x

100 метр талбайд байгуулсан 5 их наядын нүүрсний гэрээний ард хэн байна вэ?

Эдийн засагч М.Чимэддорж өнгөрөгч лхагва гаригт болсон УИХ-ын нээлттэй сонсгол дээр нэгэн ноцтой баримтыг дэлгэв. БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой “Норинко Интернэшнл” компани 2022 оны дөрөвдүгээр сарын 14, 22-ны өдөр "ЭТТ" ХК-тай байгуулсан хоёр удаагийн гэрээгээр нийт 5.920.000 тонн (бараг зургаан сая тонн) нүүрс худалдах, худалдан авах бартерийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний ард хэн, ямар төсөл байна вэ? Нэг тонн нүүрсийг хэдэн доллараар үнэлсэн бэ гэдэг мэдээлэл нь алга байна. АТГ энэ гэрээг ил болгооч ээ гэж...

Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай гэдэг зүйл илэрснээс хойших хоёр сар гаруйн хугацаанд манай Засгийн газар, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд яг хэн, хэзээ, ямар хэмжээний нүүрс хулгайлсан бэ? гэдэг тухай нэг ч баримт хэлээгүй байгаа. Дэлгэсэн ганц баримт нь гэвэл "2017 оны сонгуулийн өмнө буюу тавдугаар сард 170 мянган тонн нүүрс бүртгэлгүйгээр хилээр гарсан байна, энэ нүүрс нь орон нутгийн жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрс байна" гэж АТГ-аас мэдээлсэн. Үүндээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нарыг холбогдуулаад байх шиг. Өөр тоймтой мэдээлэл байхгүй.

Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотойгоор АТГ-ын вэб сайтад гаргаж тавьсан 633 гэрээн дотроос (гэрээг нь биш, зөвхөн гэрээний жагсаалтыг тавьсан) хамгийн өндөр дүнтэйд орж буй нэгэн гэрээг иргэн М.Чимэддорж нээлттэй сонсголын үеэр зарласан юм. Товчхондоо, нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн урьд өмнө байсан юм биш, одоо ч гэсэн хулгайн нүүрсийг зөөсөөр байгаа юм бишүү? гэдэг асуудлаар иргэн шүгэл үлээлээ.

Эхнийх нь, “ЭТТ” ХК-тай байгуулсан энэ хоёр гэрээний ард хэн байна вэ? гэдэг асуулт. Энэ оны дөрөвдүгээр сард, наймхан хоногийн зайтай байгуулсан хоёр удаагийн гэрээгээр нийт 5.920.000 тонн буюу зах зээлийн одоогийн үнэлгээгээр (Хятадын бирж дээрх коксжих нүүрсний үнээр тооцвол) 1,5 тэрбум доллар буюу таван их наяд төгрөгийн асуудал сөхөгдөж байна л даа. Гэтэл гэрээ байгуулсан компанийн асуудал бас “но”-той болоод явчихлаа.

“ЭТТ” компанид төрөөс томилогдсон БЭТ сонсголын үеэр “Норинко интернэшнл” бол Хятадын 100 хувь төрийн өмчит компани гэж мэдэгдсэн. Гэтэл тийм биш гэдгийг эдийн засагч М.Чимэддорж баримтаар няцаасан юм.

Тус компани нь Шинжааны хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани юм байна. Компанийн хувьцааны 43,17 хувийг “Чайна Норт индастрис куперишн” гэх зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдэг Хятадын төрийн өмчит  компани эзэмшдэг. Энэ компани өмнө нь нэг удаа хоригт орж байсан. Өнгөрсөн аравдугаар сард хоёр дахь удаагаа, “Иранд пуужийнгийн технологи нийлүүлсэн” гэдэг үндэслэлээр АНУ дахиад хоригт оруулсан. “Норико интернэшнл”-ийн хувьцааны 13,69 хувийг дээрх компанийн охин компани болох “Чайна Норт индастрис техноложи” компани эзэмшдэг. Ингээд хөрөнгийн бирж дээр байгаа нээлттэй мэдээллээс нь үзвэл “Норико интернэшнл” компанийн хувьцааны 60 орчим хувийг Хятадын төрийн өмчит хоёр компани эзэмшдэг, үлдсэн 40 гаруй хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг аж.

