x

Казакстанд орон сууц бариулсан "ЭТТ"-н хэлтсийн дарга хэн бэ?!

Нүүрсний хулгайн асуудал тав дахь өдрөө өндрөө авч байна. Олон нийтийн эсэргүүцэл тэмцлийн дунд дуулиан тарих асуудлууд сөхөгдөж эхэллээ.

Үүний нэг бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар Засгийн газрын үйл ажиллагаа, нүүрсний хулгайн талаар байр суурь илэрхийлэхдээ “..."Эрдэнэс таван толгой" компанийн санхүүгийн хэлтсийн дарга хийж байсан хүн өнөөдөр Казахстан улсад орон сууцны хороолол барьж байна. Хэлтсийн дарга орон сууцны хороолол барьж байна гээд бод доо. Энэ асуудал гэрээ хэлэлцээрийг ил болгохоос эхлээд цэгцэрнэ...” гэсэн нь анхаарал татлаа.

Нүүрсний хулгайн хохирол 40 их наяд гарсан нь олон нийтийг бухимдуулж байгаа. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг хил гаалиасаа эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртлээ мафижиж эрх мэдэл албан тушаалаа ашиглаад завшчихсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдэгдэхдээ нүүрсний хэрэг дээр орон нутгийн эрүүгийн цагдаагийн байцаагчдыг татан оролцуулж байна гэсэн нь хэр том далайцтай хэрэг болж байгааг харж болно.

Ийм мэдээлэл ил болохтой зэрэгцэн Эрдэнэс Таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан этгээд гадаадад орон сууц бариулж байгаа тухай мэдээлэл ноцтой юм.

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон нэлээд баривчилгаа өнгөрсөн сард өрнөсөн. Тус компанийн захирал Б.Ганхуягийг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсний маргааш Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас баривчилсан юм. Тэгвэл нүүрсний хэрэг мандсанаас хойш нэлээд олон албан тушаалтныг чөлөөлөөд байгаа. Тодруулбал, Эрдэнэс Таван толгой компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ.

Тэгвэл эдгээр чөлөөлөгдсөн хүмүүс дунд Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар багтсан нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй гэж хуулийнхан шалгаж байгаа юм. Улсын өмчит энэ том компанид санхүү эрхэлсэн асуудлыг хариуцна гэдэг том албан тушаал. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн мэдэгдсэнээр бол санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан этгээд гэж тодотгосон. Хуулийнхны шалгалт энэ талд ч чиглэсэн байх боломжтой.

Тэгвэл өөр нэг сурвалж гадаадад орон сууц бариулж буй этгээд бол “Эрдэнэс Таван толгой” компанид удирдах албан тушаалтан хашиж байсан нэгэн гэж хэлж байгаа юм. Тэрээр зөвхөн Казахстан бус Узбекистан улсад ч энэ чиглэлээр бизнес эрхэлдэг болсон байж болзошгүй гэнэ.

Сүүлийн жилүүдэд Казахстан улсад монголчууд олноор суурьших болжээ. Казахстан бол барилгын салбар нэлээд эрчимтэй хөгжиж буй улс. Үнэ ханшийн хувьд манайхтай ойролцоо байдаг юм байна. Байршил сайтай газрын орон сууцны үнэ ханш м.кв нь 2.5 сая төгрөг бол энгийн орон сууцнууд 1.8 сая төгрөг аж. Казахстанд амьдардаг монгол иргэн “Гадаадын иргэн инвестор Казакстан улсад компани нээж түүнийгээ шууд удирдаад явах боломжтой. Компани нь хууль эрх зүйн харилцаанд орох бүрэн эрхтэй болохоор газар худалдаж авна. Эндхийн барилгын компаниуд барилга барьдаг хувь хүмүүстэй гэрээ хийж, барилга боссон даруйд худалдах эрхтэй. Орон сууц их эрэлттэй учраас маш хурдан зарагддаг. Монголын дарга нар Казакстанд байнга ирж явж л байдаг. Бодвол барилга бариулдаг юм байгаа биз” гэж байв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 35 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 39 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 39 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 42 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 42 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 37 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 37 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 40 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 41 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 5 цаг 55 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 5 цаг 57 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 5 цаг 58 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 5 цаг 58 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 5 цаг 59 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 0 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 2 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 4 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 10 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top