x

Намайг алгас!

Намайг алгас!

-фельетон-

Манай цагдаагийнхны мэссэж лут байгаа, бусдыг нь сайн мэдэхгүй. Уржнангийн “Яараад яах вэ”, энэ жилийн “Аажуу явбал аяандаа хүрнэ” бол бүх ард түмний уриа болсон. Ам, ажил нийлэв гэгчээр амьдралд ойрхон уриа тэндээс л гарч байна. 

Бодоод үз л дээ. Бөглөрөөн дунд таг гацсан хүн чинь яарлаа ч гээд яах билээ, угаасаа. Аяандаа нэг хүрэх байлгүй гээд түгжирч суухаас. Тагнуулын мэдээнээс үзвэл, ирэх жилүүдийн уриа нь “Яарлаа ч гэхшиг”, “Яараач дээ, тэгээд”, “Яарч харагдаач” гэх маягаар төлөвлөсөн гэх. 

Хамгийн сүүлийн мессэж болох “Намайг алгас” гэдэг нь амьдралд бүүр ч ойр авай. “Төрийн гурав”-ын дохиотой машин л бөглөрөөн дундуур “намайг ч алгас”-аад, “чамайг ч алгас”-аад цахилж байгаа нь асуудлын зөвхөн нэг тал. 

Улс, ардын аж ахуйн олон салбар цагдаагаа дууриан амьдралд нийцсэн мээсэж, уриа гаргаж эхэлж. Жишээлбэл, Агаар бохирдлын хорооны “Амьсгалаад ч яах вэ”: Нүүрсний хулгайтай тэмцэх цагдаагийн “Архираад ч яах вэ”: цалин хөлсний салбарын “Нэмээд ч яах вэ”... гээд цуварч байна.  Байчихаад бүр, авилгачид хүртэл “аажуу хусвал аяндаа дуусгана” уриатай болоод авсан байгаа юм даа.

Харин төмөр замчдын “Яваад ч яах вэ” мессэж нь оны шилдгээр шалгарчээ. Нээрээ, сүүлийн үеийн мухар төмөр замуудаар яваад ч хаачихсан билээ дээ!

Сүүл, сүүлдээ замын цагдаагийнхан чинь машин замаасаа халиад улсынхаа замыг ч бас заагаад байх шиг. Ер нь машаан зам, улсынхаа хөгжлийн зам хоёрыг нэг газар хариуцдаг байхад болохгүй нь юү билээ? 

За тэр “Аажуу явбал аяндаа хүрнэ” гэдэг бол манай төр, засгийн хөгжлийн хөтөлбөрийн нэр юм шиг байгаа юм. Улс орон маань аяндаа нэг юманд хүрч мэдэхээр аажуу уужуу хөгжиж байгаа бололтой. Нээрээ тиймээ гэх шиг, хотын утаатай аажуу уужуу тэмцэж байтал аяандаа зуны эхэнд сард арилчихаад байдаг нь нэгийг өгүүлэх мэт. 

Хотын замын бөглөрөлтэй бол аажуу, уужуу тэмцэнэ, арваад жилээс наашгүй гэдгээ ч хэлж байна. Алдарт бөглөө онгойлгогч Араан Буфээт гээч ирж харчихаад,

-Хайяа! Энэ ёсуутай хэцүү баа. Ураанбаатарын бөгрөөний хажууд Зэртэрийн гацаа юүчоо биш шоо...хэмээн толгой сэгсрэн буцсан гэх. Буфээтнийхээ тээкэн дээр, нэг амьсгаагаар 1000 пивны бөглөөгагт араагаараа онгойлгож “Араан” цол авсан хүн ингэж хэлж байхад бид “аяандаа хүрнэ байх оо” гээд “аажуу явах”-аас өөр яах ч билээ.

Энэ “Намайг алгас” уриа бол замд төдийгүй замналд хамаарах уриа юм. Хамаг боломж дарга, гишүүдийг дайраад, ард биднийг алгасаад байхад үүнээс өөрөөр яаж илэрхийлэхсэн билээ?

