x

Ерөнхийлөгчийн хориг парламентын чадамж шалдаа буусныг харууллаа

АН-ын дарга асан З.Энхболд парламентын спикер, МоАХ-ны гишүүн Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад УИХ-аар Халх голд чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг баталж байлаа. Үндэсний Их баяр наадмаас яг хоёр хоногийн өмнө буюу 2015 оны долдугаар сарын 9-нд юм. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халх гол суманд 500 мянган га газрыг гадаад, дотоодын иргэдэд түрээслүүлэн, өмчлүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах байв. Гэвч Дорнодоос сонгогдсон гишүүд төдийгүй сумын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-ын тогооноос хальж улсын зовлон болохтой зэрэгцэн 75 дугаар тогтоол бүгдэрсэн түүхтэй. Үүнтэй агаар нэг хуулийн төсөл энэ парламентын үед, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд дахин давтагдлаа. "МАН хүний эрхийг дордуулахыг хэрхэвч дэмжихгүй" хэмээн тунхагладаг Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргын албыг намын генсектэй хавсран ажиллаж буй цаг хугацаанд.

Сайд асан Р.Бурмаа хаврын чуулганы хаалт, наадмын уур амьсгалын сиймхийгээр төслөө сэм хэлэлцүүлж батлуулсан бол энэ удаад үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Ардчилсан Үндсэн хуулийн язгуур эрхийг хясан боогдуулж, хязгаарлах хуулийг Г.Занданшатарын даргалдаг ангийнхан 48 цагийн дотор л шийдвэрлэж нэн шинэхэн түүх бичив. Нэр нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах, автор нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал.

Туршлагатай парламентч Ц.Мөнх-Оргил "Ингэж даналзаж болохгүй шүү?" гэж ганцаараа сануулсан ч тусыг олоогүй. Засгийн газрын нэрийн өмнөөс яаралтай горимоор өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ногоон гэрлээр төвөггүйхэн "эх барив". Шаварт унасан шарын эзэн гэгчээр сайд Н.Учрал нүүрээ улалзуулж, олон нийтээс хамгийн их эгдүүцэл, эсэргүүцлийг өөртөө төвлөрүүлж буйгаас бусдаар хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх гишүүн гарсангүй. Баталсан хуулийнхаа заалттай бүрэн уншиж танилцаагүй юу? эсвэл Бүлгийн хуралдаанаар саналаа багцлаад орсон уу? хэлж мэдэхгүй бүдүүн бараг байдлаар дэмжсэн санал өгчихөөд намрын чуулганы хаалттай хамт сураг алдарцгаав.

Угтаа бол хууль санаачлагчийн зүгээс төслөө боловсруулж, УИХ-ын босго давуулсан өдрөөс уншиж, танилцах, алдааг нь засч сайжруулах, ашиг сонирхлын зөрчил шингэхээс урьдчилан сэргийлж, сануулах нь УИХ-ын гишүүнд хуулиар олгосон бүрэн эрх. Хуулиа уншиж, судлах, санаачилж, боловсруулах гэж л тэд тэнд суудаг, дардаг товчлуур нь тийм үүрэгтэй. Гэвч гэрэл цохиулсан өдөртөө хэлэлцүүлээд 48 цагийн дотор баталсан хуулийн үр дагавар энэ парламентын чадамжид эргэлзээ төрүүлж эхэллээ.

2.

Хэрвээ сайд Н.Учрал гэдийсээр, УИХ-ын гишүүд нь гүлдийсээр баталсан хуулиа "хамгаалсан" бол хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж, албажихаар байв. Үр дүнд нь нийгмийн сүлжээн дэх иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэд цензур тогтоож, хуулийн шалгуур, заалтад нийцээгүйг устгаж, хаах заалт хэрэгжихээр байлаа. Урдаа БНХАУ, хойноо ОХУ гэсэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хамгийн хаалттай, хатуу хориг хязгаарлалттай хоёр их гүрний дунд орших "Ардчиллын баянбүрд" гэгдэх нэршлээ Монгол Улс гээж, бүрмөсөн баллуурдахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. Гагцхүү нийгмийн сэтгэхүйг бүхэлд нь ундууцуулж, бухимдуулсан уур амьсгалын дундуур Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьснаар сая нэг намжаав. Үндэслэл нь олон нийтийн оролцоо, мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаагүй яаран баталсан эл хууль Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэнд халдсан болохыг Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал онцлоно лээ.

Өөрөөр хэлбэл, 48 цагийн дотор баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдсан хуулийг хэрэгжилтийг хоёрдугаар сарын 1-нээр тогтоосон нь Үндсэн хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчжээ. Ядаж л олон нийт, мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан бол анхнаасаа ийм нөхцөл рүү оруулж, хийдэл гаргахгүй нь лав. Зөвхөн Засгийн газрын хуралдаан, намын Бүлгийн шийдвэрт түшиглэж, бас найдсан ч хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанаасаа өмнө хоригт орж, нь ийнхүү хад мөргөлөө. Нийгмийн сүлжээнд хүний, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн гэх гоё "шошго" бүхий агуулгад нь биш хэлэлцэж, батлах үйл явц нь өөрөө холбогдох хуулийг зөрчсөн учраас Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан нь энэ.

Хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй тохиолдолд хууль хэвээр үлдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөөд явах заалттай. Хуулийг батлахад 51 гишүүн оролцсоноос 12 дэмжээгүй. Дэмжсэн 39 гишүүн баталсан хуулиа хамгааллаа гэж бодоход гуравны хоёр гэсэн босгонд хүрэхгүй. Дор хаяж 50+1 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг сөрж байж сайд Н.Учралын хууль "амь орно" гэсэн үг. Өнөөдрийн нөхцөлд магадлал нь тун бага. Ямар хууль баталж буйгаа ч хараагүй, төсөлтэйгөө танилцаагүй атлаа харанхуй дэмжиж санал өгсөн гишүүд Ерөнхийлөгчийн талд зогсоно уу гэхээс дахин азаа үзэхгүй. Эсрэгээрээ хоригт дөрөөлж хүний эрхтэй холбоотой асуудлаар иргэддээ "хайр" зарласан, утга уянгын халилтай гишүүдийн байр суурь олширч таарна. Үндсэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаан дахь анхны хоригийг хүлээж авахаас өөр сонголт үгүй.

Гол нь Ерөнхийлөгчийн хориг одоогийн парламентын чадамж шалдаа буусныг харуулсан бодит жишээ болж үлдэх нь. Өчигдөрхөн дэмжиж баталсан хуулийнхаа заалт, үйлчлэлийн хүрээг өнөөдөр нь мэдэхгүй мэлзэж буй УИХ-ын гишүүд маргааш ямар хууль оруулж ирж батлах вэ? гэдэг нь эргэлзээтэй бас болгоомжлол төрүүлэх шалтгаан. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсныг ил тод илэрхийлэх болсон ч Үндсэн хууль, Дэгийн тухай хуулиа зөрчсөнөө ч мэдэхгүй хууль баталж суугаа УИХ-ын гишүүдэд тийм чадамж, ёс суртахуун нь бий юү? гэдэг нь өөрөө АСУУЛТЫН ТЭМДЭГ. Эс бөгөөс сайн дураараа тарахаас өөр сонголт энэ УИХ-д алга. 

Uzeg.info

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 1 цаг 48 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 1 цаг 48 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 1 цаг 51 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 1 цаг 52 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 6 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 8 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 9 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 9 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 10 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 11 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 13 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 21 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 34 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 5 цаг 43 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 6 цаг 26 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 6 цаг 27 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 6 цаг 28 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 6 цаг 28 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top