x

ШИНЭ ДАЙН

 Дайн болж байна. Яг үнэндээ, Ковидын хямралыг тооцохгүйгээр, Оросууд Украйн шууд довтолсноор дэлхийг хоёр хэсэгт хуваасан “гуравдугаар дайн”-ыг тооцохгүйгээр ярихад манай орон дайны байдалд байна. Бид хориглох газраа хориглож, давшихдаа давшиж, заримдаа фронтынхоо шугамыг өөрчилж, тусгаар тогтнолынхоо төлөө байлдаж байна. Мэдээж, цусгүйгээр.

    -Худлаа гэхээсээ өмнө бид дайны тухай хуучин төсөөллөө эргэж харах ёстой юм. Дэлхийн нэгдүгээр дайн фронтын шугам дээр дээр өрнөж цэргүүд сум тусах газраасаа буудалцаж байлаа. Дэлхийд гарсан анхны дайн ч энэ биш л дээ, тэгж л нэрлэсэн болохоос. Магадгүй юм, том дайн болж байгааг дэлхий даяараа мэдэрсэн анхны тохиолдол энэ байх. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайнд пуужин, нисэх онгоц өргөнөөр хэрэглэх болсноор фронт ар талын ялгаа арилж эхэлсэн. 

      Харин орчин үеийн дайнд заавал буудалцах албагүй. Оросын түрэмгийллийн эсрэг Украйны хийж байгаа дайн буюу нэг талаасаа давшаад л, нөгөө нь хориглоод, тэгснээ ухраад байгаа тулалдаан бол өнгөрсөн технологийн сүүлчийн тайз байх болов уу? Энэ дайнтай хамт өнгөрсөн үеийн тулааны зэвсэг, эзлэн түрэмгийлэх улирсан арга, хэдэн мянган турш байсан “Их гүрэн” уламжлалт ойлголт цөм ээлж халаагаа өгч таарна. Дайн, түрэмгийлэл, Их гүрэн алга болно гэсэн үг биш л дээ. Тэдгээрийн тухай уламжлалт ойлголт л төгсгөл болно гэсэн үг.

     Түүнчлэн, Орос-Украйны дайнаас бидний авах нэгдүгээр сургамж бол “Ямар ч том гүрнийг авилга л иддэг” тухай хичээл юм. Дэлхийн бодлого тодорхойлж явсан энэ гүрнийг айлынхаа хүүхдийг ч шоглож хүчрэхгүй болтол туйлдуулан, дотроос нь идсэн зүйл бол авилга. Хоёрдугаар сургамж бол “Нэг хүчирхэг хүний гарт орвол авилга устана. Шударга ёс тогтоно. Хүчирхэг гар үгүйлэгдэж байна” гэх бодол санаа төөрөгдөл байсныг хэлж байна. Ийм тохиолдолд авилга арилдаггүй “Хүчирхэг” хүний талынхан хяналтгүй, хэнээс ч айхгүй бас хэмжээгүй иддэг. Тийм их идэлтийг Орос шиг том гүрэн ч дааж чадахгүй нурдаг болохыг харлаа. Оросууд өөрсдөөсөө олон дахин жижиг Украйныг дийлэхгүй байгаа юм биш, авилгаа дийлэхгүй нурж байгаа юм шүү дээ.

      Харин бид хоорондоо хэрэлдээд, “тэр идсэн, энэ уусан, тэд нүүрсчин” энээ тэрээ гээд хэрэлдээд байгаа нь ямар ч байсан Орос шиг авилгадаа идэгдэхгүйн баталгаа. Хоорондоо зодолдох нь зарим үед тусгаар тогтнолоо хамгаалах арга болдог ?! За, энэ ч жич сэдэв тул орхие. 

     Дайн гэхээр заавал фронт нээж тулалдах, буудалцах албагүй болжээ. Түүнчлэн дайны шарх гэдэг бол сум, бөмбөгнөөс үүдсэн, цус нөж гоожсон ил юм байхаа ч бас больж. Дайнд амиа алдана гэдэг нь буудуулж, эсвэл сум бөмбөгөнд өртөн нас барах төдий байдаг үе ч дуусчээ.

     Орчин үеийн дайн түрэмгийлэл улсынх нь газар нутаг руу биш харин иргэнийх нь тархи толгой руу довтолсноор эхэлдэг болсон. Ялангуяа, дарангуйллын дэглэмтэй улс гүрний зүгээс ардчилсан тогтоцтой хөршүүд рүүгээ ийм довтолгоо хийх нь их хялбар болсон гэх. Өөрөө хэлбэл, хөрштэйгээ дайсагнахдаа үндэстнийх нь бахархал болсон хамгийн ариун нандин зүйлсийг зэвсгээ болгон авдаг. Ардчиллыг нь ашиглан ардчиллыг нь унагах технологи. Бурхан багшийнх нь дүрээр сүмд нь орж түймэр тавих энэ тэртэй төсөөтэй ч юм уу? 

