x

Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо

Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. Тэр нь “Гадаадад амьдарч байгаа монголчуудын арван хүн тутмын найм нь эх орондоо эргэж ирэх хүсэлгүй байна” гэсэн судалгаа. Томоохон сайтууд, зарим хэвлэлүүд хүртэл мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд “Хэзээ, хаанаас, хэнээс ийм судалгаа авчихав, худлаа юм биш үү” гэсэн яриа нийгэмд байх шиг. Тэгвэл энэ судалгаанд Монголоос явсан иргэд яагаад эргэж ирэхгүй байх шалтгаануудыг нь тоочсон байна лээ. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын тулгамдсан асуудлууд нэрлэгджээ. Ер нь Улаанбаатарын асуудал гэдэг бол Монгол Улсын асуудал гэсэн үг. Нийт 3.5 сая хүн амын тал нь энэ хотдоо төвлөрсөн шүү дээ. Бусад нь тал, тал тийшээ тарсан малчид л байгаа байх.

Гадны улсуудыг зорьсон монгол иргэдийн хувьд Улаанбаатарын утаа, түгжрэл, стресстэй нийгэм, амьдрах орчин муу, хүүхдэд ээлгүй орон зэрэг шалтгаануудаас болж эх орондоо ирэх сонирхолгүй байгаа гэж хариулжээ. Бас авдаг цалин гэж нэг муу шүлс шиг юм байдаг нь нөлөөлдөг гэж. Монголчууд ийм хэцүү орчин, нөхцөлд амьдарч байгаа нь яалт ч үгүй үнэн. Гэр хороолол нь салхиныхаа аман дээр замбараагүй тэлчихсэн. Хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Өвөлжин хот даяараа сайжруулсан түлшний утаагаар амьсгалж, бөөн бөөнөөрөө хордож үхэцгээж байна. Зундаа гадаа гарахын эцэсгүй өмхий самхай ханхалсан жорлон дунд амьдарч байна. Гэр хорооллоо орон сууцжуулдаггүй л юм бол энэ бүх зовлон хэзээ ч арилахгүй. Дээрээс нь замын түгжрэл нэмэгдэнэ. Өдөрт ганц ажил амжуулбал их юм. Жилээс жилд нийслэл хотын автомашины тоо нэмэгдэхийн хэрээр зам нь улам хумигддаг.

Хотын төв рүүгээ л шамбааралдаад чихцэлдээд байна уу гэхээс гадагш нь задалдаггүй. Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрсөн байхад Улаанбаатар бахь байдгаараа л байна. Дахиад нэг Улаанбаатар хотыг байгуулчих хангалттай хугацаанд огт тэлсэнгүй. Ганц тэлсэн газар нь Яармаг л байх шив дээ. Тэндээ бас хэцүү. Замаа шийдээгүй. Анх Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдарна гэж тооцоолж Туул голыг гаталдаг дөрөвхөн гүүр барьсан байдаг. Маршалын гүүр,Зайсангийн гүүр, тэгээд доошоо Туулын гүүр, Гурвалжингийн гүүр нь өнөөг хүртэл яг хэвээрээ. Одоо нийслэл хот 1.5 сая хүн амтай болчихоод байхад гүүр, гарц нь нэмэгдэхгүй болохоор чинь Яармагтаа гацаатай байх нь аргагүй шүү дээ. Зүй нь Туул гол, төмөр зам хоёрыг арваад гүүрээр гарч байж хотын түгжрэл гайгүй болно.

Манай улсын хамгийн том сэтгэл зовоосон асуудал бол яах аргагүй хүүхдийн амьдрах орчин. Энэ үнэхээр сэтгэл шимшрүүлэм асуудал. Дөнгөж эхээс төрөнгүүтээ л утаан дотор байхаар чинь яаж эрүүл өсч торних юм бэ. Сүүлийн дөрвөн жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдсэн гэх статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргачихсан байна лээ. Үртэй хүн бүхэн айдаст автаж байна. Ядаж байхад эмнэлгүүд нь хүүхдүүдээр битүү дүүрчихсэн. Эмнэлэгт хэвтвэл шууд шалан дээр гудас хаясан болоод эмчлүүлэхээс өөр сонголтгүй. Сургуульд орлоо гэхэд хүрэлцээ муутай. Эцэг, эхчүүд хүүхдээ хотын нэг захаас нөгөө зах хүртэл зөөнө. Гэрийн ойролцоо байгаа сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэдэг. Одоо нийслэлд 50-иад сургууль гурван ээлжээр хичээллэж байна гэж салбарын сайд нь хоёр хоногийн өмнө ярьж байсан.

