x

Ногоочиддоо зориулав: Тэжээллэг чанар сайтай ногоо ургуулах санаа

Та хүнсний ногоог хүлэмжинд эсвэл газрын хөрсөнд хэвтээ тэнхлэгт ургуулахаас гадна тээврийн хэрэгслийн чингэлэг, хонгил, зогсоол зэрэгт ч байрлуулаад байлгаж болно.

Хүнсний ногоо, жимс, таримал ургамлын гэрэл, температур, чийгшил зэрэг орчныг хянаж чадвал илүү шинэхэн, хадгалах хугацаа урт, тэжээллэг чанар сайтай ургамлыг ургуулж чадна.

Энэ бол ирээдүйд түрэн гарах босоо ургацын санаа. Босоо ургац автоматжуулсан тээврийн системээр амархан хөдөлчихдөг, хоёр давхар цамхаг гэх мэт бүтцийн хувьд олон янз байдаг. Энэ төрлийн ургац аль хэдий нь өндөр технологитой найзалсан. Жишээлбэл, Сан Францискод төвтэй Plenty доторх тариалангийн компани ургамлын эрүүл мэнд, амт, ургалтыг хянахын тулд хиймэл оюун ухаан ашигладаг байна. Тус компани нь 100 гаруй техник хангамж, программ хангамжийн инженерээс бүрдсэн багийг ажиллуулдаг бөгөөд нарны гэрлийг дуурайж, тодорхой спектрийг тус тусад нь тариалангийн талбайд хэрэглэх тусгай зориулалтын LED гэрлийг зохион бүтээжээ.

Босоо фермүүд шинэ ургацыг хот суурин газарт ойртуулж, уламжлалт фермээс 95% бага ус хэрэглэдэг. Цар тахал, цаг агаарын эрс тэс уур амьсгал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг доргиосноос хойш шуугиан дэгдээсэн энэ арга нь дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг тэжээхэд туслах чадвартай юм.

Гэхдээ энэхүү эсрэг тэнхлэг дэх тариалангийн бизнес өндөр хөрөнгө оруулалт, өндөр өртөгтэй эрчим хүчний ашиглалтын зардал шаардана.  

Амбиц өндөртэй, босоо тэнхлэгтэй энэ бизнес хүн олны ирээдүй мөн эсэхтэй илүү гүнзгий танилцахын өмнө зарим нэг тоон мэдээ харцгаая. 

НҮБ-ын мэдээлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум хүрнэ. Энэ тооны буман хүнийг тэжээхэд 2013 онтой харьцуулахад 2050 он гэхэд урьд оноос даруй 70 хувийн илүү их хүнс хэрэгтэй болно. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхийн газар тариалан газар нутгийн 38% эзэлдэг. Гэтэл нөгөө талд 2050 он гэхэд хотын төвд амьдрах дэлхийн хүн амын эзлэх хувь 80% болно. PitchBook-ийн мэдээлснээр 2022 онд босоо ферм дэх санхүүжилтийн дээд амжилт 1.4 тэрбум доллар байжээ. Босоо газар тариалангийн талбайн ургацыг задгай тариалантай харьцуулахад нэг акр газраас 10-20 дахин их ургац хураах аж. Мөн Морган Стэнлигийн 2021 оны тайланд дурдсанаар ирэх арван жилд босоо фермийн зах зээл жил бүр 25 хувь өсөх төлөвтэй байгаа аж. 

Тэгвэл босоо газар тариалан нь байгаль орчин болон санхүүгийн хувьд хэр тогтвортой гэсэн үг вэ?

"Босоо газар тариалан нь өсөн нэмэгдэж буй үйл явцын тодорхой бус байдлыг арилгадаг бөгөөд ихэвчлэн хэрэглэгчдэд ашигтай байдаг. Ургац муу байвал жижиглэнгийн үнэ өсдөг.

Тиймээс босоо фермүүд нь урьдчилан таамаглах боломжтой, найдвартай, хүнсний сүлжээнд тогтмол байх давуу талтай" гэж Мичиганы мужийн их сургуулийн профессор Эрик Ранкл хэлжээ.

Асуудал нь эдгээр фермүүд эрчим хүч их шаарддаг тул энэ нь илүү тогтвортой газар тариалангийн стратеги байх албагүй гэж мөн Ранкл тайлбарлав. Ургац их байх тусам гэрлийн хэрэглээ ихсэх бөгөөд гэрэлтүүлгийн төхөөрөмжийг худалдан авах, ажиллуулахад илүү үнэтэй байна.

Энэ нь бас өндөр өртөгтэй ажил юм. Яг одоо энэ салбар нь өндөр ашиг орлоготой учраас навчит ногооноор хязгаарлагдаж байна. Таны өдрийн хоолондоо идсэн салат богино хугацаанд үйлдвэрлэсэн тул цэцэг нь тоос хүртэх шаардлагагүй байдаг.

Навчит ногооноос гадна босоо фермүүд гүзээлзгэнэ, улаан лооль, каннабис бага хэмжээгээр тарьж болно. Гэхдээ улаан буудай, будаа, шар буурцгийг боломжийн үнээр, мөн хүмүүсийн дассан асар их хэмжээгээр үйлдвэрлэх нь босоо газар тариалангийн өнөөгийн нөхцөлд боломжгүй юм гэж Пердюгийн их сургуулийн профессор Кэри Митчелл 2022 онд бичсэн нийтлэлдээ бичжээ.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 1 цаг 49 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 1 цаг 49 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 1 цаг 52 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 1 цаг 53 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 7 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 9 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 10 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 10 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 11 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 12 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 14 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 22 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 35 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 5 цаг 44 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 6 цаг 27 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 6 цаг 28 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 6 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 6 цаг 29 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top