x

Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ"

Ихэнхдээ номч хүний номхон даруу дүрээр нийтийн өмнө ил гардаг, Стэнфордоос олсон мэдлэг, хандлага, багш нарынхаа тухай, нийгмийн шинэчлэлийн тухай ярьдаг УИХ-ын дарга маань ойрдоо жаахан ааш муутай байна. Өчигдөр (пүрэв гаригийн) чуулганы хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сүрхий өндөр дуугаар загнаж гэх үү, асууж гэх үү байгааг үзвэл. Гол агуулга нь Засгийн газраас шийдвэр гаргаад улсын төсвийн хөрөнгөөр ТЭЗҮ-ийг нь хийчихсэн Байдрагийн УЦС-ыг  Унгарчууд хүүгүй зээлээр барьж өгье гэсэн чинь мань Ч.Хүрэлбаатар “Би зөвшөөрөхгүй ээ” гээд гэдийчихсэн тухай.

Уг нь бол Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэн тэр үг, үйлдлийг Засгийн газар танхим дотроо хэлэлцэх ёстой зүйл боловч танхимдаа багтахгүй болсон учраас чуулган дээр ил ярихад хүрсэн нь энэ байх.

Ерөнхий сайд бол танхимын тэргүүн гэдэг утгаараа шийдвэр гаргахад дангаараа 50 хувийн жин дардаг. Ерөнхий сайд дээр нэмэгдээд салбарын сайд нь гараа өргөхөд л Засгийн газрын шийдвэр болдог дүрэмтэй. Гэтэл Эрчим хүчний сайд ч биш, Эдийн засгийн хөгжлийн сайд нь ганцаараа тэгнэж хэвтээд, улс оронд зайлшгүй шаардлагатай, бүр “хоолой дээр хутга тавьчихаад байгаа” гэж болох эрчим хүчний том төслийг гацааж байна гэдэг яавч эрүүл хүний ухаанд багтахааргүй зүйл. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар нэг хэмжээгээр гаднын сүүдэр туссан, шуудхан хэлэхэд “гар хөл” нь яваад байна аа л гэсэн үг.

Үнэндээ бол УИХ-ын даргын Засгийн газарт, Засгийн газрын гишүүдэд хандаж хэлсэн хатуу үг анхных нь биш. Гишүүдийн олонхиор түрж, намаараа дарж хэвтэж байгаад гаргадаг улс төрийн олон шийдвэрүүд дээр УИХ-ын дарга л ганцаараа сөрж, үг хэлж харагддаг. Заримдаа бүр сөрөг хүчин ч юм шиг болчихсон явдаг. НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг 5 хувь болгох иргэдийн саналыг УИХ-ын дарга л D-Parliament (энэ платформ ч гэсэн түүний санаачлага байсан) дээр байршуулж, 100 мянган хүний гарын үсгээр УИХ-ын хэлэлцүүлэгт оруулсан. Харамсалтай УИХ-ын олонхи Сангийн сайдын хэлсэн “Төсвийн орлого дутчих гээд байна” гэдэг ганцхан үгээр 5 хувийн буцаалтыг унагасан. Араас нь ногоон автобусны сонсголыг явуулахаар Түр хороо байгуулсан, олон ч удаа шахаж шаардсан боловч олонхийн бүлэг, Түр хорооны гишүүд одоог болтол гараа халаасандаа хийчихээд, ширээн доогуураа “хуруугаа гаргаад” сууж байгаа.

Товчхондоо УИХ-ын гишүүд нь хүртэл Засгийн газартаа, тойргийн мөнгөндөө, төсвийн мөнгөөр хийгддэг том худалдан авалтууд, тендер энэ тэрд барьцаалагдчихаад Засгийн газрынхаа өөдөөс үг сөрж чадахаа байчихсан МАН-ын бүлэг дотор Г.Занданшатар гэдэг хүн "олон хар хэрээн дундах ганц цагаан хэрээ” болсон. (Угаасаа намынх нь нэр хүнд нэг эмэгтэй гишүүний хэлсэнчлэн "ул шаланд" уначихаад байхад нэг хүний хувьд үүнээс дээгүүр байх ч боломжгүй юм) Нэгдүгээрт, сүүлийн 20 жил явсан улс төрийн замнал гэж юм байна. Хоёрдугаарт, эрх биш тойрог тэгнэж хэвтсэн том бизнесүүдтай харьцуулахад нэр цэвэр, аваа өгөөний барьцаа байхгүй учир үгээ зоригтой хэлж чадаж байна. Эрх баригч нам, УИХ дахь намын бүлэг дотор энэ дайны боловсролтой, бодлоготой, зарчим ярьдаг улстөрч хуруу дарам цөөн л дөө. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 8 цаг 1 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 8 цаг 32 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 9 цаг 1 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 9 цаг 33 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 9 цаг 53 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 10 цаг 15 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 10 цаг 16 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 10 цаг 18 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 цаг 51 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 10 цаг 52 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 10 цаг 55 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 10 цаг 57 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 13 цаг 6 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 13 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 13 цаг 8 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 13 цаг 11 мин Эх оронч Лоохууз 14 цаг 41 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 14 цаг 57 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 15 цаг 10 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 15 цаг 54 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top