x

За, хариулаарай! Эрхэм Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа! ЯАГААД…?, ЯАГААД…?, ЯАГААД…?

-Яагаад, Монголын ард түмний өмч гэгдэх атлаа (Бодит байдал дээр хүн бүр 1072 хувьцаатай гэж хуурсан байж таарлаа) ЭТТ ХК-ийн ногдол ашиг ард түмэнд ирэхгүй байна вэ?

-Яагаад, ЭТТ ХК-ийн хийсэн олон тооны гэрээ улсын аюулгүй байдалд нөлөөхөөр нууц болчихдог юм бэ?

-Яагаад асар их хэмжээний мөнгөн дүнтэй оффтэйк гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулж, ард түмнээс нуусан юм бэ?

-Яагаад, энэ олон нууц гэрээнүүдэд оролцсон улстөрчдийн нэрсийг нийтэд зарлахгүй байна вэ?

-Яагаад, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудад хариуцлага яригдахгүй байна вэ? Учир нь Д.Амарбаясгалангийн тодотгосноор ЭТТ ХК нь “Эрдэнэс Монгол” ХК-ийн охин компани гэсэн шүү дээ.

-Яагаад, асар их олборлолт, борлуулалт хийгээд байгаа атлаа ЭТТ ХК нь 640 сая ам.долларын өртэй байгаа юм вэ?

-Яагаад, төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниудын ямар нь, хэнийх нь болохоор 1 км замыг 5,6 сая ам.доллараар тавьж, бас ямар нь мөн яг адил 1 км төмөр замыг 1 сая ам.доллараар тавьж ирсэн байх вэ?

-Яагаад ийм хол зөрөө байна вэ?

-Яагаад, улсын хилээр 20 мянган машин хоосон гарсан вэ?

-Яагаад, энэ олон мянган машин хоосон гарч байхад ГЕГ, Б.Асралт тэргүүтний нүд “аниатай” байсан юм вэ? Тэдэнд нүдээ “анихыг” хэн үүрэгдсэн байж болох вэ?

-Яагаад, өдөр, шөнийн 24 цаг үргэлжийн мөнхөд соргог хил манах үүрэг, тангарагтай хилчид, ХХЕГ-ынхан, эдүгээ УИХ-ын гишүүн болсон Ц.Сэргэлэн тэргүүтэн өдий болтол дуугүй байсан юм вэ? Тэд яагаад, ийм том хилийн зөрчил гарч, удаа дараа давтагдаж байхад “унтсаар” байсан юм вэ?

-Яагаад, ГЕГ-ын дарга Б.Асралт, ХХЕГ-ын командлагч асан Ц.Сэргэлэн (түүний үед энэ бүх зөрчил гарсан байдаг) нартай одоо болтол хариуцлага яригдахгүй байна вэ?

-Яагаад, төмөр зам тавьж буй компаниудад нүүрсээр төлбөр хийхдээ үнийг нь 10 хувиар хямдруулж өгдөг юм вэ?

-Яагаад, нүүрсээ дандаа ам нөхцлөөр зардаг юм вэ?

-Яагаад, Өмнөговь дахь нүүрсний бүх бодлогыг Хятадууд мэдэх болсон вэ?

-Яагаад, нүүрсний тээврийг Хятадын хэдэн арван мянган машинтай компаниуд болон тэдэнтэй хамссан УИХ-ын гишүүдийн компаниуд давуу эрхтэйгээр хийх болсон юм вэ?

-Яагаад, Монголын, үндэсний тээврийн компаниудыг нүүрсний тээврээс шахаж хавчин гаргаж дампууруулаад байна вэ?

-Яагаад, нүүрсний богинын тээврийн (25 км) хөлс, уртын тээврээс (240 км) даруй 4-5 дахин илүү үнэтэй байна вэ?

-Яагаад, нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийг их хэмжээний хахууль төлж байж авдаг гэж яригддаг болсон юм вэ?

-Яагаад, нүүрсний хулгай ид өрнөсөн сүүлийн 6 жилд төр, засгийн эрхийг барьж буй МАН-ынхан улс орон, ард түмнээ дээрэмдэж тоносон ийм том гэмт хэргийг өнөөдрийг хүртэл нуун дарагдуулсан юм вэ?

Г.Даваадорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 58 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 4 цаг 35 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 38 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 43 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 48 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 53 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 52 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 56 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 41 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 55 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top