x

"Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан...

(2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй намууд, нэр дэвшигчид, сонгогчдодхандах нь No:02)

Монголчууд бид цаашаа хэрхэн яаж амьдрахыг тодорхойлох түүхэн үйл явдал болох гэж байна. Хүн бүрийн амьдралд нөлөөлөх учраас сонгуульд бүгдээрээ оролцох цаг болжээ. Та ирэхгүй бол таны сонголтыг шал өөр хүн хийнэ гэдгийг бүү март!!!

Төрийн эрхийг худалдах авах оролдлого!

Ардчилсан Монголын түүхэнд Та бид Их хурлын сонгуулиа хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор арван хоёр жилийн дараа хийх гэж байна. 2024 оны энэ сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Нэрсийн жагсаалтыг 5-р сарын 20 ны Даваа гарагт нийтэд зарлах ёстой.

Тиймээс энэ амралтын өдрүүдэд МУ-д түүхэн том мөнгөн дүнтэй улс төрийн наймаа явагдах болтой. Учир нь намын жагсаалтанд өөрөө/ах дүүгээ оруулахын тулд намд нь 2-6 тэрбум төгрөг (1.8 сая дол) “хандивлах”наймааны тухай нийгмийн сүлжээгээр шуугисаар байна.

Хэрэв тэгвэл нийгмийн бүх давхрага, хүн амын бүх хэсгээ төлөөлөлтэй болгох гэж гишүүдийн тоогоо 52-оор нэмсний учир агуулга арилна. Намын жагсаалтанд эмч, багш, инженер, манлайлагч биш их мөнгөтэй хүмүүс л орж ирнэ. 

Суудал худалдаж авсан гишүүний гол зорилго нь мөнгөө олон дахин өсгөх, сайд болох, төсвийн тендер авах, компанидаа илүү ашигтай хууль, журам батлах болохоос иргэдийн амин чухал үнэт зүйл, түүний дотор үгээ хэлэх эрх чөлөө, шудрага ёс, сайн ажиллаж сайхан амьдрах боломжийн тухай бодохгүй шүү дээ. 

Шудрага шүүхгүй түүх үргэлжлэх болохоос, авилга буурахгүй, амьдралд чанарын өөрчлөлт гарахгүй, төгрөг унасаар, үнэ өссөөр, гадагшаа дүрвэсээр байх болно. 

Улс төрийн намуудын дарга нар ийм наймаанд оролцох аваас “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн ҮХ-ийн 1.3.2 -р заалтыг зөрчих болно. Компани, иргэдийн хандив хуулиараа хязгаартай. Монголчууд цөөхөн, хэн нь хэдийг өгч орж ирсэн нь төдөлгүй гараад л ирнэ. Бараг л шууд танигдана. 

Шудрага үнэнийг тогтоох, шүүхийн тогтолцоо хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдэгт итгэж байна.

Шинэ засгийн газрыг эхнээс нь тогтвортой байлгах нь

Өнгөрсөн сонгуулиудын туршлагаас харахад ялсан намын дарга нь Ерөнхий сайд болвол засгийн газар цаг алдахгүй түргэн байгуулагдаж, төрийн ажил цалгардалгүй явж иржээ. Ардчилал хөгжсөн орнуудад намын дарга нь шууд ЕС болдог журамтай. Тиймээс сонгуульд орж буй бүх намуудын дарга нь ЕС болно гэдгээ зарлах хэрэгтэй байна. Чадвал бүр ЗГ-ын гишүүдээ,хэн аль яамны сайд болохоо хүртэл зарлах нь санал авахад ч нөлөөлнө шүү дээ.

Мөн дээрх намын жагсаалтанд, сайдын орон тоонд гэмт хэрэгт, ялангуяа авилгад нэр нь холбогдож байсан гишүүнийг оролцуулахгүй байхыг 29 нам, 2 эвсэлд нийт иргэд уриалах цаг болжээ. Үгүй бол засгийн газар тогтворгүй байх бас нэг шалтгаан гарна.

Улс төрчдөө ухаалагаар сонгох цаг дөхсөөр байнаа.

Д.Жаргалсайхан /baabar/.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 8 цаг 5 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 8 цаг 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 9 цаг 5 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 9 цаг 37 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 9 цаг 57 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 10 цаг 19 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 10 цаг 20 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 10 цаг 22 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 цаг 55 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 10 цаг 56 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 10 цаг 59 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 11 цаг 1 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 13 цаг 10 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 13 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 13 цаг 12 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 13 цаг 14 мин Эх оронч Лоохууз 14 цаг 45 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 15 цаг 1 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 15 цаг 14 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 15 цаг 58 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top