     Ер нь хүн төрөлхтөнд нэг том төөрөгдөл байдаг нь ад чөтгөрийг төсөөлөхдөө гаргадаг алдаа. Бид түүнийг дүрслэхдээ төсөөлж чадах хамгийн муухай дүрийг ашиглаж гэнэддэг. Хорлох гэж ирсэн амьтан юу л боллоо гэж “Хорон муу санаатан” гэдгээ духан дээрээ бичээд явах вэ дээ! Шашныг хөнөөх гэсэн этгээд байлаа гэхэд, наад зах нь сүм хийдэд саадгүй нэвтрэх хэмжээний өмсгөл зэхэж таарнаа даа. Дэргэдээсээ жишээ авахад, энэ хадгаламжийн хоршоогоор луйвардагсад, койн гарган залилагч нар ямар сайхан ялдам инээмсэглэл, сэтгэл татам хөөрхөн ааштай байлаа даа, айн?

     Тэр мэтээр, ямар ч ард түмэнд ариун сэдэв, ариун дүр байдаг. Жишээлэхэд, “ардчиллын төлөө тэмцэгч”, “эх оронч”, “унаган байгалиа хамгаалагч”, “Газар шороогоо гэсэн нэгэн” гэх мэт үйл хэргийг нь эсэргүүцэхийн аргагүй баатрын дүр байх жишээний. Тэдний хэлж байгааг эсэргүүцвэл, “эх оронч биш”, “байгаль дэлхийгээ сөнөөхийг хүсэгч” болж харагдах учраас үнэнийг мэдэж байгаа сэхээтнүүд хүртэл үгээ хэлэхээс хулчийдаг. Ганц нэг нь зориглож гэмээнэ, олон түмнийг тийш турхирна. Үймэрсэн олон уураа гаргахыг бодохоос биш учрыг тунгаах завгүй. Түрэмгийлэгчид ийм л “эерэг” дүрийг сонгох нь олонтаа. Монголыг ялагдуулахад чиглэсэн хамгийн том операци ямар нэртэй байлаа гээд бодохоор, базарваань! Орчин үеийн дайны логик юу гээд байна гэхээр “Хэн танай эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг байна, тэд танайд аль хэдийнэ дайн зарласан” хэмээн өгүүлэх ажээ.

     Өмнөх дайнд нөгөө талынхаа үйлдвэр, аж ахуйн газар, эдийн засгаа тэтгэдэг эх үүсвэрийг нь бөмбөгдөх, пуужингаар харвах зэргээр сүйтгэн дайснаа туйлдуулдаг байж л дээ. Орчин үед “эх оронч”-ийн багтай хорлон сүйтгэгчдээр нь бүтээн байгуулалтыг нь гацааж, эрчим хүчний эх үүсвэрүүдийг нь царцаалгаж,эдийн засгийг туйлдуулна.

      Дайснууд бөмбөгдөгч онгоцоо хэмнэнэ, пуужин бөмбөгөө хэмнэнэ. Хамгийн гол нь хэн хорлоод байгааг мэдэхгүй өнгөрнө. Хуучин цагт, дайны цаад учрыг мэдэж байгаа, эдийн засгаа аврах алхам хийж эх орноо хамгаалж яваа хөвүүдийг нь дайсан хамгийн түрүүнд онилж устгадаг, олзлон хулгайлдаг байв. Орчин үед тэгэхээ больж, эх орноо цээжээ хамгаалсан шилдэг хөвүүдийг нь өөрсдөөр нь алуулж, өөрийнх нь шоронд хийлгүүлдэг өөр технологи хүртэл гарч. Ярих ч юм биш.

     Яг ийм утгаараа манай улс орчин үеийн “дайн”-д аль хэдийнэ татагдан орж, довтолгооны хохирлыг удаа дараа амссаар байна. Монгол орон эдийн засгийн дайнд нэрвэгдэж эхэлснийг гадны судлаачид аль 2010-аад оноос бичснийг бид харсан даа. Бид байлдаж байна. Талбайд дахь жагсаал, “нүүрсчид” илэрсэн гээд олон том тулаанууд өрнөж байна. Ард түмний уур хилинг жолоодохын төлөө жинхэнэ байлдаан цаана нь өрнөж, зарим нь илэрхий харагдана. 

    Тусгаар тогтнолыг мөнгөгүй олж авч болох ч мөнгөөр хамгаалдаг. Яг л мөнгөгүй хоёр хүн гэрлэж болох ч гэр бүл цааш нь авч явъя гэвэл мөнгө олох хэрэгтэй. Хайр дурлал мөнгөгүй эхэлж болох ч хайр дурлалаа цааш нь авч явъя гэвэл мөнгө хэрэгтэй. Тэр мэт. Манайхан “Хил хэл, мал гурав”-тайгаа байхад алзахгүй гэж ярих дуртай. Энэ гуравтайгаа байхад бас л мөнгө хэрэгтэй. Ядаж хилээ хамгаалж байгаа хүндээ хоол унд, цалин цавуу өгдөг юм байгаа биз дээ.

