжилж, олон жилийн турш хийсэн “бүтээл”-ээ хамгаалахын тулд тусгай кодтой энэ ээмгийг үхэртээ зүүдэг юм. Ээмэгнийх нь кодыг уншуулахад тухайн үхрийн талаарх бүрэн мэдээлэл гарч ирдэг учиртай. Үхрийг ээмэгжүүлнэ гэдэг өргөн хүрээний, үндэс суурьтай ажил л даа, дэлхийн жишгээр бол.

Харин Монголын нөхцөлд өөр. Өөр гэдэг нь хэцүү гэсэнтэй адил. Ямар ч засаг захиргаагүй, хаа таарсан уулын мухарт суудаг хариуцлага, сахилга бат гэж огт мэдэхгүй. Өсгөсөн малынх нь махыг идсэн бусад хүн, хүн төрөлхтөн хордох, хордохгүй талаар ямар ч хариуцлага, үүрэг, ойлголтгүй. Үүргээ ухамсарлаагүй ийм хүмүүс Монголын малчид, үхэрчдийн дийлэнхийг эзэлнэ. Улсын эдийн засаг хүнд өнөөгийн ийм нөхцөлд хариуцлага, сахилга батгүй үхэрчин гэх хүмүүсийн үхэрт ээмэг хийж өгнө гэдэг бол арай л хээнцэрдэж, гялгардаад байна.

Монголд үхэр ээмэгжүүлэх нь одоохондоо ямар ч үр дүнгүй шүү. Уул уулын аманд ганц ганц гэрээрээ байгаа айлууд бол манай малчид. Бүхнээс хол зайдуу, уулын мухарт юу ч хийсэн тэдний л дур. Үхрээ ээмэгжүүлэх эсэх нь тэдний дурны ажил. Ээмэгжүүлсэн гээд л хэлчихэж мэдэх улс. Сумаас цаадах амьдралыг энд дүрсэлж бичье л дээ. Нийслэл, төв сууринд эхлүүлсэн ажил сумаас цааш яаж үргэлжилж, улмаар хэрхэн замхардгийг мэдэх үү.

За ямар ч байсан өнөөх ээмэг сумын малын эмч дээр очно оо. Малын эмч “А” дансаар хэдэн үхэр байгааг, хэнийх хамгийн олон үхэртэй гэх зэрэг тооцоолол гаргана. Олон үхэртэй айл руугаа шууд давхиад гарчихгүй. Хэдийгээр очихоо, үхэрээ бэлчээрт гаргахгүй барьж бай гэх зэргээр холбоо тогтоож тов хэлнэ. Товлосон өдрөө очиж чадахгүй. Бороо орно, цасаар шуурна. Бензин нь дуусна. Мотоциклийнх нь дугуй хагарна. Товлосон өдрийн маргааш нь яаж ийгээд очиж таарна. Малчин гадаанаа үхэргүй сууж байна. Яав ийв гэж малын эмч нь гайхан асуухаар “Юу яасан, ийсэн. Өчигдөр ирнэ гэхээр нь зөндөө харлаа. Хэдэн үхэр турж үхэх гээд орилолдоод байхаар нь тавиад явуулчихлаа” гэнэ. Эмч нь “Одоо хураагаад ир” гэнэ. Уулаар тарчихсан, өвс хөөж яваа үхрийг хэн хураах юм. Хураах хүн ч байхгүй, хураагаад ирлээ ч барих хүн байхгүй. Байгаагаас ганц би л байна, бярууны хүзүү ч нугалж дийлэхгүй байж үхэртэй ноцолдож сэжүүлээд юү хийхэв гэсэн яриатай 50 гарсан хижээл малчин. Малын эмч нь нөхрөөрөө мотоциклио бариулаад хамт ирсэн байж таарна. Нөхөр нь бажийнктай. Үхэртэй ойртохын ч аргагүй. Ойртвол хөлөө хуга гишгүүлнэ. Малчны хотонд үхэр ээмэгжүүлэх өнөөх сүрт том ажил ингэж эхэлж байгаа юм. Нөхцөл байдал нь үнэндээ ийм л байна. За одоо тэр гурав яах вэ? Нөхөр нь малчин эртэй хоймор хавьцаа сууж халамцаад ирнэ. Малын эмч хүүхэн байдаг зүхлээ бараад яахаа мэдэхээ байна. Эцэст нь “Би танд үхрийн чинь тоогоор ээмэг үлдээчихье, ээмэглэчихээрэй” гэхээр малчин “Өө, тэгэлгүй яахав. Би дор нь залуучууд цуглуулаад ээмэглэчихье” гэснээр тэдний ажил шуударч, малын эмч нөхөртэйгөө буцчихна. Малчин шуудайны тал хэртэй өнөөх ээмэгнүүдээ илүү гэртээ хоёр гурван сар байлгаж байгаад ачааны нэмэр, энэ хогоор яадаг юм гээд хаяад нүүнэ. Малчнаас малын эмчдээ бүгдийг нь ээмэгжүүлсэн гэдэг мэдээ өгнө. Сумаас “Бүгдийг нь ээмэгтэй болгочихлоо” гэдэг тоог дээшээ явуулна.

