x

Монголын ажил олгогчид татвар, шимтгэлд нуруугаа хотойтол даруулж байна

Монголын бүхий л аж ахуйн нэгжүүд төрийн өмнөөс ажлыг нь хийж өгдөг. Аль соц үеэс хадгалагдаж ирсэн, одоо ч тун амь бөхтэй байгаа энэ ажил бол бүхий л аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг тавихдаа Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нь төлж, үүнийгээ төрд шилжүүлдэг. Тэгэхэд бусад улсад болохоор ажил ологч цалингаа л тавих үүрэг хүлээдэг байна. Цөөн тохиолдолд ажил олгогч даатгалын том сангуудтай гэрээ байгуулж, ажилчдынхаа цалинг төлдөг юм байна. Түүнээс бусдаар хувь хүн өөрөө Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөх ёстой. Төр авах татвар энэ тэрээ өөрийнхөө шугамаар олж авдаг. Нэг үгээр хэлбэл, ажил олгогч ч тэр, төр ч тэр өөр өөрсдийнхөө ажлыг хийдэг гэсэн үг.

Ажил олгогчид төрийн өмнөөс ажиллаад, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нь өгөөд байхад ямар ч асуудал гарахгүй, анхнаасаа ийм тогтолцоогоор яваад ирсэн юм гэж эсэргүүцэх нэгэн гарах л байх. Гэхдээ энэ бол туйлын хортой тогтолцоо юм. Цаашид энэ хэвээр яваад байвал хор уршиг нь дараахь байдлаар үргэлжилсээр байх болно.

Нэгдүгээрт, мэдээж, ажил олгогч төрийн өмнөөс гүрийтэл ажилласаар байх болно. Бүр үүнийхээ төлөө гэмт хэрэгт ч унадаг. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын санд өрөнд орж, ял шийтгэлдээ тулах тохиолдол бишгүй гардаг. Үүнээсээ үүдэн үйл ажиллагаагаа зогсоох явдал ч байна.

Хоёрдугаарт, ямар цалин авдгаа ажилтнууд мэддэггүй. Өөрийнх нь ажилладаг байгууллага ямар цалин өгдөг, өмнөөс нь хэдий хэмжээний татвар төлдөг гэдгийг мэддэггүй. Аргагүй юм, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход тэр мөнгөө хэзээ ч гар дээрээ бүтнээр авдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараа төлөөд 800 хүрэхгүй мянган төгрөг л өөрт нь ирдэг. Харин хувь хүн цалингаа бүтнээр нь гар дээрээ аваад, янз бүрийн татвар, шимтгэлээ өөрөө төлөөд эхэлбэл үнэ цэнээ өөрийн эрхгүй мэдэрч эхэлнэ. Бид төрийн албан хаагчдыг “миний төлсөн татварын мөнгөөр та нарыг цалинжуулж байгаа” гэж загнах дуртай ч яг үнэндээ хэдэн төгрөг хаана төлөөд байгаагаа анзаардаггүй. Өөрөө гар дээрх мөнгөнөөсөө төлдөггүй болохоор чаддагаараа эмч, цагдаа, багш нарыг тэгж загначихаад санаа нь амардаг. Хэрэв би нэг сая төгрөгийн цалингаа бүтнээр нь аваад, өөрөө түүнээсээ бүхий л татвар шимтгэлээ төлдөг бол төрийн энэ их авлига, хулгайг гааруулахгүй байх боломжтой байв. Нийгмийн даатгалын мөнгөөр том том барилга бариулахгүй байв. Татварын байцаагчдыг 570 гэдэг бандгар жийп хөлөглүүлэхгүй байсан. Гэх мэтээр хяналт илүү чангарч, хэн нэгэн төрийн албан хаагчийг тэрбумтан болгож, дараа нь шоронд хатаагдах зовлонгоос нь аврах байлаа.

