x

Тавдугаар шинэ Үндсэн хууль гэгч нь парламентын бус намуудын “өс хонзон” уу?

Өнгөрсөн хоёр хоногийн турш нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан шинэ Үндсэн хуулийн төсөлд ЗГХЭГ-ын дарга Д.Амартүвшин өчигдөр тайлбар хийв. Ингэхдээ “Улс төрийн намуудын зөвшилцлийн ажлын хэсгээс ийм төсөл оруулж ирсэн нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн төсөл бичлээ гээд тэр нь хууль болж батлагдах албагүй. Хамгийн багадаа 2-3 жилийн ажил болно” гэсэн байна. Харин МАН-ын хувьд шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх өмнөх байр суурин дээрээ байгаа гэв. Гэхдээ энэ ч бас баталгаатай биш...

Олон нийтийн сүлжээгээр тараад байгаа “Тавдугаар шинэ Үндсэн хууль” гэгчийн төсөлд МАХН-аас гадна ИЗНН, МУНН, МҮАН,ШИНЭН зэрэг дөрвөн намын дарга гарын үсэг зураж, МАХН-ын дарга Н.Энхбаяр ажлын хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллажээ. Өнгөрөгч оны аравдугаар сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төслөө хүргүүлсэн. Гэвч үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөхөд хэн ч энэ талаар ам нээсэнгүй. Ийм “зөвшилцөл” байж болох уу?   

Мөн “Улс төрийн намуудын зөвшилцөл” нэрээр байгуулсан энэ ажлын хэсэгт нь эрх баригч МАН болон сөрөг хүчин АН, ХҮН оролцоогүй нь бүр ч хачирхалтай. Дээр нь шинэ Үндсэн хуулийн төслийг иргэдийн Зөвлөлдөх санал асуулгад оруулахаар эрх баригч намаас огт төлөвлөөгүй явж байсан чинь өөрөө гүйж очоод санал асуулгад багтчихсан байсныг санал асуулга явуулахаас хэдхэн цагийн өмнө /урд орой нь/ олж мэдээд яаруу сандруу хассан гэнэ. Яг үнэндээ бол олон нийтийн сүлжээгээр шуугиад эхэлсний дараа л хассан хэрэг л дээ.

Тэгвэл шинэ Үндсэн хуулийн төсөлд,

-Монгол улс нийгмийн чиг баримжаат ардчилсан Бүгд Найрамдах Монгол Улс болно.

-Төрийн далбааг өөрчилж Соёмбо үсгийг голын хөх хэсэгт байрлуулна.

-75, 165 гишүүнтэй хоёр танхимт парламент байгуулна. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно.

-Гурван үеэрээ Монголд амьдарсан иргэд өөр улсын давхар иргэншилтэй байхыг зөвшөөрнө.

-Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл дээр “Хяналтын” гэх нэг цоо шинэ эрх мэдлийг нэмж, Хүний эрхийн дээд зөвлөл гэж нэрлээд Ерөнхийлөгч тэргүүлэх юм гэнэ. Тэр нь 25 хүнтэй, гэмт хэрэгтнийг уучлахаас эхлээд шүүх эрх мэдлийг давхар хэрэгжүүлээд явах нь… (Хуулийн төсөл нь нийтэд мэдээлэгдээгүй байгаа учраас нийгмийн сүлжээнд тавьсан сэтгүүлчийн мэдээллийг эх сурвалж болгов)

Заа, нэг иймэрхүү хуулийн төсөл МАН-ын даргын гарт очжээ. Мань хүн гэтэл түүнийг чив чимээгүй хав дарж байгаад “Зөвлөлдөх санал асуулга” гэж нэрлэсэн 1500 хүнээс санал авах гэж байсан нь баригдав аа.

Уг нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тулбал Ард нийтийн санал асуулга явуулах хуультай. Яг сонгуультай адил Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр саналаа өгнө гэсэн үг. 2015 онд АН эрх барьж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулаад /сөрөг хүчин байсан МАН-тай хамтарч/ УИХ-аар оруулахын өмнө Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталсан. Ард нийтийн санал асуулгаар зөвхөн УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болсон нэмэлт өөрчлөлтийн төслийг заалт нэг бүрээр нь санал асуух ёстой.

Харин МАН-ын УИХ-ын сая баталсан /2022.12.22/ Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай  тухай тогтоол бол “Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой” хэмээн уг тогтоолд бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай огт холбоогүй гэсэн үг.