Х.Болорчулуун сайдын хэлээд байгаа 5.5 сая үхэрт 14 тэрбум төгрөгөөр ээмэг зүүж өгөх ажил Монголын хөдөөд ерөнхийдөө ийм л дүр зурагтай явна даа. Хариуцлагатай байгаад ганц нэг үхрийг ээмэглэлээ гэхэд ээмэгтэй тэр малынхаа чихийг ямар л сум, ямар л товчоогоор гарна, хот руу явна тэр болгонд л үзүүлээд байна. 22-ын товчоонд ирээд ийм тийм мал гэж тайлбар хэлээд ээмэгтэй чих “дагуулсан” махаа аваад Улаанбаатар руу орчихно. Буцаад гарахдаа ээмэгтэй чихээ аваад харьчихна. Дараагийн оруулж ирэх махандаа тэр чихээ дахиад л хамт аваад хүрээд ирнэ. Эхний удаад товчооны ажилчидтай уулзаж ярьж байснаасаа хавь илүү “туршлагажаад” яриад сурчихсан байх учир хот руу шурдхийгээд ороод ирчихнэ. Ийм л маягаар төсвийн, татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөг үрэгдэнэ шүү. Гашуун нь хөдөөгийн амьдрал ийм л байдаг.

Сайд та гэнэн, мэдээгүй байж болно. Ард түмэнд хэрэгтэй гоё ажил хийе хэмээн сэдээд ингэж яриад гүйгээд байгаа байх. Таны сэдсэн наад ажлыг чинь дөгөөж байгаа улсууд чинь дагаж гүйж байгаад энэ ажлаас нь мөнгө унагая л гэсэн бодолтой байгаа. Хөдөөний тухай, малын тухай, бодит амьдралын тухай түй ч мэдэхгүй хүмүүс шүү, наадуул чинь. Насаараа л дөрвөн хананы дунд сууж, яамнаасаа гарч үзээгүй улсууд. Ээмэгжүүлнэ гэдэг кампанит ажил иймэрхүүдүү л өнгөтэй юм болох гээд байгаа учир татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрэн таран хийхээ эрт дээр нь больж үз. Тэгээд ч манай хагас зэрлэг малд юуных нь ээмэг хэрэг болох юм. Тугал байхад нь ээмэглэлээ гэж бодъё. Чононд бариулаагүй бол нэг аз болно. Бяруу болонгуут нь идэшинд явуулчихна. Бяруунд нь идэшинд явуулахгүй үлдээлээ гэхэд шүдлэн, хязаалангаас дээш байлгахгүй. Мах нь хатуурчихна, хулгайн нүд орчихно, тэргэнд хөллөх биш, хий дэмий тэжээл идэхийн нэмэр гээд бушуухан “нухчихдаг”. Үхрийг хязаалангаас дээш өсгөдөггүй. Ингэхээр сайдын ганган гоё ээмэг дөрвөн жилийн л настай байх нь. Үхрийг 14 тэрбумаар ээмэгжүүлнэ гэдэг энэ ажил чинь ийм олон асуудал дагуулж, үл бүтэх нөхцөлд хэрэгжинэ ээ л гэж байхгүй учир наад “гоё” санаагаа орхиорой гэж дахин хэлье.

Нөгөө талд энэ шуугианыг дагасан нийгмийн нэгэн үзэгдэл тод ажиглагдаж байна. Үхрийг ээмэгжүүлэх тухай энэ яриаг ихэд шоолж, баалж инээлдэж байна. Шүүмжлэл, олон нийтийн санаа бодол цаг үеэ олбол их сайн. Гэтэл хэрэгтэй чухал, яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлыг огтоос хэрэггүй арзаганасан явдал болгож хувиргачихаад байдаг буруу юм харагдах боллоо. Хэрэгтэй ажлыг арзаганаад унагачихдаг, хэрэггүй ажлыг ч арзаганаад унагаж байдаг явдал бүр тогтлоо. Ингэж арзганацгаахынхаа оронд учрыг нь гаргаж ирж, эрүүл мэтгэж, гарц гаргалгаа хэлдэг болцгоогооч . Юу ч мэддэггүй, ямар ч боловсролгүй хүмүүсийн хувьд өөрийгөө авч гарах ганц арга байдаг нь марзаганах. Ямар нэгэн асуудал гарч ирэхэд шоглож, инээж маазарч, тоглоом шоглоом хийдэг чинь хүчгүй, бядгүй, баягүй (хөрөнгөгүй) хүмүүсийн гаргадаг зан. Марзаганаад хамаг ажлын хүчийг сулруулдаг энэ зангаа монголчууд татмаар байна. Юм болгонд хошуу дүрж, элий мэт инээж маазардаг сошиал эмгэгээ өөгшүүлмээргүй байна, Монголчууд аа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    гайгүй залуу гэж боддог байсан үнэн тэнэг мал байж
    2023 оны 02 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 40 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 51 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 4 цаг 16 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 20 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 25 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 30 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 35 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 34 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 38 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 23 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 37 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 49 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top