x

Улсын дээд шүүх улс төрийн шийдвэрээ гаргах цаг боллоо

АН-ынхан өнгөрөгч долоо хоногт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи хоёр жилд цуглаагүй өндөр ирцээр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын даргаа сонгож, Их хурлаараа батламжилсан.

ҮБХ-ны 293 гишүүний ирцийг жагсаалтын давхардлаа харж байгаад АН хагараагүй байсан 2020 оны 389-ийн 50+, хагарсан байсан 2022 оны 492 гишүүнийхээ 50+ хувиар бүрдүүлжээ. МҮХАҮТ-д цугласан ҮБХ-ны хуралд С.Эрдэнийн ч, Х.Баттулгын ч, Ц.Элбэгдоржийн ч “тэмдэгтэй” танил нөхөд цугласан, хууччуул нь ирсэн. Ингэж эвлэж нэгдэхэд намын залуучууд нь нэлээд зүтгэл гаргаж, тал талд уулзалтууд зохион байгуулж, ойлголцуулж чадсаныг хуралд оролцсон хүмүүс онцолж байсан.

Ардчилал бүдгэрч АН бүдэрч яваа цаг үед лидерүүдийнхээ өс хонзон, маргааныг өөрсдөд нь үлдээгээд намын гишүүд нь санаачилгыг гартаа авах нь зүйтэйг дийлэнх нь дэмжиж иржээ. Хоёр талаас дуудсан хуралд ялгалгүй оролцож явахдаа С.Эрдэнээс хойш М.Тулгат, Ц.Туваан, О.Цогтгэрэл зэрэг даргыг төрүүлсэн ҮБХ-ны гишүүд нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг “Та нар л хоёр талд гарч, тодорхойгүй байдал үүсгэж хүмүүсийн тархи толгойг эргүүлсэн шүү” гэж зэмлэж харагдсан. Харин “Маргагч талуудаас бүрдсэн 39 хүнтэй “Эв нэгдэл” уриатай ажлын хэсгийг байгуулахад, хурал болоход талуудыг нэгдэлд уриалахад бид манлайлж амбицаа хойш тавьсан шүү” гэдгээ өөдөөс нь сөргүүлж байна лээ.

Ерөнхийдөө парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч, орон нутгаас сонгогдсон ҮБХ-ны гишүүд нь ч намынхаа үйл ажиллагааг сэргээж, 200 мянгаад гишүүдийнхээ итгэлийг олж, улс төрийн үйл ажиллагааг идэвхжүүүлэх ёстойг тойрч ярилцсан, олонхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн уур амьсгал дунд хурал өрнөсөн. С.Баярцогт, З.Нарантуяатай өрсөлдөн АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийн нэрийг бүртгүүлэхээр өнөөдөр л Дээд шүүхэд хандаж байна.

Энэ хурлыг харин С.Эрдэнэ л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу даа. Өмнөхийн адилаар цахимаар хийдэг “тролл” ҮБХ-оо хуралдуулж, өчигдөр АН-ын даргын сунгааг шинээр зарлав. “Надад тамга байгаа учраас би мэднэ. Бусад нь хамаагүй” гэж өнгөрсөн хугацаанд өрнөсөн эв нэгдлийн хурал, тэнд оролцсон гишүүдээ нулимав. АН-ыг өмчилдөг энэ авираас нь болж хоёр дараалсан сонгуульд нам нь ялагдсан, гишүүд нь холдсон. Өөртэй нь хамгийн ойр С.Одонтуяа, Д.Үүрийнтуяа, генсек нь гэгдэж явсан Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү, М.Тулгат бүгд л түүнээс холдож “Эв нэгдэл”-ийн хурлыг дэмжсэн. Э.Бат-Үүл, Да.Ганболд, Р.Амаржаргал, М.Энхсайхан, Ш.Батбаяр зайгаа барьсан.

