x

Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ

 Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн осолдсон нисдэг тэргийг эрэн хайх, аврах багийнхан олж илрүүлсэн бөгөөд тэд ослын газар руу явж байгаа тухай тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн /IRCS/ ерөнхийлөгч мэдэгдлээ.

Даваа гаригийн өглөө тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Пир-Хоссейн Куливанд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч “нөхцөл байдал хүнд байна” гэж хэлжээ.

Өмнө нь Улаан хавирган сар нийгэмлэгийн Онцгой байдлын газраас мэдэгдэхдээ, Туркийн нисгэгчгүй онгоцоор илрүүлсэн хоёр цэг рүү аврах багийнхан явж байна гэсэн юм. Туркийн “Акинжи” нэртэй нисгэгчгүй онгоц нь нисдэг тэрэгний унасан газар байж болзошгүй, дулаан ихээр ялгарч буй цэгийг илрүүлсний дараа “Улаан хавирган сар нийгэмлэгийн аврах баг нисдэг тэрэг буух боломжтой газар руу явж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Ираны Хувьсгалт гвардын корпусын нэгэн командлагчийн ярьснаар, дулааны эх үүсвэр илэрсэн нь нисдэг тэрэгний сэг байж болзошгүй гэдгийг баталж байна. Ерөнхийлөгч И.Раисиг тээвэрлэж явсан нисдэг тэрэгний байршлын солбицлыг агаараас ажиглалт хийж тогтоосон байна.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл харгалзан аврагчид тус улсын баруун хойд нутагт осолдсон нисдэг тэрэгний байршлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тухайлбал, аврах багийнхан, түүний дотор зэвсэгт хүчнийхэн манантай, бороотой байгааг үл харгалзан Зүүн Азарбайжан мужийн Варзикан хотын ойролцоох чулуу ихтэй болон уулархаг бүсийг самнаж байна.

Өмнө нь Ираны Улаан хавирган сар нийгэмлэг ослын байршлыг тогтооход туслахын тулд илүү олон баг илгээсэн гэж мэдэгдсэн юм. Тодруулбал, Зүүн Азарбайжан, Техран, Альборз, Ардабил, Занжан, Баруун Азарбайжан зэрэг мужуудаас 46 шуурхай багийг эрэн хайх, аврах ажиллагаанд дайчилжээ.

Ерөнхийлөгч И.Раиси Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян болон бусад хэд хэдэн хүний ​​хамт Азербайжантай залгаа Ираны хилийн ойролцоо далан нээх ёслолд оролцоод буцах үеэр нисдэг тэрэг нь осолдсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 27 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 33 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 41 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 43 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 53 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 55 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 59 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 46 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 48 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 52 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 53 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 54 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 24 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 25 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 26 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 30 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 46 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 13 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 15 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top