x

"Оросоос дизель түлш хүлээгээд хэрэггүй"

ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар тогтоох шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Товчхондоо, Орос, Украины дайнтай холбоотойгоор Европын холбоо, “Их 7”-гийн бүлгийн орнууд Оросын газрын тосны үнийг торх тутамд 60 ам.доллараар хязгаарлах шийдвэр гаргасан юм. Одоогоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг гэсэн хоёр орон л нефть импортолж байгаа. Хэрэв тэд 60 ам.доллараас өндөр үнээр худалдаа хийвэл Европын холбооны хоригт орох эрсдэлтэй.

Монгол Улс ч ОХУ-ын нефть импортлогч орон. Гэхдээ мэдээж Энэтхэг, БНХАУ шиг нөлөөлөх хэмжээний худалдан авалттай орон биш. Гэсэн хэдий ч үнийн хязгаар манайд ч үйлчлэх учиртай. Гэвч энд нэг асуудал бий.

Өнөөдөр Монгол Улс дизель түлшний хомсдолд ороод сар орчмын хугацаа өнгөрч байна. Хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гол салбарууд дизель түлшээр ажлаа явуулдаг. Гэтэл арваннэгдүгээр сарын дундаас эхэлж орон даяар түлшний хомсдол үүсч, өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал дээрдэх биш, улам дордлоо.

Улаанбаатарт өнөөдөр бол ШТС-ууд бүгд хоосорч, хаа нэг өдрийн од шиг энд тэнд ганц хоёр цаг өгч дуулдаж байна. Гэтэл ченжүүд энд тэндгүй тонн тонноор худалдах тухай зарлал цахим сүлжээгээр буцалсаар. Литр тутмынх нь үнэ 4500-гаас эхэлдэг гэж байгаа. Орон нутагт байдал бүр хүндрэх шинжтэй. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн уурхайнуудад дизель хүрэлцэхгүй байгаагаас компаниуд машинуудаа зогсоож эхлээд байгаа юм.

Дизель түлш яагаад хомсдов, шийдэл юу вэ?

Засгийн газар дизель түлшний хомсодсон шалтгааныг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж сууна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшний талаар мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш тасалдсан. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна" гэлээ.

Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэглээ 80 мянган тонн. Замдаа явж буй гэх түлш хагас сарын нөөц л гэсэн үг. Дизель түлшний хомсдлоос гаргах нөөц энэ яавч биш. Тун удахгүй дахиад л асуудал дэгдэх нь. Ер нь монголчууд бид дизель түлшний импортдоо өөрчлөлт хийх шаардлагатай болсны хатуу дохио л энэ болж байна.

Товчхон хэлбэл, бид ОХУ-аас нефть импортолдгоо болих хэрэгтэй. Олон жил монголчуудыг тэд нефть, цахилгаанаар “барьж” байна шүү дээ. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй, дээр нь хүссэн үедээ өгнө, өгөхгүй ч байж чадна. Түүний нэг жишээ л өнөөдөр хүртэл сар дамнан үргэлжилж байгаа нефтийн хомсдол. Дизель түлшний өнөөдрийн хомсдол бодит шалтгаан нөхцөл байхгүй, ерөөсөө хүнд суртлаас үүдэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Тухайлбал, “Хүнд суртал манайд ч, ОХУ-д ч байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа "Роснефть" компаниас дизель түлшний зах зээлийн үнээс 10 хувийн хямдрал авч, таван жилийн гэрээ байгуулсан. Өмнө нь ч өчнөөн олон гэрээг Оросын талтай үзэглэж л байсан. БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон гэрээгээ яс биелүүлдэг. Харин ОХУ бол өөр. ОХУ гэрээний үүргээ биелүүлдэггүй. Энэ бол аль социалист нийгмийн үеэс улбаатай зан. Манайд ч ийм зан бий. Энэ удаагийн дизель түлшний хомсдол хүнд суртлаас өөр шалтгаан байхгүй. Зарим хүмүүс дайны зэвсэг техникт дизель түлшний хэрэглээ өндөр байгаа гэж тайлбарлана лээ. "Орос дотоодоо хангалттай хангах нөөцтэй. Манай нийлүүлэлтэд ямар ч нөлөөгүй” гэх нэгэн байна. Үнэний ч ортой байж мэднэ.

Засгийн газрын хэмжээнд хатуу заалттай гэрээ байгуулчихаад хэдхэн хоногийн түлш ачуулж байгаагаас олон зүйл харагдана. Цаашдаа ч нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг мэргэжлийн зарим хүмүүс анхааруулж байгаа. Гэтэл Япон, Солонгос зэрэг орнууд хамгийн багадаа зургаан сарын нефтийн нөөцтэй байдаг. ОХУ дайнаас үүдэж Европын холбооны хоригт ороход ХБНГУ нефтиэ өөр улсаас авч эхэлсэн. Монгол Улс ч ийм алхам хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ тухай Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг манай сонинд ярихдаа “Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн экспортыг ОХУ-аас гадна БНХАУ, Солонгос зэрэг орноос татаж байсан төдийгүй газрын тос олборлогч “Петрочайна” компанитай хамтран ажиллаж байсан жишиг бий. Өнөөдөр Монгол Улсад нефть нийлүүлэгч хоёр, гуравдагч орон зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ, Солонгос, Казахстан, Япон зэрэг орнуудтай хамтрах талаар Засгийн газар хөдлөх хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 37 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 40 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 41 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 44 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 44 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 39 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 39 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 42 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 43 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 5 цаг 57 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 5 цаг 59 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 0 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 0 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 1 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 2 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 4 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 6 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 12 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 25 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top