x

Далай ламын муур

Эл санаа Хималайн нарлаг нэгэн өглөө гэнэт орж ирсэн билээ. Би багахан хүч гаргаад аль болох ихийг ажиглаж болохуйц давуу талтай байрлал болох миний байнгын байр-нэгдүгээр давхрын цонхны тавцан дээр хэвтэж байтал Гэгээнтэн дотнын хүнтэй хувийн уулзалт хийж дуусав. 

Миний бие ихэд болгоомжлох тэр хүн Холливүүдийн алдарт жүжигчин эмэгтэй гэхээс илүүг энд дурдахгүй... албан ёсоор бол цайвар үстэй, хүүхдүүдэд зориулсан буяны ажил хийдэг, бүгд найрамдахчуудад талтай гэдгээрээ нэлээд нэрд гарсан. Тийм ээ, тэр шүү дээ! 

Тэрээр өрөөнөөс гарахаар эргэхдээ цасан оройтой уулсын сэтгэл татам дүрсийг тольдсон цонх руу харж, бас намайг анх удаа ажиглав. 

“Өө, яасан хөөрхөн юм бэ” гээд хүзүүг минь илэхээр над руу дөхөж ирэхэд би эвшээж, урд хөлөө хөдөлгөн хариу барив. “Таныг мууртай гэж мэдсэнгүй” хэмээн тэр дуу алдлаа. 

Америк эмэгтэй гайхширлаа маш итгэлтэйгээр илэрхийлсэн хэдий ч би яагаад ийм олон хүн ингэж хэлдэгт үргэлж гайхдаг. Гэгээнтэн яагаад мууртай байж болохгүй гэж. Хэрэв “мууртай байх” гэдэг нь уг харилцааг зөвөөр тодорхойлж чадаж байгаа бол тэр шүү дээ. 

Үүнээс гадна ажигч гярхай хүн түүний бие дээр миний унагасан үс, ганц нэг сахлаар Гэгээнтний амьдралд муур байдгийг мэдэж болохсон. Хэрэв танд Далай ламтны биед ойртох хүндэтгэл тохиож, орхимжийг нь нарийн ажиглавал түүнийг ганцаар бус амьдардгийг нотлох дун цагаан хөөвөр харагдах нь дамжиггүй агаад ариун дагшин ордноо өөлөх аргагүй боловч баримтжуулаагүй үүлдрийн мууртай хуваалцдагийг мэдэх болно. 

Энэ нь Гэгээнтнийг Букинхэмийн ордонд зочлоход Английн хатан хааны корги хавуудын үзүүлсэн эрч хүчтэй хариу үйлдэлтэй яг адил нээлт билээ. Хачирхалтай нь хэвлэл мэдээлэл уг явдлыг анзааралгүй өнгөрсөн. 

Би хадуураад явчихлаа.

Америкийн жүжигчин миний хүзүүг илэх зуураа “Түүнд нэр бий юу?” хэмээн асуув. Гэгээнтэн нууцлаг инээмсэглээд “Тийм ээ, олон нэр байгаа” гэлээ. 

Далай ламын хэлсэн үг үнэн. Гэрийн олон муурын адилаар би янз бүрийн нэртэй болсон агаад заримыг нь байнга, заримыг ховор хэрэглэдэг. Тэдгээрээс нэг нь надад огт таалагддаггүй. Тэр нэрийг Дээрхийн Гэгээнтний ажилтнууд миний сахилын нэр хэмээн мэддэг боловч Далай лам өөрөө бүтнээр нь бараг хэрэглэдэггүй. Энэ бол амьд яваа хугацаандаа би хэнд ч нээж хэлэхгүй нэр. Энэ номд дурдахгүй нь бүр ч баталгаатай. 

За яах вэ... энэ бүлэгт лав биш. 

Жүжигчин эмэгтэй цааш “Энэ амьтан ярьж чаддагсан бол ямар их мэргэн ухааныг хуваалцах байсан бол оо” хэмээв. 

Ийнхүү уг “үр”-ийг суулгасан юм.

Дараах хэдэн сард би Гэгээнтэн ямар нэгэн ном дээр ажиллаж байгааг ажиглав. Бичвэрийг зөв ойлгохоор найруулахын тулд олон цаг зарцуулна: бичсэн үг бүр нь хамгийн ойлгомжтой утга хийгээд учир холбогдлыг дамжуулж байгааг нягтлахад ихээхэн хугацаа, анхаарлаа тэрээр зориулна. 

Үүгээр зогсохгүй би өөрөө ном бичих цаг иржээ хэмээн олонтоо бодох боллоо. Далай ламын хөл дор хэвтээд бус, харин бүр ч ойрхон өвдөг дээр нь суугаад олж мэдсэн мэргэн ухааны хагас хугасыг ч атугай дамжуулахсан. Тэрхүү номдоо миний өөрийн түүхийг өгүүлэх агаад уранхай нойрхойгоос баялаг руу гэхээс илүүтэй хог новшноос сүм хийдэд ирснээ бичнэ. Бодохоос ч аймшигтай хувь заяанаас хэрхэн аврагдаж, миний бие дэлхийн оюун санааны аугаа тэргүүнүүдийн нэг, Нобелийн энх тайвны шагналтан төдийгүй нөөш онгойлгогчийг гарамгай эзэмшдэг хүний байнгын хамтрагч болсон тухай хүүрнэхсэн. 