Сургууль, эмнэлэг барья гэхээр газар олддоггүй. Бүгд олигархиудын, газрын ченжүүдийн гарт орчихсон. Улаанбаатарт сургууль хомс болохоор нэг ангид 60 хүүхэд бужигнахгүй гээд яах вэ дээ. Тэдэнд ердөө ганцхан багш өдөржин хоолойгоо сөөтөл хичээл заадаг. Харин гадаадад 20 хүүхдэд хоёр багш оногдож байх жишээтэй. Цаашлаад Монголд хүүхдийн хүчирхийлэл замаа алдсан. Томчууд хүүхдийн эрхийн талаар ямар ч ойлголтгүй. Эрх мэдэлтнүүд нь хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг дээрэмддэг. Яагаад гэвэл хүүхдүүд эсэргүүцэж, дуугарч чадахгүй болохоор ийм муухай дээрэнгүй хандлагатай. Одоо орон сууцны ч бай, гэр хороололд ч бай хүүхдүүд наадах олигтойхон тоглоомын талбай байна уу. Хичээлдээ явахаар гэрээсээ гарсан хүүхдүүд гарцан дээр машинд дайруулж амиа алдах нь энгийн үзэгдэл болчихсон. Монголд хүүхэд эрүүл, аюулгүй өсөх орчин үнэндээ алга. Хүүхдэдээ ээлгүй орноос хүмүүс зугтахгүй гээд яах юм бэ.

Сүүлийн үед улсуудын дунд сэмхэн яригддаг бас нэг асуудал байна. “Монгол Улс маань Оросыг дагасан орон болчих вий дээ” гэх битүүхэн айдас. Хэрэв тэгэх юм бол бид Буриад, Тувагийн хувь заяаг давтах юм биш байгаа гэж эмээх юм билээ.

Яг үнэндээ манай эрх баригчдын “айлгүйтэл” хүмүүст ийм бодол төрүүлдэг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй “айлгүйтэл” нэг бодлын их зөв яваад байгаа юм шиг. Нөгөө бодлын “Яана аа, Оросыг дагах вий дээ” гэж айхаар. Иймэрхүү шалтгаанууд монголчуудыг эх орондоо амьдрах аргагүй болгож байна. Нэгэнт гадагшаа гарсан л бол тэр хүн яаж ч бодсон юу гэж эргэж ирэх билээ. Ингээд бодохоор манай үе, үеийн төрд гарсан улсууд ерөөсөө улс эх орноо өөд нь татсангүй. Бид хөгжилд хүрдэггүй юм аа гэхэд одоогоосоо дээр амьдрах өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байлаа. Даанч улсын дээр суусан хэдхэн хүн хагартлаа баяжиж, ард түмнийг улнаас дээш гаргасангүй. Ийм байхад монголчууд дүрвэлгүй яахав дээ. Дүрвэж чадсан нэг нь ийм тамд эргээд ирэх үү дээ.

Манай ард түмэн утга уран зохиол, урлаг соёл, дуу хуур гээд бүх юман дээр “Монгол шиг сайхан орон энэ орчлонд байхгүй” гэж уянгалдаг. “Эргэж Монголдоо төрөөрэй”, “Бурхан гуйсан ч миний газар шорооноос бүү өг” гээд л жигтэйхэн омогшуулаад байдаг даа. Өнөөдрийн энэ амьдарч байгаа орчноо харахад тэр бүгд шал худлаа байгаа биз. Зүгээр л хийсвэр хийрхэл. Харин хүн бодит амьдралаа л дагадаг. Бодит амьдрал нь мэдээж гадаад ертөнц жаргалтай сэтгэл амар үр хүүхдээ өсгөж амьдардаг болохоор л тэр шүү дээ.

Жишээлбэл, Австралид ажилладаг монголчууд өглөө эрт ажилдаа гараад 16 цаг гэхэд аль хэдийнэ ажлаа дуусгачихаад далайн эрэг дээр юмуу цэцэрлэгт хүрээлэнд хөлөө жийгээд жаргаад сууж байна. Ажлын цаг нь эрт дуусчихна. Өдрийн цалин нь нэг сая шахуу төгрөг.

Бараг энд бүтэн сар зовж, зовж олдог мөнгийг тэнд өдөрт нь авч байна шүү дээ. Тийм байхад тэр сайхан оронд 16 цагаас хойш мах шараад идэж байхгүй гээд өөр яах юм бэ. Стрессгүй, цэвэрхэн, нам гүмхэн ийм сайхан газраас хүн уйдах уу. Хүн бодит амьдралаа дагадаг гэж бодохоор хилийн чандад амьдарч байгаа монголчууд буцаж ирэх хүсэлгүй байна гэдэг судалгаа үнэн байх өө. Галзуу тусчихаагүй л бол ийм амьдралтай газар хэн ирэх вэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    өөрсдөө л энэ хулгайч, луйварчдыг зайлуулж эх орноо цэвэрлэж авахгүй бол хэн ч бидний эх орныг цэвэрлэж өгөхгүй нь тодорхой шүү дээ тиймээс эх орноосоо дүрвэх биш улс орноо цэвэрлэж хөгжүүлцгээе!
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 13 цаг 8 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top