x

Д.Сосорбарам: Ардчилсан намыг Монгол януковичууд бутрааж байна

Хувийн өмчид тулгуурлан, хувь хүний эрхийг дээдлэн хамгаалж, хоёрхон биш хорь гучаас дээш хөрштэй гэдгээ зарлаад олон улсын чөлөөт худалдаа хөгжихөд, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтад садаа болдоггүй нээлттэй цомхон авсаархан татварладаг, хүн өөрийнхөө төлөө явахад нь садаа болдоггүй зөв рацоиналь хандлага, бодлоготой байхад л болоод явчихна. Тийм улс төрийн нам буй болж бойжих шаардлагатай байна.

Эрх чөлөөний чөдөр

Соц төр бол эрх чөлөөний чөдөр. Харгислал, хүчирхийлэл, заналхийллээр (тушаа) тушаал заавраа мөрдүүлдэг. Хүмүүст тушаа нь гай болох, тушаал нь таалагдах эсэх нь огт хамаагүй. Төрийн бүрэн эрхийн хүрээ өргөжих тусам эрх чөлөө бус албан журам нэмэгдэнэ. Монголд 1911-1921,1990-2000 онуудын хооронд 10,10 жил нийт 20 жил эрх чөлөөний сүүмгэр нар туссан. 1921-1990 оны хооронд Сталины дэглэм ноёрхож, Зөвлөлтийн большевикууд Монгол Сталинг тодруулж гэнэн бөгөөд матаасчин монголчуудыг хооронд нь алалцуулж их хядлага үйлдсэн хар өдрүүд үргэлжилж гашуудлын цус өдгөө ч дусалсаар байх шиг байна. Монгол Сталин нь хэн бэ? Өнгөрсөн гашуун түүхийг хар?! 2000 оноос хойш буцаад ухарч эхлэв. Путиний харгислалыг даган дуурайгч, эзнийхээ тушаал зааврыг гүйцэтгэн биелүүлэгч Монгол Януковичууд тодорсон. (Янукович Украин улсыг оросын зараалаар сүйрүүлэгч одоо оросод амиа хоохойлж байгаа эзнийхээ гарт үхэх нь тодорхой) Монгол Януковичууд эрх чөлөөг боогдмол болгож, Монголчуудыг хооронд нь толхицуулах ажлаа тун сайн хийж байна. Бодит жишээ нь АН-ыг бутрааж буй үйл явц. Хэн бутрааж байгаа вэ? Монгол Янукович нар. Нэг нь хууль зөрчөөд хил даваад цаг хожоод жилийсэн, нөгөө нь ширээ тогшоод УИХ-ыг тараана, Засгийн газрыг огцруулна гээд л зандчиж байгаа харагданалээ. МАН ч угаасаа дүүрсэн толгойнууд Путины олбогийг үнэрлэж угаартан үүдний шалавчийг нь долоогчид.

Эднээс салж хөгжих боломж байна уу? Байнаа байна! Хувийн өмчид тулгуурлан, хувь хүний эрхийг дээдлэн хамгаалж, хоёрхон биш хорь гучаас дээш хөрштэй гэдгээ зарлаад олон улсын чөлөөт худалдаа хөгжихөд, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтад садаа болдоггүй нээлттэй цомхон авсаархан татварладаг, хүн өөрийнхөө төлөө явахад нь садаа болдоггүй зөв рацоиналь хандлага, бодлоготой байхад л болоод явчихна. Тийм улс төрийн нам буй болж бойжих шаардлагатай байна.

Эрх чөлөө, чөлөөт хүмүүс, чөлөөт зах зээл нь чөлөөт эдийн засгийн хамгийн зөв шийдэл. Авсаархан татварладаг, (7яамтай) хүнд сурталгүй цомхон засаг тэгээд бизнес, эдийн засагт хөндсөлдөггүй, засагт өмч төвлөрүүлдэггүй, хувийн өмчид тулгуурладаг, хувь хүний эрхийг дээдэлдэг, хамгаалдаг эрх чөлөөний үзэл баримтлал хүний үнэ цэнийг эзэнд нь үлдээдэг тогтолцоо бол хөгжлийн хөшүүрөг. Эр эм хувь хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалдаг сэргийлэх, өмчийг дээрэм тонуулаас өмгөөлдөг хараат бус шүүх, гадна дотнын түрэмгийллээс үндэстний аюулгүй байдлаа бэхжүүлдэг батлан хамгаалал энэ л засгийн хийх ажил болой.

Засаг хүмүүст дэмжлэг үзүүлнэ гэдэг зальт халамжаа зогсоож хүн өөрийнхөө төлөө бизнесээ өргөтгөж аз жаргалаа цогцлооход нь садаа болохгүй болчих нь их буян юм шүү дээ.

Д.Сосорбарам /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (172.71.94.97)
    Сосорбарам мэтийн барууныхан болон хятадуудын гар хөл болсон новшнууд амаа хамхиад, салтаагаа хавчаад чимээгүйхэн гэлдэрч явбал барав! Битгий гай болоод бай!
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
  • рөаро (172.69.252.134)
    чи зүгээр л өөрийгөө хичээ
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 1 цаг 48 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 1 цаг 48 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 1 цаг 51 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 1 цаг 52 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 6 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 8 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 9 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 9 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 10 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 11 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 13 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 21 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 34 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 5 цаг 43 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 6 цаг 26 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 6 цаг 27 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 6 цаг 28 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 6 цаг 28 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top