Гуравдугаарт, ажил олгогчид төрийн өмнөөс ажил хийхээ больчихвол, бүр тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйлийг төлөхөө больчихвол цалингаа нэмэх боломжтой. Өнөөдрийн тогтолцоогоор бол цалин нэмэх бүр өндөр татвар, шимтгэл төлдөг учраас өр дарамт илүү ирдэг. “Ингээд чи цалингаа нэм” гэж байгаа юм шиг хонхойтол нь татвар, шимтгэлд дарлуулдаг. Ингээд бодохоор манай хуулиуд ажил олгогчийнхоо нурууг авах, ард олноо бага цалинтай амьдруулах үндсэн зарчимтай ч юм шиг. Физикч Л.Бямбажаргал манай сонинд өгсөн ярилцлагадаа “Манайд цагийн хөдөлмөрийн хөлсний тухай хууль байдаггүй. Жишээлбэл, нэг орцны цэвэрлэгч өдөрт хэдэн байшинг цаг цагаар цэвэрлэх бололцоотой. Гэтэл хүнд тэгж мөнгө өгч болохгүй зохицуулалт хуульд байна. Тодорхой хэлбэл, Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагууд төлдөг балай системтэй. Уг нь байгууллагууд Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ямар ч шаардлагагүй. Хувь хүн өөрөө л төлөх ёстой.

Дэлхийд том даатгалын компаниудтай гэрээтэй том компаниуд ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани даатгалын компанид мөнгө байршуулаад даатгалын компани нь тэр мөнгийг эргүүлж бизнест оруулж эргэлдүүлдэг. Биднийхээр бол энэ мөнгө угаалт биз дээ. Ингэж төлдөг хэдхэн том компани бий. Түүнээс ямар ч орны байгууллага Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Эдийн засгийн хямралын энэ хэцүү цаг үед орлого нь багассаар байгаа хэдхээн аж ахуйн нэгжээ татвараар дарах, бүр иргэдээ торгож орлогоо бүрдүүлэхээр төр төлөвлөчихсөн байна. Үнэндээ татвар нэмэхээр орлого нэмэгддэггүй гэдгийг захын эдийн засагч хэлнэ. Жаахан юм уншсан нөхөд ч мэднэ. Багахан орлогоосоо татварт тавиад туучихгүйн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд дансаар гүйлгээ хийхээ больж, банкинд хандахаас зайлсхийнэ, далд эдийн засаг сэргэнэ гээд ар араасаа дагуулах эрсдэл өндөр байдаг.

Өнөөдөр Монголын ажил олгогчид татвар, шимтгэлд нуруугаа хотойтол даруулж байна. Тэд ажил хийснийхээ төлөө, бусдыг цалинжуулсныхаа төлөө, салбараа өөд нь татах гэж хичээснийхээ төлөө ингэж төрийн татварын дарамтад орох ёсгүй юм. Цаашид төр өөрөө ажлаа хийг. Янз бүрийн татвар шимтгэлээ өөрийнхөө шугамаар олж аваг. Иргэд ч өөрөө татвар, шимтгэлээ төлж байг. Хаана, хэнд хэдэн төгрөгийн татвар төлж байгаагаа бүгд мэддэг бол төрөөс тэрбумтангууд төрөх нь багасах биз.

Ажил олгогчид цалингаа л тавьж бай. Болж өгвөл нэмж бай. Ийм л шударга тогтолцоонд орохгүй бол цалингаа нэм, татвараа төл, шимтгэлээ нэмж төл гэсээр байтал үндэсний компаниуд, ажил олгогчдоо элгээр нь хэвтүүлж дууслаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Жо Кент огцорлоо саяхан Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 2 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 2 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 5 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 5 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 2 цаг 0 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 2 цаг 0 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 2 цаг 3 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 2 цаг 4 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 18 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 20 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 21 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 21 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 23 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 25 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 27 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 33 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 46 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 5 цаг 55 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top