Мөн компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор тэрбум орчим ам.доллар. Гэсэн хэрнээ Монголд байгуулсан бартерийн гэрээ нь 1,5 тэмбум доллар буюу таван их наяд орчим төгрөг болж байна. Баттай биш боловч хүмүүсийн ам дамжсан мэдээллээр бол тус компанитай хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь газрын тосны дамжуулах хоолой, “ЭТТ”-н баяжуулах үйлдвэртэй холбоотой бартерийн гэрээ гэгдэж байна. Хэдийгээр уг гэрээг нууцад оруулаагүй болов гэрээг ил болгохгүй байгаа нь асуудал дагуулаад байгаа юм. Ядаж нүүрснийхээ үнийг хэдээр тооцсон гэх мэт асуудлаар мэдээлэл нэхэгдэж байна л даа.

Нэг сонирхолтой нь, энэ компани МҮХАҮТ-д бүртгүүлэхдээ компанийн мэдээлэл дээрээ ttct.mn домайн нэрээр Ш.Цэрэнпил гэж хүнийг бүртгүүлсэн байдаг юм байна. “Моннис” тауэрийн тавдугаар давхарт байрладаг гэжээ. Гэтэл хайлтаар “ТТС энд Т” ХХК мөн энэ хаяг дээр бүртгүүлсэн байна. Монголд бүртгэлтэй, Монголын компани. Эцсийн өмчлөгч нь Вэй Жан И, гүйцэтгэх захирал нь Зан Пэй гэжээ. Компанийн хувьцаа эзэмшигч 2020 онд өөрчлөгдөж, хоёр компани хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэний нэг нь 2020.05.01-нд Сингапурт компаниа бүртгүүлээд тэр өдрөө Монголд “ТТСТ” компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Анх байгуулагдахдаа 2018 онд 100 паундын (400 мянга орчим төгрөг) дүрмийн сантай Британид бүртгүүлсэн. Шотландад хувийн хаусны хаяг дээр бүртгэлтэй. 1977 онд төрсөн Ранжит Махами, 1981 онд төрсөн Анюша Ранжет гэх гэр бүлийн хоёр 50:50 хувь эзэмшдэг.

Хоёр дахь хувьцаа эзэмшигч нь 2019 оны 12.18-д Сингапурт бүртгүүлсэн дөрөвхөн хүнтэй компани. Хаяг нь мөн л орон сууцны хаяг дээр бүртгэлтэй. 2020.3.13-нд Монголд “ТТСТ” компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, 300 мянган долларын дүрмийн сантай. Товчхондоо, ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээр байдаг компаниуд гэсэн үг.

Гурав дахь хувьцаа эзэмшигч нь “Тахилт хайрхан Транс” нэртэй компани бас л “Миннис”-ийн 5-р давхарт байрладаг, 2018.12.15-нд үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч нь н.Оюутцэцэн гэж бүртгүүлсэн. 2021.08.09-нд Лай Зинбао гэж хятад хүнийг  гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн. Энэ компани Тавантолгойгоос Ханги, Мандал хүртэлх 477 км хатуу хучилттай замын концессийг эзэмшдэг. Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр концессийн гэрээ байгуулсан. Авто замын ажилд 286 сая долларын хөрөнгө оруулахаар 2019.07.01-нд концессийн гэрээ байгуулсан. 2018 онд үүсгэн байгуулагдаад 2019 онд концесс авсан гэсэн үг. 2018 онд анх байгуулагдахдаа “авто машинаар ачаа тээвэрлэх” гэж бүртгүүлээд 2021.03.12, 24-нд тусгай зөвшөөрлүүдээ авсан, “хатуу хучилттай зам барих, автомашины засвар үйлчилгээ, бүх төрлийн зам гүүр, газар дорх тунель барих, барилга байгууламжийн арчлалт” хийхээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилжээ. Компанийг үүсгэн байгуулахдаа “Моннис” тауэрийн 6-р авхарт бүртгүүлээд дараа нь үйл ажиллагаа явуулахдаа 5-р давхарт бүртгүүлсэн байна.

Ингээд “Моннис”-ийн 5-р давхарын 100 м.кв дотор байрладаг, саяхан байгуулагдсан шинэ компаниуд яаж яваад таван их наядын өртөгтэй том гэрээг “ЭТТ”-той.хийж чадав аа гэдэг асуулт анхаарал татаж эхлээд байна даа. Гурван компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь л монгол хүн, бусад нь гадаадын иргэд байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 40 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 44 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 44 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 47 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 47 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 42 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 42 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 45 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 46 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 6 цаг 0 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 2 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 3 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 3 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 4 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 5 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 7 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 15 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top