x

МАН сар бүр 100 мянгыг тараах нь инфляцид нөлөөлдөггүй, иргэд нэг удаа ноогдол ашиг авах нь эдийн засгаа хөмрүүлдэг

2000 жилийн өмнө Ертөнцийн эзэн дэлхийн хүмүүсийн нүглийн төлөөсөөс аврахын тулд өөрийн хүү Исус Христийг илгээж... гэж Библид гардаг даа. Исус Христийн хүмүүст айлдсан сургааль нь, нэг хацрыг чинь алгадбал нөгөө хацраа тавьж өг... Үлгэрлэвэл, Н.Учралын хууль батлагдсаны дараа “Ерөнхийлөгч минь ...” хэмээн сөгдөж мөргөсөн “ард түмэн” хориг тавигдсаны дараа дуулж бүжиглэн баяр наадам хийсэнтэй агаар нэг юм даа. Угаасаа өөрт нь байсан зүйлийг дээрэмдэж авчихаад, буцааж өгөх ч гэсэн бурхны үйл болдог байна.

Үүний бас нэг жишээг өчигдөр МАН-ын намын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан илүү тодоор үзүүлэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ноогдол ашгаа нөхөж авахыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахдаа “1072 хувьцааны ноогдол ашгийг тараана гэвэл нэг иргэнд 10 мянган төгрөг ноогдоно. Иргэнд ач холбогдолгүйгээс гадна эдийн засагт хортой, үнийн хөөргөдөлд хүргэнэ” гэжээ. Ардын нам сар бүр 100 мянган төгрөг тараах нь эдийн засагт нөлөөлдөггүй /нийт дүнгээрээ 1,4 их наяд төгрөг/, харин иргэд нэг удаа ногдол ашгаа авах нь эдийн засгаа хөмрүүлдэг ийм л улс болж дээ.

Ингээд зогсохгүй “2022 онд иргэдэд хуваарилагдах ёстой 110 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-н өр төлбөрийг барагдуулахад зарцуулна” гэвэй. Гэхдээ өр төлбөр хэнээс, юунаас болж үүссэн бэ, иргэдэд өгөх ёстой ноогдол ашгийг дайчлах ёстой зүйл мөн үү, биш үү? гэдэг тухай нэг ч үг хэлсэнгүй.

Харин энэ тухай эдийн засагч Д.Ангар ингэж хэлсэн байдаг юм. “Дарга нар инфляци өснө, эдийн засаг хямарна гэж ярьдаг. Гэтэл тэр дарга нар нь хэдэн тэрбум, их наядаар нь улсын мөнгийг хулгайлж байна. Ийм дарга нараас шалтгаан, тайлбар сонсох албагүй. Учир нь "Эрдэнэс Тавантолгой" бол Монгол Улсын гурван сая хүний өмч. Бид 1072 хувьцаагаараа дамжуулан хувь эзэмшиж буй. Гэтэл иргэд ногдол ашиг тараахгүйгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, "Голомт" банкны Д.Баясгалан гэдэг хоёр хүн хоорондоо гэрээ байгуулж, зах зээлийн үнээс гурав дахин өндөр үнээр төмөр зам барьсан, эсвэл гурав дахин хямд үнээр нүүрсээ зарах гэрээ хийсэн. Тиймээс жилдээ нэг өрхөд 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжийг "Эрдэнэс Тавантолгой" компани, УИХ, Засгийн газар эрж хайх ёстой гэв.

Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайгаас болж алдагдсан боломжийг иргэдэд үүрүүлж, иргэдэд хуваарилах ёстой ноогдол ашгийг өөр зүйлд захиран зарцуулж болохгүй ээ гэсэн үг. Түүний энэ үг одоогоос жил шахмын өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлсэн тоотой нэлээд дөхөж очсон байдаг юм. Тэр 2022 оны гуравдугаар сард өгсөн /ажлаа өгөхөөс долоон сарын өмнө/ ярилцлагадаа "1,072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гарсан” гэжээ. Хэрвээ төрийн оролцоотой хулгай гараагүй бол бид энэ хэмжээний ашиг хүртэх боломж байсан гэсэн үг.

Сануулахад, ЭТТ-н 1072 хувьцааны ноогдол ашиг гэдэг зүйлийг бид 2020 онд ганцхан удаа авсан. Гэхдээ 2019 оны ноогдол ашгийг 2020 оны есдүгээр сард хуваарилсан байдаг юм. Нийт 179 тэрбум төгрөгийг хоёр сая иргэнд тараасан нь нэг иргэнд дунджаар 90 мянган төгрөг оногдсон гэсэн үг. Харин 2021 он гарсны дараа ЭТТ ТУЗ хуралдаад “2020 оны ногдол ашгийг тараахгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон цахилгаан станц зэрэг  төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ” гэж мэдэгдсэн. Ингээд 2020, 2021 оны ноогдол ашиг байхгүй. Харин 2022 оны ноогдол ашгаа яах вэ гэж иргэд хэлэлцэж, эрх баригчдад шаардлага тавьж байгаа. Дахиад өмнөх шигээ Засгийн газар нь “ноогдол ашиг тараахгүй” гэдэг шийдвэр гаргаад хулгайчдын тавьсан өрийг дарахад зарцуулах уу? Эсвэл иргэдийн амьжиргаа, эдийн засагт нөлөөлөх нөлөөг нь ярилгүйгээр хуулийн дагуу ноогдол ашгаа тараах уу?

Хэрвээ ЭТТ компани мөн юм бол /хэдийгээр төрийн өмч давамгайлсан ч гэсэн/ хуулийн дагуу хуваарилах ёстой ноогдол ашгаа тараах ёстой. Үүний ард ямар ч тайлбар шаардлагагүй. Хэрвээ “Компани биш юм байна аа, дарга нарын хэтэвч, төрийн нэр дээр данслагдсан хулгайчдын сан хөмрөг юмаа” гэвэл одоо яая гэх вэ, үүнийгээ ч гэсэн хүлээн зөвшөөрөөд, компанийг татан буулгаж, дампууруулах ёстой. Хуульд захирагддаггүй, хувьцаа эзэмшигчиддээ хянагддаггүй "хувьцаат компани" гэж хаана байсан юм?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 9 цаг 47 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 9 цаг 53 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 11 цаг 46 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 11 цаг 52 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 12 цаг 5 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 58 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 13 цаг 17 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 13 цаг 25 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top