x

НҮҮРСНИЙ ЭРГЭН ТОЙРОНД: Нүүрсний хулгай, Гашуунсухайтын төмөр зам, Жагсаал

Жагсаал ч ерөнхийдөө намжчихлаа. Энгий иргэд ч залхаа биз дээ, олон хонолоо. Уламжлал ёсоор хүн цуглаад ирэнгүүт л микрофон бүхий этгээд очоод ярьж эхлэнгүүт жагсаалын удирдагч шиг санагдаад эхэлдэг юм өдөр бүр л явав. Өдөр бүр нэг мундаг инфлүинсэр гарч ирээд цаазла, устга гэсэн юм ярьчихаад алга болдог. Тэрийг нь түгээнэ гэж жигтэйхэн ккк. Ийм мундаг зохион байгуулалттай жагсаал урьд өмнө болж байсан ч юмуу. Ер нь бид өөрснөө ингэж зохион байгуулж чадах билүү ч гэж бодогдох шиг. 

Шалтгаан нь “нүүрсний хулгай” гэдэг зүйл

Үгний хувьд ч зөндөө л сонсогдож байсан. Дарга нар нэгнээ ингэж хусдаг л байв. Харин засгийн газраас “албан ёсоор” ингэж ярьж байсангүй. Ерөнхий сайд Их хурал дээр үзэж тарнаа гэдгээ тод илэрхийлж ч байх шиг. Эхний ээлжинд 17 хүнийг нүүрсний хулгайч гээд зарлаад хаялаа. Бөөн баавгай сэрж, зөрүүлээд тэвнэ шидэхээр болсон. Заналтайгаар “би тэгвэл өөр ч юмнууд ярина!” ч гэлцэж байна. Ард бидэнд л сайн биз. Харин мартахгүй байх нь чухал шүү.

Нүүрс янзлах аргууд

Ажиглаад төрсөн бодлоо хуваалцахад, нүүрсийг хулуух үй түмэн арга байгаа ажээ. Хамгийн аймар нь нүүрс ачсан машинуудыг “хоосон” гээд хил гаргачихдаг явдал юм байна. Ёстой шууд утгаараа хулгай кк. Яахаараа ч хэдэн зуун хоосон машин Хятад руу гардын. Юм ачиж авчрах гэж байгаа бол юу авчирсын. 

Дараагийн арга нь нүүрсний чанар, сорьцыг бууруулж аваад аваачаад өгчихдөг. Зөрүү мөнгө аймар гарах нь тодорхой. Бүр мөргөцөг алга болчлоо гэж Шадар сайд С.Амарсайхан Өмнөговиос мэдээлсэн. Тэгсэн уурхайн дарга нь зүгээр л “шатцан” гэж наасан. Шадрын хэлж байгаагаар 6400 шаланз нүүрс чинь одоо дэлхий даяар бөөн юм болно биз дээ “цаана чинь улс шатаж байна” гээд. 

За тэгээд нүүрсний тээвэр гэж байна. Улирал тутам ч билүү зөвшөөрлөө сунгадаг. Энэ зөвшөөрлийг авах, сунгах гэдэгт чинь одоо нэлээн хөөцөлдөлгөө орно шүү дээ ккк. Энэ шуугианы хажуугаар Бодийн барьсан Гашуунсухайтын замтай холбоотой яриа нэлээн дэлгэрч байна.

Гашуунсухайтын төмөр зам

Сэдэв ч тэгээд одоо хуучирч байна доо. Анх гарахад нь бишгүй л шуугилдсан боловч талууд нэг их “явсангүй”. Гэхдээ нэг километр замыг 5 сая доллараар барьсан, нүүрсний үнийг 60 доллараар барьж тогтворжуулаад үнэ хүргэж зараад байна гэдэг юмыг Их хурал дээр мөнөөх 17 ярьсаар байна. Харин Бодь өөрснөө нэг нүүр тайлбар шидээд л чимээгүй болчихсон. 

Энэ ч улстөрчдийн нэгнээ хусах хэрэгсэл болчив уу л гэж харагдаад байна. Учир нь төмөр зам барихдаа хажуугаар нь баахан юм хамт хийснийгээ Бодь бичсэн байсан. Эрчим хүч, баахан барилга байгууламж, том засварын төв мөв. Холбоо дохионы юм нь ч нэлээн нүсэр юмуу даа. Бас хоёр гурван зуун вагон, баахан зүтгүүр толгой багтаж. Ер нь нөгөө замуудаа бодвол хамаагүй цар хүрээтэй дайрч орсон бололтой байна. Тэхээр төмөр замынх нь үнэ Зүүнбаян, Хангитайгаа адил болчихсоныг хүн анзаарахгүй байна гэж байгүй. Тэр нүүрс хямдхан авсан гэсэн нь тэр үеийн ханш байгаад, нүүрсний үнэ унаж босоход дагаад хөдөлжээ. Графикийг нь гүүглдээд тавьчихлаа. Бас тэднийх нүүрсээ уурхайн амнаас аваад шууд тэнд нь зардаг байхад Хятад руу аваачаад дамалдаг гэх мэт яриа хаанаас гараад байдаг юм бол. Ер нь нөгөө тал нь өөрснийхөө хүссэн материалуудыг гаргаад, хүсээгүйгээ нууцлаад байна л гэхээр байна даа. Эсвэл улс юмаа хийлгэж авчаад өгдөг дээрээ цааргалах гэсэн ч юмуу гэмээр. Ядаж Бодь нь сайхан гарч ирээд ийм тийм гээд яралзтал яриад явахгүй юм.

Жагсаал

Үнэхээр цөхөрч, гомдоод жагссан олон хүн байгаа мэдээж. Органик хүмүүс. Тэгэнгүүт жагсаалыг нь шүүмжлэхээр гомдоно. Угаасаа тэгж л таарна. Гэтэл тэднийг биш, харин тэдэн дээр "мордож" байгаа хүмүүсийг нь л хэлээд байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн засаглалтай болоё, Засгийг огцруулая, УИХ-ыг тараая, Цаазын ял сэргээе гэх мэтээр нэгнээсээ уралдах нь нүднээ ил. Дээр хэлсэнчлэн цагаан хоолой, сэтгүүлч хоёр авч очоод л жагсаалын удирдагч болчихно. Логик харвал чухам Засгийн газар нь нүүрсчний хулгайчийн эсрэг тэмцэж байгаа юм бол яг энэ цаг үед нь "Засаг огцор!" гэж хэлэх нь аль тал вэ гэсэн бодол төрнө. Энэ мэтээр нэгдсэн удирдлага, төлөөлөл гэж байхгүй, хоорондоо ч учраа ололцоогүй байдлаар л замхарлаа даа. Бидэнд жагсаж сурах шаардлага ч нэлээд чухал байна даа.

АРТАНЬЯН /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 41 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 45 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 45 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 48 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 48 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 43 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 43 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 46 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 47 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 6 цаг 1 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 3 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 4 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 4 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 5 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 6 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 8 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 16 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top