x

УУЛ, ХҮН ХОЁР

Уулсын хэл нь салхи. Салхийг сонсож, салхийг сонордож, салхийг анирдах тусмаа хүн уулсын хэлийг ойлгоно. Уулсын хэлийг ойлговол сая сая жилийн жилийн нар хурыг тоссоор, ургаж дэлгэрч, элж эмтэрч, дэлхийн дотоод хүчинд түлхэгдэн өндийх цагтаа өндийж, ертөнцийн гадаад хүчинд автан намсах цагтаа нам сууж ирсэн эх байгалийн ой санамжийг ойлгох болно. 

Олон үеэрээ ийн уулсыг анирдсан хүмүүс талын хүнээс, говийн хүнээс онхи ондоон араншинтай. Өнгөн дээрээ омголон ч өрөн цаанаа эмзэгхэн уулын хүний араншинг би уулсын хэл гэж боддог. Уулын хүний дууг анх сонсоход эрэмгий атлаа, ахиулж сонсвол гуниглуун. Үүнийг хэц өндрийн анир аялгуу, нөөлөг газрын наран илч хүний сэтгэлд шингэснийх юм болов уу гэж боддог. Сэтгэлдээ шингээсэн юмгүй хүн, сэтгэлд шингэтэл дуулж чадна гэж үү?

Нэргүй минь үе үехэн дуулдаг дархад дуу шигээ хүн. “Тохой булан хоёрт нь тормон тэмээ нь буйлалдаа л, түргэн ирэхийг нь хүлээсээр түлсэн галаа унтраахгүй...” Цөхрөл, итгэл, тэмцэл гурвыг нэгэн бадганд нийтгэсэн дархад дууны аялгуун дундаас андын минь сэтгэл сонсогдоно. Сэтгэл гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдээд ирэхээрээ хуурмаг болж, харин хэзээ хойно санан суухад ухаан бодолд тэмтрэгддэг. Уулсын хэл, хүний сэтгэл хоёр нэг л зүйл байж ч мэднэ.

Нэргүй минь, нэргүй орчлонгийн салхинд оргиж нэг, ончирч нэг, оргил хангайнхаа нөмөрт уйлж нэг, дуулж нэг ийм нэгэн ном бичжээ. Уулсын салхийг уургалж чадахгүйн адил, хүний сэтгэлийг жинлэж хэмжиж болохгүйн адил Нэргүйгээр овоглох энэ шүлгүүдийг дүгнэж цэгнэх нь илүүц биз. Ямартай ч анд минь уул усныхаа хэлээр хөглөгдөж, Дархад түмний хэлцэх эртийн амин үгсээр эдүгээ цагт бичиж туурвиж явна. Уул, хүн хоёрын учиг тавиланг урлаж л явна.

Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Баяраа

 

РИНАГИЙН НЭРГҮЙН ЗУРГААН ШҮЛЭГ

 

АГШИН

Горхины ус туучин байж

Голдоо ортол норон байж

Сая л нэг бууралдаа ус дөхүүлэх 

Сахилгагүй эрх хүүгээ хараад 

Сайхан Монгол нутаг минь 

Сэтгэлд ойрхон санагдана.

 

Хүү минь тоглосоор эр болох нутагт 

Хүннү өвгөд минь уулс болон завилаад 

Хүмүүн хорвоогийн өмнөөс тас ширтэн 

Хүлгийн чөдөр зангидах шиг санагдана.

 

Мартагдсан суурин

Мартагдсан сууринд 

Хэний ч үл мэдэх шүлэгч амьдарч 

Өмхөрсөн саравчны цоорхойгоор 

Тамхины утаа урсана

 

Мартагдсан сууринд 

Тэнгэр хүртэл эль хуль

Дээврийн модод дээрх 

Хуралсан өвс л нозоорно

 

Мартагдсан сууринд 

Намар хоргодож, 

Цаг хугацааны энхрийлэлд

Салхи согтууран амраглана.

 

Мартагдсан сууринд 

Одод бэлчиж нам гүм ноёлоно 

Орчлонгийн соёл, эрин зууны хийрхэлгүй 

Орь ганцаараа ганцаардлын тэвэрт дулаацна.

 

Мартагдсан сууринд 

Үхэр чулуу нэвтлэн 

Дөл хөх цэцэгс дэлбээлнэ.

 

САЛГУУ БОДОЛ

Бороотой хүйтэн өдөр л 

Би үхмээр санагддаг 

Хурмаст уйлахад инээж болдоггүй гэж

Хэн ч хэллээ дээ...

Эжийгээ уйлуулсан үр жаргадгүй гэдэг шиг 

Тэвэр дэхээ уймруулсан 

Тэрсүү шүлэгч л дуулсаар 

Үхэж далд ороосой гэж 

Үгэлж суух шиг 

Энэ эмгэн улиас л 

Салхины аясаар

Цонхон дор бөгтөлзөнө

Бороотой хүйтэн өдөр л 

Би үхмээр санагддаг.

 

ЭЖИЙ ААВЫН ЗАХИАС

Ургийн газар мордож гүний хошуу зорьсон үрдээ хэлсэн

Ухаант хүний амьдрал алдаа оноо ихтэй ч 

Ус мөрөнд хүмүүн сэтгэл дасдаг юм 

Урьдын үг угтайг бодоорой гэх

Уялага хэдэн үг нь 

Ухааны чагтганд ургаастай... 

Тунгалаг хөх эжий ус минь үгүй бол 

Тунирхал гунигаа хаана тайлнам бэ?

 

ХАРАА БАРАА

Аавын минь 

Дурангийн хараанд сүүмэлзэх

Алсын тэр ууланд...

Жимсэн мөндөр 

Үхэр асгыг нэвтэртэл буух

Намрын өглөө будантай.

Арван салаа буга нь

Ар хөвчийн зоо тэнийтэл

Эр хүний хийморь бадартал, 

Урамдаатай... 

 

***

Хөрлөсөн цас, хашийн энгэрт хөмсөглөхөөр

Хөөрхөн чинийхээ дүрийг зурж өдөржин ширтэе гэтэл 

Өршөөл үгүй хаврын нар ээх юм

Өдрийн хугаст хайлан урсах нь хайран юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 27 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 34 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 2 цаг 11 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 2 цаг 50 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 2 цаг 57 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 3 цаг 26 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй 22 цаг 41 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна 22 цаг 46 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 22 цаг 47 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ 22 цаг 55 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17 Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо 2024-05-17 Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" 2024-05-17 Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ 2024-05-17 “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... 2024-05-17 Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн... Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч бай... Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрхээ авлаа ЭМГЭНЭЛ
Top