x

Голомт банк 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодорлоо

Дэлхийн банк, санхүүгийн салбарт нэр хүндтэй “The Banker” сэтгүүлээс Голомт банкийг 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа. Ийнхүү Голомт банк тус шагналыг 8 дахь удаагаа хүртэж, сүүлийн хоёр жил дараалан шилдгээр өргөмжлөгдөөд байна.

“The Financial Times” сонины салбар “The Banker” сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of the Year Awards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа дэлхийн 134 орны шилдэг банкнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслолыг Лондон хотод зохион байгуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа биетээр болсон юм.

“Бид энэ жилийн ялагчдыг тодруулахдаа хоёр гол чиг хандлагыг харгалзан үзсэн. Нэгдүгээрт, дижитал шилжилт тив дамнан хурдацтай явагдаж, дэлхийн банкнууд харилцагчид болон ажилтнуудынхаа туршлагад үндэслэн стратеги төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгож байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн үйлчилгээнд төдийгүй манай гарагийн хувьд тогтвортой байдлыг бий болгох нь нэн чухал. Дэлхий дахинаа банкнууд хорт хий ялгаруулахгүй байх, сэргээгдэх эрчим хүч ашиглах тогтолцоонд шилжихэд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байна. Ийнхүү 2022 оны шилдгээр шалгарсан банкнууд аливаа бэрхшээл сорилтод тэсвэртэй гэдгээ харуулаад зогсохгүй шинийг санаачлан уян хатан хариу арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, сайн үр дүнд хүрэх бүрэн чадвартай гэдгээ харилцагч, сонирхогч талууд болон хувьцаа эзэмшигчдэдээ баталж чадлаа. - Joy Macknight /Ерөнхий редактор, The Banker/

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор улсдаа хөгжил дэвшил авчрах, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг өрнүүлэх шилдэг бизнесүүдийг санхүүжүүлж, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажилласаар ирсэн. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ хиймэл оюун ухаанд суурилан хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй дижиталчлалын эрин үед бид бизнес стратеги төлөвлөгөөнийхөө дагуу энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, инновац нэвтрүүлэлтээрээ салбартаа тэргүүлсээр байна. Цаашид ч тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлахын сацуу олон жилийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллах болно.

Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 47 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 54 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 22 цаг 3 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 22 цаг 27 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 33 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 23 цаг 0 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 59 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top