x

МАН-ын “золионы таван” гишүүн ард түмэнтэйгээ нийлж тэмцээд “хожооны тав” болох боломжтой байна

МАН нүүрсний хулгайд холбоотой хэмээн өдгөөгийн УИХ-ын гишүүн, өөрийн намын таван хүний нэрийг нийтэд дэлгэлээ. Нийтэд нэрээ зарлуулсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар нар харин үүнийг няцааж, өөрсдийгөө нүүрстэй ямар ч холбоогүй гэцгээж байна. Тэдний яриаг сонсоход үнэхээр л таван гишүүнээ золионд явуулжээ гэж ойлгогдохоор байна. Үлгэрлэвээс, МАН-ын 65 гишүүн арслан барс мэт ард түмний жагсаалд хашигдан аргагүйдээд ирэхээрээ хамгийн чимээгүй, хамгийн фракцгүй, номхон таван гишүүнээ жагсагчдын “аманд хаяж” өгчээ. Уурсаж улангассан ард түмэн энэ тавыг тасчиж идээд тайвшрах ухаантай юм уу даа. Таван гишүүн ч золинд явахгүйн төлөө амиа гартал тэмцэхээ илэрхийлж байна. Тэр ч мэдээж юм, хэн хаа хамаагүй хүмүүсийн төлөө “тахилын ямаа” болохыг хүсэх билээ дээ.

Гэхдээ энэ таван гишүүн ор цэвэр хүмүүс ч биш биз. Тэгээгүй бол юу гэж энэ олон улангассан трактор байсан ч тасчиж идэхээр болчихсон хүмүүсийн аманд хаяхав. Овойж оцойтол нь биш юм гэхэд идсэн уусан зүйл байгаа л байх. Ямартаа ч хууль хяналтынхан шалгахад гогдох зүйлтэй гишүүд мөн ч 40 их наядаар нь дээрэмдэж идээгүй л болов уу. Тэд ингэж идэж уухад бидний хүч яаж ч бодсон хүрэхгүй. Тэгдэг хүмүүс нь тусдаа танк шиг амьтад энэ ордонд байгаа шүү гэцгээгээд байгаагаас харахад.

Гэхдээ эдний эгдүүцээд байгаа зүйл нь жинхэнэ идээчин уугаачдаа хаацайлаад, “номхон тэмээ ноолоход амар” гэгчээр өөрсдийнх нь нэрийг зарлалаа гэдэгт байгаа юм. Нүүрсний хулгайчдын гол гүйцэтгэгчид нь ордонд заларч, уснаас хуурай гарахаар өөрсдийг нь золиосонд шидэж өгч байгаад хэн ч дургүйцэх нь гарцаагүй. Нэр дурдагдсан таван гишүүний алинаас нь ч хууль хяналтынхан дуудаж асуусангүй, байцаалт энэ тэр авсангүйгээр шууд л нэрс зарлаж байгаа нь МАН энэ таван гишүүнээ дорд үзэж, басамжилж байгаагийн тодоос тод илрэл. Энэ муусайн хаачив л гэж, бүүр болохгүй бол жагсагчдаар бариулчихна гэсэн тооцоолол байгаа байх.

МАН-аас золионд гаргаж байгаа таван гишүүн АТГ-ын өмнө зорин очиж мэдэгдэл хийхдээ ч, чуулганы танхимд ч, цахим хуудсаараа ч “Бид тавд нүүрстэй холбоотой нэг ч гишүүн байхгүй ээ. Та нарын хэн нь хэн гэдгийг мэднэ ээ. Үүнийг ордон дотроос хийж байгаа. Харин ч зүгээр юм боллоо. Одоо бид ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг бүгдийг илрүүлнэ. Жинхэнэ хулгайчдаа илчил. Нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна” гэцгээж байгаа. Гишүүд маань энэ хэлсэн үгэндээ хүрч ажиллаарай гэж захимаар байна. Энгийн биднийг бодвол мэдээлэлд ойр байдаг болохоор таван гишүүнд баримт материал хангалттай олдоно. Дуулсан сонссон юм ч их биз.

