x

Тэвш, тэвш нүүрсээр тусгаар тогтнолоо худалдчихаж байгаа юм биз дээ Х.Нямбаатар сайд аа!

МАН дангаар засагласан сүүлийн 6 жил. ЖДҮ, Эрдэнэт, Хөгжлийн банк, Ковид, Эрдэнэс Тавантолгой… гээд хэдэн арван их наядын тонуул, хулгайн хэргүүд ар араасаа хөвөрдсөөр. Монгол орон зүгээр л захгүй тонуул, дээрэм, хулгайд живчихлээ. Улстөрчид улс орноо тонон, дээрэмдхийгээ бараг өдөр тутмын хийх ёстой ажил, үүрэг шигээ үздэг болчихжээ гэхэд хилсдэх юм алга. Хууль бус үйлдэлдээ эрх баригчид дасаад, нийгэм ч дөжирчээ. Хуулийг хүртэл хулгайдаа тохируулж “үйлдвэрлэдэг” болж, бүр улаан цагаандаа гарчихлаа. Энэ илрээд байгаа 40 их наядын нүүрсний хулгайн асуудал үнэн хэрэгтэй юу ч биш юм. Хамгийн аюултай нь Монгол Улсын ҮАБЗ-ийн оролцоотой үйлдэгдсэн байж болох энэ их хэмжээний нүүрсний хулгайгаар дамжуулан эрх баригчид эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг Өмнөд хөршдөө худалдчихлаа шүү дээ.

Энэ бол хэтрүүлэг, сүржигнэл огт биш. Өмнөговьд зүгээр л очоод үз. Нүдээрээ хар! Чихээрээ сонс! Ганцхан жишээ татья. Нүүрсний экспортын тээвэрт өнөөдөр хүнд даацын 21 мянган машин өдөр, шөнөгүй цувж байна. Гэтэл огт явдаггүй, дандаа монголчуудын “горьдлого” хэмээгдэх компаниудын бараг 5 мянга шахам машин нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийг мөрөөдөж хүлээсээр моралийн элэгдэлд орж, эвдэрч, зэврээд дуусаж байна. Энэхүү шоовдорлогдсон азгүйчүүд нь бүгд Монголын үндэсний компаниуд байдаг нь сонин.

Явдаг 21 мянгаас дөнгөж 1200 машин нь монгол компанийн харьяалалтай, монголчуудынх, 19 мянга 800 нь Хятадын компаниудынх гээд бод доо! Бодит байдал дээр Монголын нутаг дэвсгэр дээр Монголынхоо нүүрсийг хил хүртэл тээвэрлэх эрхийг монголчууд өнөөдөр Хятадын компаниудаас гуйн царайчилж, арчаагаа алдаж байгааг тэнд очиж байж харж, мэдэх болно. Үүнийг эрх баригчид огт ярихгүй байна. Яагаад ийм байдал үүсэв. Нүүрс тээвэрлэх бизнесийг Монголын компаниудад давуу эрхтэйгээр олгоно гэсэн журам, заалтаа Засгийн газар өөрөө нулимж, хэнд ч хэрэггүй, ач холбогдолгүй хоосон цаас болгож орхиод, үндэсний цөөн тээврийн компаниудаа Хятадуудтай хамсан шахаж, хавчиж, дампууруулж байгаагаа яагаад биднийг мэдэхгүй гэж бодов! Хууль зүйн сайд маань нүүрсний хулгайд нэр холбогдоод байгаа нь ч аргагүй юм билээ.