Х.Баттулга ч өөрийн генсек И.Мөнхжаргалаа С.Эрдэнийн талтай нааж байгаад татчихлаа. С.Эрдэнэ МҮАН-тай нэгдэж байгаа бол Х.Баттулгад “Тусгаар тогтнол, эв нэгдэл” гэдэг нам бий. Гэхдээ саяын хурлаар Лу.Гантөмөр АН-ын даргаар, Ж.Батсуурь ҮБХ-ны даргаар сонгогдсон тул Х.Баттулга элдэв хөдөлгөөн хийлгүй ажиглаж байгаа бололтой. Тэрээр С.Баярцогтыг ялуулахгүйн тулд гадаадаас ирж Үндсэн хуулийн цэцэд ч, АТГ-т ч хандаж үзэв. Нэг талаар Лу.Гантөмөрт гавьяагаа байгуулчихсан, нөгөө талаар санасандаа хүрчихсэн байж болохыг үгүйсгэхгүй. Тэгээд ч Х.Баттулгад ирж бүрдүүлэх ҮБХ байхгүй. Тэгэхээр С.Эрдэнээс бусад нь АН-ын эв нэгдлийн хурал, түүний үр дүнг эсэргүүцэхгүй байгаа нөхцөлд Улсын Дээд шүүх шуудхан хэлэхэд улс төрийн шийдвэрээ гаргах шаардлагатай болжээ.

Энэ нь улстөрж гэж байгаа хэрэг биш. Өнөөдөр Монголын улс төрийн тэнцвэрийг хангах талаасаа, олон талт үзэл бодлыг бэхжүүлэх талаасаа, нийгмийн хүлээлт талаасаа Дээд шүүхийн бүртгэл чухал нөлөө үзүүлнэ. С.Эрдэнэ, эсвэл хэн нэгэн хүсэхгүй байгаа учраас “Танай нам дотроо учраа олоод ир” гээд дахиад буцаах нь нэг бол Ардчилсан намыг гудамжны тэмцэл рүү түлхэнэ, эсвэл шүүх захиа даалгавраар ажиллалаа гэдэг дүгнэлт рүү аваачина. АН сонгуулийн өмнөх жилд эвээ дөнгөж олж эхлэхэд л эрх баригчид нийгмийн сүлжээнд “Ерөнхий сайдыг шүгэлддэг данх болгоно гэж заналхийлсэн байна”, “Ерөнхий шүүгч Ерөнхий сайд руу п... наахуудаа хүрч дайрсан байна” гэдэг яриа гаргаад араас нь шүүхийн авлигыг ярина, хэлнэ гээд байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн л оролдлого шүү дээ. АН-ын талцал МАН-ын хүсэл болохоос олон нийтийн хүлээлт биш.

АН дөнгөж даргаа сонголоо. Дээд шүүх шинэ даргыг нь бүртгэлээ гэхэд дахиад Их хурлаа хийж таарах байх. Тэндээс Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороогоо шинэчлэх шаардлага гарна. Тодорхой зарчим дүрмийн өөрчлөлтийг хийж, өнгөрсөнд үүссэн маргааныг үүсгэсэн тодорхойгүй заалтуудаа засаж таарна. Тойрог болгоноос тавыг сонгодог Үндэсний бодлогын хорооны гишүүдээ ротациар сэлгэж таарна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний эв нэгдэл, цэгцрэлийн ажил 2024 оны сонгуулийн өмнө дөнгөж эхэлж байгаа мэт. Нам дотор нь өрнөх сонгууль, сунгаа нэг талаас хүний нөөцөө шинэчлэхийн, нөгөө талаас гомдогч талуудын оролцоог намдаа авчирч нэгдлийг бэхжүүлэхийн эхлэл болно. Үүнд хугацаа орно. Хөл толгойгоо олж байж бодлоготойгоо зууралдаж, нэр дэвшилтээ ярина. Тэгээгүй цагт найман жил төрийн эрх барьж, зангаар засагласан МАН өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө. Дээд шүүх хугацааг нь хойшлуулах тусам, эс үйлдэл гаргах тусам АН улам л амь тавина.

Алдаж, онож яваа Ардчилсан нам шиг улс төрийн хүчин дахин бий болж, биежихийн тулд дахиад 30 жил хэрэгтэй. “Ардчилсан нам засаглаж чаддаггүй, Ардын нам жагсаж чаддаггүй”. “Ардын нам бол институц юм, Ардчилсан нам бол хөдөлгөөн юм” гэдэг яриа дуусаагүй байна. Гэтэл улс төр, нийгмийн тэнцвэрт сөрөг хүчний орон зай олон үйл явдал дээр дутагдаж байна.

Г.Улсболд /Time.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Шүүхийг дарамталж болохгүй байх аа
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 10 цаг 59 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 11 цаг 5 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 12 цаг 59 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 13 цаг 5 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 13 цаг 17 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 14 цаг 11 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 14 цаг 30 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 14 цаг 38 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top