x

Жижиг хулгайчдаа хорьж, том хулгайчийг нь оргуулан зайлуулав

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар амралтын өдөр нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хил даван зугтсан тухай жиргэсэн нь өнөөдөр өглөө батлагдав. Сайд энэ тухай “Албаны хүмүүсээс тодрууллаа, зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч, яллагдагчаар татагдсан нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банк, төмөр замын хэрэг яах вэ?” хэмээн жиргэсэн. Ингэхэд Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь багтаж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцээд байна уу, эсвэл хулгайч нарыг хаацайлаад байна уу?

Ч.Хүрэлбаатарын энэ мэдээллийг АТГ албан ёсоор баталгаажуулжээ. Ингэхдээ “Х.Баттулга нь зугтаагүй. Хувийн баталгаа гаргаад БНСУ-д биеэ эмчлүүлэхээр явсан. Төлөвлөгаат хагалгаатай байсан” хэмээн мэдээлсэн байна. Тэгэхээр нэгдүгээрт, Ч.Хүрэлбаатар сайдын хийсэн мэдэгдэл үнэн болж таарав. Гэвч энд нэг алдаа байна. Тодорхой хэлбэл, Х.Баттулга гэдэг хүн өөрөө хил даван зугтсан бус, АТГ зугтаалгасан болж таарав.

Учир нь АТГ-ын өөрийнх нь хийсэн мэдээллээр "үйлдсэн гэмт хэргийг нь илрүүлж, яллагдагчаар татаад байгаа" (хэргийг нь хэзээ мөдгүй боогоод шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэсэн үг) эхний 17 хүний нэгдүгээрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга жагсаж байгаа. Мөн Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед хийгдсэн оффтейк гэрээг шалгана. Хувийн компанитай тендергүйгээр гэрээ байгуулах асуудлыг Ерөнхийлөгч ҮАБЗ-д оруулж танилцуулсан, зөвлөмж гаргуулсан” гэж хэлсэн. Тиймээс АТГ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн үзэж яллагдагчаар татсан, албан ёсоор байцаалт авч эхлээд байгаа. Байцаалт авна гэдэг нь гэмт хэргийн гэрч биш, яллагдагч болсон гэсэн үг.

Ийм тохиолдолд гэмт хэргийн яллагдагчид ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр хамгийн түрүүнд оргон зайлахаас нь сэргийлж хилийн хориг тавьдаг. (Цагдан хориод өг өө гэж байгаа юм биш шүү) Харин манай Авилгатай тэмцэх байгууллага зүгээр л “Дуудсан цагт ирээрэй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болохгүй шүү” гэж хэлээд гарын үсэг зуруулаад явуулсан байна.

АТГ-ын өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдээллээр нүүрсний хулгайтай холбоотой 22 тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон. Нийт 35 хүнийг яллагдагчаар татаад байгаа. Яллагдагчаар татсан энэ 35 хүн дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтаж байгаа. Багтах багтахдаа бүр тэргүүн эгнээнд нь яваа “том” хулгайч гэдгийг Хууль зүйн сайд нь ч хэлсэн, ЗГХЭГ-ын дарга ч хэлсэн.

Тийм болохоор АТГ энэ хүнийг цагдан хорьдоггүй, баривчилж саатуулдаггүй юм гэхэд гэхэд ядахдаа яагаад хилийн хориг тавьж болсонгүй вэ? гэдэг асуулт гарна.

Хоёрдугаарт энэ хүн БНСУ-д эмчлүүлэхээр явсан байлаа гэхэд хэргийн мөрдөн шалгалтын хугацаанд эргэж ирнэ гэх баталгаа байна уу? Ямар ч баталгаа байхгүй. Х.Баттулга гэдэг хүний эргэж ирнэ, ирэхгүй гэдэг нь 50:50 хувийн л магадлалтай зүйл. Зоосны хоёр тал шиг. Зөвхөн тэр хүний өөрийгөө гэм буруугүй гэх итгэл үнэмшил, эсвэл “хэргээ шударгаар шалгуулаад ялаа үүрье” гэсэн хүсэл зориг, ёс суртахуунд найдаж болох юм. Энэ хоёр нийлээд 50 хувь гэсэн үг.

Учир иймээс АТГ буюу мөрдөн шалгах байгууллага Х.Баттулга гэдэг хүний хилээр гарахыг нь зөвшөөрч, хувийн баталгаа гаргуулсан нь түүнийг зориудаар оргуулан зайлуулсанаас ялгаагүй юм. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн БНСУ-аас буцаж ирэхгүй бол АТГ яах вэ? Интерполоор эрэн сурвалжлуулах уу? Х.Баттулга гэдэг цаашаагаа аль нэг улсаас иргэншил хүсээд гадаадад цагаачлах уу?

Дашрамд хэлэхэд, АТГ бол гүйцэтгэх эрх мэдлийн буюу Ерөнхий сайдын харьяаны байгууллага. Энэ байгууллага хулгайчаа алдсан буюу зориудаар оргуулан зайлуулсан бол Ерөнхий сайд ямар арга хэмжээ авах вэ? Эсвэл АТГ-ын энэ ажиллагаа агентлагийн даргын эрх мэдлээс халиад илүү дээгүүр түвшний зөвшилцлөөр хийгдсэн байж болох уу? гэх мэтчилэн олон асуулт гарч байна.

Хэрвээ тийм бол “Нүүрсний  хулгайтай тэмцэнэ” гэсэн Засгийн газар, Ерөнхий сайдын амлалт зүгээр иргэдийн итгэл дээр тоглосон хоосон “пиар”, улс төрийн пропаганда болж хувирна. Жижиг хулгайчдаа барьж хориод, том хулгайдчаа оргуулан зайлуулж байгаа энэ үзэгдлийг иргэд ч гэсэн өөрөөр хүлээж авч чадахгүй л болов уу.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
BTS-ийн тоглолтыг өнөөдөр орой Netflix-ээр шууд дамжуулна 12 мин Японд ариун цэврийг цаасыг хэт ихээр худалдаж авахгүй байхыг уриалав 22 мин К.Макгрегор дэвжээндээ эргэн ирнэ 29 мин Жүжигчин Чак Норрис таалал төгсжээ 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 50 мин Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье 1 цаг 59 мин Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хууль тогтоогчид буруутай 7 цаг 9 мин Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 7 цаг 56 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 22 цаг 57 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 23 цаг 7 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 23 цаг 10 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 23 цаг 10 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 23 цаг 11 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 23 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 23 цаг 13 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 23 цаг 14 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр 15 цаг 55 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 15 цаг 46 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна Өчигдөр 15 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө...
Top