ХХ зууны БНМАУ-ын уриа нь “Капитализмыг алгас(ч)” байсан бол шинэ зууны Монголын мессэж нь “Намайг алгас” ажгуу. Алдарт зураач Амгалан гуайн “Их үсрэлт” постерийг өөрчлүүлэн зуруулж байгаа дуулдлаа. Өнөө хар ангал дээгүүр дүүлэн гарч байгаа бадрангуй морьтны зураг. Ингэж өөрчлүүлж байгаа гэнэ. Нүүрсэн хар G класс (цэг биш болохыг анхаарна уу) унасан нам, төрийн хэсэг “Оли” удирдагчид ард түмнээ алгасан дээгүүр нь харайж байгаагаар эрин үеийн бүтээлгэж байгаа гэх.  Харин зургийн нэр “Ард түмнийг алгасч” байх уу, “намайг алгас” гэх үү гэдэг дээр маргаантай байгаа бололтой.

Одооны “Намайг алгас” уриа ч өөрийн түүхтэй аж. Эхэндээ манай нүүрсчин-улс төрчид “Чамайг алгасч хүрздэнэ”, “Ард түмнийг алгасч шуудайлна” гэсэн санаагаа албажуулах зорилгоор “Таныг алгас(на)” хөтөлбөр гаргасан гэх. Гэвч удтал ярьсны эцэст энэ санаагаа өөрсдөөр нь хэлүүлбэл зүгээр гэдэг дээр тогтжээ. Сүүлдээ ард түмний санаачилга маягтай болгосон “Намайг алгас” хөдөлгөөний түүх тэр мэт. Хожмын өдөр хэрэг буруутахад “Та нар л өөрснөө намайг алгасаад өөрсдөө баяж гэх ухааны юм хэлээ биз дээ. Хэлсэн бол хэлсэн, хуссан бол хуссан” гэж ам таглах таагчиг боловсруулж. 

Манай улс төрчид, оли оли бүлгүүд өөр өөрийн “төрийн бус”-аас эхлээд “хуулийн бус” байгууллагуудтай, тэднээрээ ажлаа нөгөө талаас нь хумиулдаг гэдгийг бид мэднэ. Нүүрсчид “Намайг алгас” нэртэй боловч үнэндээ “Чамайг алгасах” хөдөлгөөнөө тэднээрээ их дэмжүүлж байна. 

Нөгөөдүүл нь “Энэ сдууг Алгас”, “Дандаа хүний мөнгөөр ууна гэж юу байдгийн”, “Мөнгөгүйг нь Алгас”хөдөлгөөнийг тосгуулан өрнүүлж байгаа юм байна. 

Шинэ жилийн баяр цэнгүүнд дээр хамгийн их хэрэглэсэн үгээр “Алгас” тодорчээ. Шагналаас хасагдсан этгээд даргадаа гомдол гаргатал, 

-Чи л өөрөө, “намайг алгас” энэ тэр гээл бувтнаад байсан даа гэх хариу сонссон аж.

Саяхан болсон найран дээр сөнч нь

-Эхний гурван хундагыг алгасаад шууд  дөрөв дэхээс эхэллээ шүү гээд цэлэлзүүлж өгч байна гэсэн.

Гэхдээ, “алгасах” гэдэг үгийг эерэг утгаар нь хэрэглэж байгаа тохиолдол ч цөөнгүй.

-Алив, хажуу, хажуугийн хүнээ хянаарай, алгасахгүй байх вий. 

-Ямар, өдөр болгон алгасаад байх биш, жилдээ ганц удаа алгасахад яадаг юм бэ?

-Наадахын чинь хундага нь жижигдээд алгасахгүй байх шиг байна. Том аягаар алгасуул!

-Найранд гурван алгасаатай, наадамд гурван "хий мөргөө"-тэй хүн шүү, ах чинь.

-Хожигдож ирсэн нөхдүүд шууд гурав алгасна шүү.

-Хөгшөөн, ганц юм алгасахгүй бол яг үхлээ.

-Шөнөжингөө алгассан хүний дотор шиг...

гэхчлэнгийн яриа сонсогдож байна.

Ингээд, эцэст нь улсын нууцтай холбогдох нэгэн баримтыг дэлгэе!

2023 он гарах мөчид Ерөнхийлөгч зурагтаар мэндчилгээ дэвшүүлэх боловч

-Шинэ жилийн мэнд хүргэж, энэ хундагыг алгасъя гээд лонхтой юмаа түнтийтэл хармайлаад гараад явчих юм байна. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 36 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 39 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 40 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 43 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 43 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 38 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 38 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 41 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 42 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 5 цаг 56 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 5 цаг 58 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 5 цаг 59 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 5 цаг 59 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 0 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 1 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 3 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 11 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 24 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top