x

Ий! Mongolia…!

-фельетон-

Түүх ингэж эхэлсэн юм. Цахилгаан яамны сайд Учирт дарга нэмж долоон хүүхэдтэй болоод сэржээ. Урд орой нь зохих тооны хүүхэддээ “Чоно ба долоон ишиг” үлгэрийг ярьж өгөөд, ямар ч илүү дутуу үйлдэл хийлгүй, маш тохитой томоотой байдлаар унтаад сэртэл ийм явдал болж гэнэ. Сэрэх юу байхав, “нүдээр сонссон” гэрч нарын яриагаар бол утсанд нь тийм мэссэж иржээ. “Танайх +7 хүүхэдтэй болсон тул халамжийн мөнгө авна”. 

Уг нь мөнгө авахад муу юм юу байхав. Гэтэл юу яасны “сайд ба долоон ишш...” гэнэ ээ, хадуурчлаа. “Чоно ба долоон ишиг” гэдгээс дор юм болов. Мэдээж эхнэр нь уурласан байна. Энэ эхнэрүүд гэж, өөр хүний хүүхдүүдийг нэг их анзаардаггүй атлаа нөхрийнхээ хүүхдүүдэд таагүй байдаг нь сонин. Уг нь ойрын төрөлдөө тооцоод хайрлаад явчихаж болмоорсон. Ийм үед хүн ажлын газрын эрчүүдээ эхлээд харддаг тэр журмаар Учирт сайд Их хурлын гишүүдээс “Хэн чинь манайд (хэнд?) долоон хүүхэд хийчих ээ вэ” гэсэн асуулга тавьсан гэх. Нөгөөдүүл нь:

-Танайхыг ч яахав би хийсэн байж гэхэд манайхыг хэн хийчихэв гэж өөдөөс сөргөсөн байна. 

ххх

Юмны учрыг олдог, олдог ч юу байхав угаасаа бүх юмны учир толгойд нь бэлэн байдаг улсын ярих нь: Учирт сайдын орлогч асан Обума их сэргэлэн хүүхэн. Ажлаас халагдахдаа сайдынхаа долоон нууц хүүхдийг газрын мухраас эрж олоод системдээ бүртгүүлчихсэн. Амаргүй амьтан даа гэлцэнэ. 

ххх

Угаасаа халамжийн мөнгийг хувааж авах зорилгоор бүтээсэн “дижитал хүүхэд” улсын бүртгэлд байсан. Койн хүүхэд ч гэсэн болно. Хасчихаар баахан хүүхэд үхснээр бүртгэгдээд статистик сүйрчих гээд болоогүй. Иймээс, “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гээд дарга нартаа хувааж өгөөд нэг их магтуулах гэтэл ийм юм болсон ч гэх шиг.

ххх

Их хурлын өргөдөл гомдлын хороонд:

-Учирт сайд дээр долоон хүүхэд нэмж бүртгүүлсэн явдал нь авилгын шинжтэй. Хамаг юмыг дээгүүрээ хувааж аваад дуусдгийн жишээ гээд энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардсан байна.

ххх

Засгийн газрын иргэнтэй харилцах утсанд

-Хүүхдээ хаанаас авах вэ гэсэн асуултыг 5000 гаруй иргэн тавьсан байна.

ххх

Нийгмийн сүлжээнд доохи утгатай зар олноороо орсон байна

-Дөрвөн хүүхдийг халамжийн мөнгөтэй нь шилжүүлнэ.

-Хоёр машин, гурван орон сууц дагуулж ирсэн, буян далладаг хоёр хүүхэд зарна. Зөрүүг тохирно.

-Халамж авахад хоёр хүүхэд дутсан тул яаралтай бэлэн мөнгөөр авна.

-Дижитал таун хаусыг аналог хашаа байшингаар солино. Зөрүүнд нь И-Монголиад байдаг приус оролцуулна.

ххх

Эхнэр нөхөр хоёр И-Монголиа апп ухангаа хэрэлдэнэ.

Эхнэр,

-Мэдээд байсан юм аа, новш. Нэг байж болно, хоёр байж болно, за яахав гурав байж болно. Арга барахад тав ч яахав, гэтэл чи зургаан нууц хүүхэдтэй байсан байх даа яадаг юм бэ? Юмаа аваад манайхаас зайлаарай

-Байз байз. Чи цааш нь хардаа?

-Юу? Дахиад хүүхэд үү ?

-Жаахан тэсээд, доош нь, тэр орон сууц гэсэн хэсэг рүү?

-Хүүе ээ. хоёр орон сууц...

-Одоо цааш нь, машин гэснийг...

-Хүүе ээ. Тээврийн хэрэгслэл дөрөв... айн? Алив би хоол хийе. Чи цааш нь ухаж бай.

xхх

Ямар ч зоригтой, эхнэрээсээ айдаггүй эр хүнд

-Ий! Цаана чинь И-Монголиа гэхэд хулхи нь буудаг болсон гэнэ.

ххх

Нөхөр нь муухай царайлан, утсаа ухан хэвтэнэ. 

-Миний хөгшин яагаав, ажил төрөл нь зүгээр үү?

-Ажил ч яахав ээ. Олон хүүхэнтэй байгууллагад ажиллах үнэхээр хэцүү болчихлоо

-Тэр яах вэ? Миний өвгөн л томоотой байвал юу алзах билээ?

-Миний томоотой байх ч яахав. Цаад E-Mongolia чинь юу ч хийж мэдэхээр байна ?

ххх

МНТ. §21(b). Алунгоо эх сандран сууна. Добу Мэргэнийг үгүй болсноос хойш төрсөн гурван хүүхдийнхээ учрыг тайлбарлахыг оролдоно.

-Шөнө болмогц өрхний завсраар E-Mongolia шар гэрэл цацруулан орж ирээд...

xхх

E-Mongolia апп-д хийсэн шинэ өргөтгөл. Апп-аа нээж ядан эргэлзэх үед

-Үхснээс нь айдгийн, зоригтой бай... Хүн нэмбэл хүнс нэмнэ. Хүүхэд нэмбэл халамж олдоно” гэсэн бичиг гарч ирнэ.

ххх

-Хуучин хүү шинэ хүүхдүүд болов. “E-Mongolia” нь “Ий! Монгол” болов. Юутай завшаан. E-Natsagdorj.

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа саяхан АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Жо Кент огцорлоо саяхан Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 2 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 2 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 5 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 5 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 2 цаг 0 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 2 цаг 0 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 2 цаг 3 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 2 цаг 4 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 18 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 20 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 21 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 21 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 23 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 25 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 27 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 33 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top