     Бидний сайн мэдэх “Тунгалаг тамир” киноны Дулмаа байна даа. Эдийн засгийн хувьд Итгэлтээс 100 хувь хараат Галсангийн эхнэр байхдаа нөхрийнхээ ёс төдий гэргий, харин ивээн тэтгэгчийнхээ албан ёсны нуудгай байдаг. Харин цахиур Төмөртэй суугаад тэр хараат байдал арилж, жинхэнэ тусгаар тогтносон гэргий болдог доо. Ариун журамт Долгор хүртэл ивээн тэтгэгч Итгэлтийг гомдоохын оронд нөхрөө гомдоох сонголт хийдэг. Хувь хүний ч, улс орны ч эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа нь эдийн засаг. “Мааний мааний байхгүй бол Маани бадмихум”

     Тэр мэт гэснээс, улс орныг мөнгөгүй ядуу болгоход чиглэсэн алхмууд хийгээд байна гэдэг бол аль хэдийнээс довтлоод, аажим аажмаар эзлээд л байна гэсэн үг.  Ямар ч улс албан ёсоор тусгаар тогтнолтой байлаа ч эдийн засгаар биеэ дааж чадаагүй бол хүчирхэг Итгэлтийнхээ хүчгүй Дулмаа нь байсаар үлддэг. ХХ зууны БНМАУ бол НҮБ-ын гишүүн, албан ёсоор тусгаар тогтносон улс байсан ч гэсэн эдийн засаг нь Москвагаас хараат, түүнээ дагаад улс төрийн хувьд Зөвлөлтийн “Дулмаа” л явж ирсэн. 

    Харин, одоо ардчиллыг нь ардчиллаар нь унагаж, ард түмнээр нь төрийг нураалгах нь орчин үеийн эзлэн түрэмгийлэл, дайн байлдааны шинж болсон үед бид хэрхэн ардчилал, тусгаар тогтнол хоёроо зэрэгцүүлэн хамгаалах вэ? 

    Орчин үеийн Батлан хамгаалах салбарын гол зорилт нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаас гадна иргэдийнхээ тархи толгойн “бүрэн бүтэн байдал”-ыг хамгаалах асуудал болж. Хуурмаг мэдээлэл, сэтгэл дэнслүүлсэн “пропаганда”-аар дамжуулан юу хүсснээ хийлгэж, улсыг нь самруулж болдог цаг ирснээс ийм зорилт урган гарчээ. 

    Иймээс иргэдээ хуурмаг мэдээллийн дотолгооноос яаж хамгаалах вэ? Дайснууд нутгийг нь эзлэх, төрийн эрхийг нь булаан авахын оронд иргэдийнх тархи толгойг эзэмдэн авахыг эрхэмлэж байна. Ингэж чадвал тэд гэр орноо өөрсдөө нураачихаад, тусгаар тогтнолоо алтан царан дээр тавиад ирнэ, яг л Ильф-Петровын “Алтан тугал” дээр гардаг хэллэг шиг.

    Нийгмийн оюун санааг харийн түрэмгийллэс хамгаалах хамгийн амархан санагдавч явцгүй арга нь мэдээллийг төрөөс хянах. Гэхдээ, бүхий л мэдээллийг шүүлтүүрээр дамжуулан, өөрт ашиггүйг нь хаадаг дарангуйлагч дэглэмд л энэ арга бодитой. Нөгөө талаасаа ийм арга нь ард иргэдийг мэдээллийн дархлаатай болгодоггүй. Харин ч хэзээ нэгэн цагт эрх чөлөөгөө олохдоо хамгийн хууртамхай масс болсон байдаг. Сонин парадокс, тиймээ? Хууртахын хэрээр хүн улам хууртамтгай болдог нь ?

     Бодитой боловч амаргүй арга бол иргэдээ тунгаан бодох эргэцүүлэх чадвартай болгох. Хууртан хууртан байж тусдаг байгалийн дархлаа хамгийн найдвартай. Ингэлээ гээд хууртаж дуусахыг нь хүлээлтэй биш. Урьдчилан сэргийлэх, эмчлэх хоёрыг зэрэгцүүлж явах байх.

    Хорвоогийн өргөсийг түүж барахгүй тул гутал өмс гэдэг шиг хуурамч мэдээллийг хэзээ ч хааж барахгүй тул хүн ардаа хууртахааргүй болгох. Мэдээллийн дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа. Эргэцүүлэх чадвартай ард түмнийг дотроос нь эзлэх боломжгүй. Гаднаас нь цэрэглэн довтолж эзэлдэг үзэгдэл Украйны дайнаар бараг дуусах байх. Тэгэхээр, улс орны батлан хамгаалах тогтолцооны цөм нь хүн ардынхаа тархи толгойд оршдог цаг ирсэн байна. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 36 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 39 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 40 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 43 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 43 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 38 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 38 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 41 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 42 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 5 цаг 56 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 5 цаг 58 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 5 цаг 59 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 5 цаг 59 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 0 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 1 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 3 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 11 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 24 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top