x

Хууль тогтоогчид “хамаарал бүхий этгээд”-ээс халшрах болсон шалтгаан

Хоёр хоногийн өмнө (мягмар гаригт) Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр нэг ийм юм болов оо. (Э.Бат-Амгалан гишүүний агсан согтуу лав биш шүү) Харамсалтай нь, байнгын хорооны хуралдаан дээр Э.Бат-Амгалан гишүүний сэдвээс болоод энэ асуудал олны анхааралд нэг их өртсөнгүй.

Асуудал юу байсан бэ гэвэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан Сонирхлын зөрчлийн тухай (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчиан сэргийлэх тухай) хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэв. Төслийн агуулга нь хуулийн 20.2-р зүйлд заасан “Нийтийн албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэдэг хязгаарлалт дээр “төрөөс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байж болохгүй” гэдэг нэмэлт оруулахаар хуулийн төсөл санаачилжээ.

Төслийн шаардлага нь өнгөрсөн онд олны анхааралд орсон Хөгжлийн банкны зээл, түүнээс хувь хүртсэн улстөрчид, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэдгийг ойлгоход хэцүү биш. Тэгсэн байнгын хорооны хуралд оролцож байсан зарим гишүүнээс “Хамаарал бүхий этгээд” гэдэг чинь өөрөө хүний эрх зөрчсөн, Үндсэн хуульд харшилсан заалт юм биш үү?” гэдэг асуулт гарсан. Телевизйн камер, сэтгүүлчид байхгүйг ашиглаад бүр нэг “данхтай цайгаа дундаа тавьсан” шиг буу халж байдаг шүү.

Хачирхалтай нь яг энэ хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшиж дэмжигдсэн Б.Энхбаяр, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр бүр оройлоод “Өнгөрсөн жил манайхан ургийн баяраа хийсэн чинь 200 гаруй хүн ирээд. Би заримыг нь танихгүй юм билээ. Тэднээс хэн нэг нь зээл авсан, хөтөлбөр хэрэгжүүлсэн бол би хариуцлага хүлээх гээд байна. Тэдний хэн яасныг би яаж мэдэх юм бэ” гээд гайхширч байх юм.

Ер нь бол энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж байгаа. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэн хэн багтах вэ гэдгийг хуульд нэг бүрчлэн заагаад өгчихсөн. Тухайлбал “Хамаарал бүхий этгээд” гэж тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг /3.1.5/; "Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ /3.1.6/ гээд. Хуулиар бол ургийн баярт оролцож бүх хүн “ашиг сонирхол нэгтэй” этгээд болохгүй ээ гэсэн үг.

Миний мэдэхийн энэ хуулийг 2012 онд УИХ-аар баталснаас хойш ганцхан удаа шүүхийн практикт хэрэглэсэн. Өмнөх парламентын үед гарсан ЖДҮХС-гийн хэрэг дээр. Хоёр дахь нь Хөгжлийн банкны асуудал, гэхдээ шүүхээр ороогүй байгаа. Одоо гурав дахь нь нүүрсний хулгай, төмөр замын хэргүүд шалгагдаад явж байгаа.  

Тэгсэн чинь манай нөхөд “ерөөсөө хамаарал бүхий этгээдийг хуульчлах нь зөвв уу, буруу юу?” гээд яриад эхэллээ. Уг нь бол Ш.Адьшаа гишүүний төсөл Байнгын хороогоор дэмжигдсэн л дээ. Гэхдээ л УИХ-ын гишүүдэд “хамаарал бүхий этгээд”-ийг хажиглах нуугдмал сонирхол байна. Түүнийгээ ил гаргаж, ярьж эхэллээ. Тэр сонирхол нь чухам хаа хүртэл явахыг би байтугай бурхан ч таашгүй. “Хамаарал бүхий этгээд”-ийг хуулиас хасчих юм бол угаасаа энэ хууль байх нь утга учиргүй болж байгаа юм. Ингэж байгаад нэг өдөр нэг иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаад, Цэц хүсэлтийг нь хангаад шийдвэрлээд өгчихдөг тал ч бас бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 1 цаг 51 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 1 цаг 51 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 1 цаг 54 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 1 цаг 55 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 9 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 11 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 12 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 12 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 13 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 14 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 16 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 24 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 37 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 5 цаг 46 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 6 цаг 29 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 6 цаг 30 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 6 цаг 31 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 6 цаг 31 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top