x

Бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс!

Монгол Улс төв Азийн цээжнээ оршин тогтнодог Ардчилсан орон. Энэ улсын эзэд нь дэлхийд хаа ч байхгүй цор ганц үндэстэн хэмээн өөрсдийгөө огшоодог. Хөх толботой, хүдэр чийрэг, мянганы суут хүмүүн Чингис хааны үр сад, нүүдэлчин ард түмэн гэж. Орчин цагт бүх зүйл баримтад тулгуурлаж, үнэлэгддэг болсон. Тиймээс шинжлэх ухаанчаар дээрх асуудалд хандаж, шүтэн биширч, хүндэтгэх нь зүйтэй байх.

Гэтэл Чингис хааныгаа хэдэн онд төрснийг ч мэддэггүй монгол хүн цөөнгүй. Тэр ч нэг хэрэг. Нөгөөтэйгүүр монголчууд хаа явсан газартаа нэгнийгээ хэмлэж, нохойд барьдаг мод шиг л биесээ өшиглөх юм. Ийм цөөхүүлээ атлаа дэлхийн аль ч үндэстэнд баймааргүй хагаралтай, нэгнийхээ дээр гарах гэсэн зантай, атаархуу, “би” гэсэн үзэлтэй иргэдтэй улс Монголоос өөр байхгүй л болов уу. Бензин, түлш ховордох нь ээ гэхэд л маргааш нь үнээ нэмчихдэг. Яг ч ховордоогүй байхад шүү дээ.

Дэлхий сөнөлөө гэх шар мэдээний сургаар лаа, шүдэнз цуглуулж, зах, дэлгүүрээ нураачих шахдаг. Танил талаа хүн гэж ойлгодог. Танихгүй хүнийг “золбин” мэт үздэг. Ийм аминчхан нийгмийн хүртээмжгүй. Хүнийг хуурч, хүнд өгсөн бараанаасаа хэдэн төгрөг олсныгоо ашиг гэж итгэдэг. Ийм зах зээл, эдийн засгийн мэдлэггүй. Эх орныхоо төлөө гэх үзэл санаагаа зөвхөн уран сайхны кинонд л дүрсжүүлдэг. Үүнийгээ амжилт гэж бахархдаг. Жинхэнэ эх орончдыгоо, амьдралынхаа төлөө тэмцэн үг, үзэл бодлоо илэрхийлж байгаа нэгнээ галзуу гэж гоочилдог.

Энэхүү өнгөцхөн, өнгө мөнгөний хандлагатай. Ийм оюун санааны мунхаглалаас бид салаагүй цагт улс орны хөгжлийг томьёолоод, тодорхойлоод ч хэрэггүй. Хүнийг хайрлаж, хүнтэй хүн ёсоор харилцаж, хүнлэг хандлагатай болж байж л бусад хөгжингүй орнуудын түвшинд улс нь ч тэр, нийгэм нь ч тэр дөхөж очих боломжтой. Гэвч бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс юм...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.45.134)
    Зүйл доторх тэмцэл хамгийн харгис хэрцгий бдаг билээ
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • Gerel (172.69.252.135)
    Estoi vneniig bichjee,xaa ywsan gazraa bie bienee zowxon dooshoo xiixiigee boddog ard tvmen manai mongolchuudaas oor ene delxiid gants ch baixgvi.
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 42 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 46 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 46 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 49 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 49 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 44 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 44 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 47 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 48 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 6 цаг 2 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 4 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 5 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 5 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 6 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 7 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 9 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 17 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top