Бидний дуулаагүй, мэдээгүй болгоныг баримт факттай нь дэлгэн тэр алдагдсан их хөрөнгийг ард түмэндээ олж өгөхийн төлөө тэмцжээ. Тэр бүгдийгээ баримтуулж, ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний хулгайчдыг илрүүлэхэд хамтран зүтгэх хэрэгтэй. Ингэвэл жинхэнэ үнэн мөн нь тодорч, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бодитоор харах болно. Ингэвэл золионд гаргасан таван гишүүн харин ч хожилын туг мандуулж хожооны таван гишүүн болж мандах болно. Та таван гишүүн хэрэв ингэж ард түмэнтэйгээ нэгдвэл, зориг зүрхтэй байвал, ард түмнийхээ итгэлийг дааж чадвал өөрсдийг чинь зольж байгаа хүмүүсийн оронд ч очих боломжтой шүү.

Хүний нэр төр гэдэг халдашгүй. Ээж аав, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхдийнхөө өмнө хэн ч “хулгайч” гэж дуудуулахыг хүсэхгүй. УИХ-ын гишүүд бол бүр нэмээд сонгогчдынхоо өмнө нэр төрөө гутаалгахыг хүсэхгүй нь тодорхой. Гэмт хэрэгтэн, хулгайч гэж шууд ойлгогдохоор улс орон даяар цоллуулсан хүмүүсийн хувьд нэр төр нь хэрхэн унаж байгааг харах, мэдрэх нь гутамшиг юм. Хэрэв энэ таван гишүүн өөрсдөө үнэхээр хулгай худал хийгээгүй юм бол нэрээ цэвэрлэхийн төлөө тэмцэхгүй бол болохгүй. Намын нэр хүнд, дахиж дэвших гэх мэт элэрсэн баларсан юм бодоод дуугүй өнгөрвөл тэдэнд үлдэж хоцрох үр дагавар нь уршигтай бөгөөд хорлонтой. Тэдний хамаатан садан, үр хүүхдүүд нь энэ хар толбыг үеийн үед үүрэн явах бөгөөд хэзээд “нүүрс хулгайлж эх орноо тоносон” гэх хар шошгыг нүүрэндээ наан амьдрах болно. Үргэлж хоёрдугаар эгнээнд байх ял оногдуулж байна аа гэсэн үг юм.

Тиймээс тодорсон таван гишүүн маань ард түмэнтэйгээ нэгдэж нүүрсний хулгайчдыг илрүүлэхийн төлөө эргэлт буцалтгүй, зогсолтгүй зүтгэх л үлдлээ. Ингэж тэмцэхгүй бол МАН-ын нэр хүндийг аврахын төлөө та таван гишүүн золионд гарч байна. Үнэхээр энэ бүгдийг үүрэхэд хотойхооргүй юм намаасаа хүртсэн бол ч яая гэхэв. Юм хариутай байдаг болохоор бидний ээлж иржээ л гэж бодох биз. Хэрэв үнэхээр тийм л биш өөрсдийх нь яриад байгаа шиг ном дүрмээрээ явсаар энд хүрч золигт гарч байгаа бол харамсалтай юм.

Хонь гаргах гэж дээш нь харуулах үед “эзэн минь ийм өгөөмөр, тэнгэр харж чаддаггүй надыг тэнгэр харуулана гэж яаж бодож чадав аа” гэж хоромхон зуур баярлаж сүйд болдог гэж бид хошигнодог. Өөрсдийн чинь нэрийг зарлахад тэгж л хөөр хөс болоогүй бол, тэгээд худал хулгай хийгээгүй юм бол та бүхэн жагсагч түмэнтэйгээ нийл ээ. Эрх баригчид номхон томоотой таван гишүүний нэр зарласнаар (та бүгдийн өөрсдийн хэлснээр шүү) жагсагчдын уур омгийг дарж, нийтэд хулгайчаа дарсан нэр олоод тайван жаргах санаатай байх. Хэрэв худал нэр зарлаж байгаа бол тэд хулгайгаа болихгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхлээр хулгай хийх санаархлыг үгүй хийж, ард олонд үнэн мөнийг таниулах боломж та бүхэнд байна. Яагаад гэвэл та бүгд ард олноосоо мандат авч ард түмнээ төлөөлөх эрх авсан гишүүдийн маань нэг билээ. Ард олон хулгай, худлыг зогсоох хүсэлтэй байгаа нь та бүгдээр дамжин хэрэгжих ёстой юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 14 цаг 0 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 14 цаг 1 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 14 цаг 3 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 14 цаг 5 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 14 цаг 5 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 14 цаг 6 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 14 цаг 9 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 11 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 11 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 14 цаг 13 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 14 цаг 15 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 14 цаг 17 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 14 цаг 20 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 17 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 17 цаг 11 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 17 цаг 12 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 18 цаг 50 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 18 цаг 51 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 18 цаг 53 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top