Гэтэл сая санал асуулгын төслийг боловсруулахдаа “1992 оны Үндсэн хуулиас үүдсэн нийгэм, эдийн засгийн асуудлыг шинэ Үндсэн хууль батлах замаар шийдэхийг та зөвшөөрөх үү?” гэдэг асуулт явж байсан  зорилго нь “Одоогийн нийгэм эдийн засгийн хүндрэл бэхшээл нь 1992 оны Үндсэн хуультай холбоотой учраас шинэ Үндсэн хуультай болъё” гэдэг саналыг иргэдээс өөрсдөөр нь гаргуулах гэсэн “заль мэх” юм л даа.

Ингэхэд Зөвлөлдөх санал асуулга гэдэг маань хаашаа яваад байна аа? Ерөөсөө Зөвлөлдөх санал асуулга явуулах болсон зорилго нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг халах, тавдугаар шинэ Үндсэн хуулийг батлахад байсан юм биш биз?

Ер нь бол одоогийн манай сонгуулийн систем, тойргийн сонгуулиар улс төрийн жижиг намуудад ямар ч боломж олгохгүй байгаа нь үнэн. Хамгийн их мөнгөтэй, хамгийн том нам л ялалт байгуулах боломжтой, хэтэрхий “авилгажсан” сонгуулийн тогтолцоо. Гэхдээ ингэлээ гээд эдгээр намууд 1992 оны Үндсэн хуулийг халъя гэдэг санал гаргах нь бараг боломжгүй зүйл. Үүнийг боломжтой болгодог ганц зүйл нь мөнгө, эрх мэдэл шүү дээ.

Тиймээс энэ удаагийн шинэ Үндсэн хуулийн төслийг улс төрийн жижиг намууд парламентын засаглалаас “хонзонгоо" авахын тулд сэдсэн зүйл, түүнийгээ айж ичихгүйгээр МАН-ын даргад хүргүүлсэн хэрэг гэж огт харагдахгүй байна. Тэдний хувьд шинэ Үндсэн хууль ярьж байхаар сонгуулийнхоо тогтолцоог өөрчлөх, хувь тэнцүүлсэн системийг оруулж ирэх нь ганц арга зам.  Ялангуяа Н.Энхбаяр гэдэг ганц хүнд энэ бурууг тохох нь зүйд нийцэхгүй. Ард нь заавал нэг захиалагч байж таарна. МАН бол өлхөн чадна...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DANIEL RAY (172.70.46.191)
    LOST CRYPTOS CAN BE RECOVERED BACK Hello everyone digital trading ( Forex, Crypto and Option ) according to statistic is the best way to earn money working from home. But scammers have made it impossible for anyone to benefit from trading, A lot of people have been scammed and have lost their life savings to scammers. I was once a victim of digital trade fraud, but i was able to recover back my lost funds through the help of MorrisGray830 at gmail com and He also taught me the trick behind trading and also the best strategy to enter the market and when to exist the market. He is offering free tutorial on how to become a successful trader and also how to reclaim your lost funds.
    2023 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж ерөнхийлөгчийн засаглалтай болох шаардлагатай,эдийн засгийг бүр чөлөөтэй болгон сахилга дэг журмыг бүх шатанд бий болгохгүй бол цааш явахгүй ээ.
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Одоо бий болсон хулгай луйвраасаа яаж олон түмний анхаарлыг холдуулах вэ гэсэн л ажил яваад байна даа
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Улс орны өмнө тулгараад байгаа мухардлаас гарах арга замын тухайд энэ Үндсэн хуулийг боловсруулсан гэж бодож байна. Мөнгө эрх мэдлийн төлөө бодол байгаагүй байх аа. Тэр тусмаа энэ намууд чинь Үндсэн хуулийн төсөл боловсруулаад тогтолцоог засья гэж ярьж явдаг. МАН, АН хоёрт тогтолцоог засах Үндсэн хуулийн төсөл санаа байхгүй. Энэ Үндсэн хууль тэр хоёрт ашигтай байгаа болохоор өөрчлөхийг ч хүсэхгүй. Олигархийн төр тэд нарт хэрэгтэй, ард түмний төр засаг тэд нарт хэрэггүй шүү дээ.
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 10 цаг 54 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 10 цаг 59 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 12 цаг 53 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 12 цаг 59 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 13 цаг 12 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 14 цаг 5 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 14 цаг 24 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 14 цаг 32 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top