Голдуу үдээс нэлээд хойно, би Гэгээнтэн ширээний ард хэтэрхий олон цаг өнгөрөөснийг мэдэрснийхээ дараа цонхны тавцангаас үсрэн бууж, түүний ажиллаж буй газарт очоод зөөлөн үсээрээ хөлийг нь шүргэдэг байв. Хэрэв ингээд түүний анхаарлыг татаж чадахгүй бол би хөлнийх нь шагайн нимгэн арьснаас аяархан хазна. Энэ бол үргэлж үр дүнд хүргэдэг арга. 

Далай лам санаа алдсанаа сандлаа хойшлуулаад намайг гар дээрээ аван цонх руу зүглэнэ. Тэрээр миний гүн цэнхэр нүд рүү харахад түүний нүдэнд аугаа хайр илрэх нь намайг аз жаргалаар дүүргэхээ хэзээ ч болихгүй байх. 

Тэрээр хааяа намайг “Миний бяцхан бодисадва” хэмээн дуудах нь буддын шашны амарлингуй хувилгаан гэсэн утгатай санскрит үгээр өхөөрдөж буй хэрэг юм. 

Бид хамтдаа Кангра хөндий рүү уруудсан байгалийн сайхныг шимтэн харлаа. Нээлттэй цонхоор зөөлөн салхи сэвэлзэж, нарс, Гималайн царс, арцны үнэр сэнхийх нь агаарыг онгон дагшин, бараг л ид шидийн мэт болгоно. Далай ламын дулаан тэвэрт мушгиран хэвтэх ийм мөчид үзэгч ба үзэгдэгч, муур ба ламтан, үдшийн аниргүй ба миний хоолой үл мэдэг хүржигнэхийн хоорондын зааг ялгаа үгүй болдог. 

Яг ийм мөчид л би Далай ламын муур болсондоо гүнээ талархан баясдаг билээ. 

Хайр энэрлээр эх болсон хамаг амьтанд аз жаргал бэлэглэж, тэдний хайр энэрлээс аз жаргалыг олж мэдрэх нь орчлонгийн жам учраас энэхүү Далай ламын муур номоор дамжуулан бусдын аз жаргалын төлөө явах нь өөрийнхөө болон өрөөлийн аз жаргалыг олох учиртайг илэрхийлжээ. 

Номд гарч буй муур нь амьтан хэдий ч амьд үлдэхийн тулд зовлонг үл хүсэх, жаргалд тэмүүлдгээрээ ижил гэсэн санаа илэрхийлэхээс гадна нөгөө талаас Дээрхийн Гэгээнтний муур болж ирснээрээ буруу сэтгэл, буруу үйлээ наманчилж, бие, хэл, сэтгэлээрээ гэгээрч байгааг харуулж байна. Үүгээрээ Бурханы номын охь шим болсон нинжин, асрахуй сэтгэлийг номложээ. Хүн төрөлхтөн бага балчир цагтаа эцэг, эхийн асрал халамжаас нэн ихээр хамаардаг. Тэдний асрамж халамжгүйгээр амьдарна гэдэг бэрх бол өтлөх насандаа мөн л хүний хайр халамжийг ахин үгүйлдэг. 

Хүмүүний насны дунд үед бие даан, бусдыг төдийлөн үл тоож, алдаа эндэл гаргадаг. Харин асрал энэрлийг анхаарч явдаг хүний дотоод сэтгэл маш их аз жаргалыг мэдэрч, амгалан тайван, амарлингуй зөөлөн байдаг. Улмаар бусад хүмүүс ч түүнд асрангуй, энэрэнгүйгээр ханддаг. 

Уур хилэн нь үнэмлэхүй амар амгалан, халуун дотно харьцаа, итгэх сэтгэлийн үндэс болж чаддаггүй бол хайр энэрэл, нигүүсэл нь асрахуй, нинжин сэтгэлээр дамжин ухаарал, эрч хүч, нандин харилцааг бий болгодог. 

Ачит багшийг шүтэлгүй асан цэнгэлдвээс

Авралт бурхан хэмээхийн нэр ч үгүй буюу 

Сайн цагийн мянган бурхад ч 

Сайтар багш нугуудад шүтэж гэгээрдэг 

хэмээн Их бүтээлч Нараво гэгээн айлдсан нь амгалан бүгдийн үндэс гагцхүү сайн багшаас хамаардаг тул эрдэм бүхэн дэлгэрч, хилэнц нүгэл барагдаад, төгс гэгээрэлд хүргэнэ хэмээх аугаа утгыг илэрхийлжээ.

 

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 1 цаг 50 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 1 цаг 50 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 1 цаг 53 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 1 цаг 54 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 8 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 10 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 11 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 11 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 12 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 13 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 15 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 23 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 36 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 5 цаг 45 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 6 цаг 28 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 6 цаг 29 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 6 цаг 30 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 6 цаг 30 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top