Боомтын асуудал хариуцсан сайдаар давхар ажиллаж байхдаа тэр Монголын нүүрс тээврийн компанитай танилцаж, жолооч нартай нэг ч удаа уулзаж байгаагүй мөртлөө ямагт Хятадын Чалко компанийн тусгай “зочин” байж, тэдэнтэй уулзалт хийгээд буцдаг байсныг Өмнөд хилийнхэн бүгд мэддэг юм. Нүүрс тээвэрлэх гэрээний хугацаа нь дууссан байгаа ч Чалко компанийн 100 машин одоо болтол өдөрт хамгийн олон рейс хийж, “ногоог гэрлээр” нүүрс тээвэрлэж байгааг нь Х.Нямбаатар сайд маш сайн мэддэг, энэ бол үнэн гэдгээ УИХ-ын хуралдаа дээр өөрөө ч хэлсэн. Нүүрсний хулгайн хэргийг хянан шалгахаар байгуулагдсан түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд ч Хятадын Чалко компанийн 100 машин хэн нэгэн эрх мэдэлтний ивээл дор маш давуу эрх эдлэн, нүүрс тээвэрлэж байгааг тогтоосноо зарласан. Энэ Засгийн газарт үндэсний тээвэрлэгчид олон удаа ажил авах санал тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл тэдэнтэй уулзаж, ярилцахаас татгалзан бултсаар атлаа бид үндэсний компаниудаа аль болохоор дэмжиж байгаа гэж худлаа ярьсаар суугаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёроос Хятадын компаниудын нэрэн дээр хэн, хэн гээч эрх мэдэлтнүүдийн нүүрсний бизнес нууцлагдсныг тодотгон асуумаар санагдаж байна. Тэд энэ хууль бус үйлдлийг мэдсээр байж, яагаад таслан зогсоох арга хэмжээ авдаггүй нь сонирхолтой биш гэж үү? Нүүрсний хулгайг илрүүлэх тэмцэл чинь үнэн юм бол эндээс , нүүрсний тээврийн хууль зөрчсөн, нууцлагдсан олон гэрээнээс, оффтэйк гэрээнүүдээс чинь эхлэнэ, тийм биз дээ.

Х.Нямбаатар сайд аа, Монгол Улсад яг өнөөдрийн байдлаар 300 гаруй компани, аж ахуйн нэгж нүүрс тээврийн үйл ажиллагааг эрхлэдэг. Үүний 10 хурэхгүй хувь нь л үндэсний компани. Яагаад Хятадын компаниуд ийм давуу эрхтэй байдаг юм вэ? Нүүрс тээврийн С зөвшөөрөл дагасан авлига, хээл хахууль замаа алдаж, хяналтаас гарсныг та өөрөө хэлсэн шүү дээ. Монголын үндэсний тээврийн компаниуд бүгд дотоодын банк, санхүүгийн байгууллагаас олон тэрбум төгрөгийн зээл авч, тэр зээлийнхээ хүүг төлсөөр атлаа ажилгүй зогсож, улмаар өр ширэнд баригдаж ээлж дараалан дампуурч байхад яагаад ямар ч арга хэмжээ авсангүй өдийг хургэв ээ! Хятадын тээврийн компаниуд Монголд яагаад татвар огт төлдөггүй юм вэ? Хууль зүйн сайд болохоор Та учрыг хамгийн сайн мэдэх ёстой хүн. Тийм болохоор асууж байна. Талбай дээр ч юм уу, телевизийн камерийн өмнө юун төлөө хамгийн олон гарч ирдэг болчихоод байгаа билээ дээ, яг энэ талаар нэг сайхан ярьж өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна. Монголын цөөн хэдхэн компани яг одоо Та бүхний Хятадуудтай нийлэн эзэгнэсэн нүүрс тээврийн бизнест тэсч үлдэх гэж тэмцэн, амь дүйж явааг Та хамгийн сайн мэдэж байгаа хүн. Энэ бүхнийг үгүйсгэх аваас нүүрс тээврийн үйл ажиллагаанд үндэсний компани, аж ахуйн нэгжүүд оролцохыг нь бүрмөсөн хориглосон хуулийн заалт гаргачихаач сайд аа! Хулгай хийхэд чинь бүр л амар болно шүү дээ Та нарт!

Та бүхний нууж буй энэ бүх үйлдлийн цаана тусгаар тогтнол маань алдагдаж байгаад эмзэглэж байна. Тэвш, тэвш нүүрсээр тусгаар тогтнолоо ингээд худалдчихаж байгаа юм биз дээ H.Нямбаатар сайд аа!

Г.Даваадорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 43 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 47 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 47 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 50 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 50 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 45 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 45 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 48 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 49 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 6 цаг 3 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 5 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 6 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 6 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 7 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 8 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 10 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 12 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 18 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top