x

Дизель түлш тасарч уул уурхай зогсоход ойрхон байна

Дизель түлш тасраад сар дамналаа. Өнгөрсөн сарын дундаас нийслэл болон орон нутгаар дизель түлш хомсдож эхэлсэн. Нефть импортлогч компаниуд энэ хомсдол нь түр зуурынх, хэд хоногоос хэвийн болно гэсэн жижүүрийн үгтэй угтаж байв.

Тэгвэл арванхоёрдугаар сар гарахад нөхцөл байдал улам хүндэрлээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод гэхэд дизель түлш олгож байгаа ШТС алга байв. “Магнай трейд” компанид аль өнгөрсөн сараас дизель түлш тасарсан байсан. Тэр хэвээрээ, түгээгчид дизель түлш авахаар ирсэн жолооч нарыг буцаасан хэвээр. “Сод Монгол” ШТС жижиглэнгээр худалдаалахгүй, гэрээт байгууллагууддаа квоттой олгож байсан бол саяхнаас бүрмөсөн тасарчээ. Түгээгчид нь “Дизель түлш хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэж байлаа.

“Шунхлай” ШТС-ууд ч ялгаагүй байна. “Өнгөрсөн долоо хоногоос тасарсан. Хэд хоногоос ирэх сурагтай. Баталгаатай хэлж чадахгүй” гэсэн тайлбарыг хэлж байсан юм. Гандангийн дэнж дээрх “Петровис”-д дизель түлш бас л алга. Түгээгч нь “Манай салбарын дизель түлш дууссан. Өөр салбаруудаар байгаа байх” гэх. Өнгөрсөн удаагийн сурвалжилгын үеэр “Тэс петролиум” дизель түлш чөлөөтэй худалдаалж байсан бол бас л тасарчээ. Жижиг компаниудад ч түгээлт алга. Нэг ёсондоо Улаанбаатар хотын хувьд ШТС-ууд дизель түлш худалдаалахгүй байна. Нөөц байхгүй, хэзээ түлш ирэх тухай ч тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин эсрэгээр нь фэйсбүүк сүлжээнд шагийн худалдаа гаарч байна. ШТС-уудаар литр тутам нь 3850 төгрөгөөр хулдалдаалагдаж байсан дизель түлшийг ченжүүд 4500 төгрөгөөр зарж байна.

ШТС-уудаар худалдаалахгүй байгаа учраас хот доторх дизель түлш хэрэглэдэг жолооч нар ченжүүдээс авахаас аргагүй болжээ. Гэвч гар дээрээс худалдаалж байгаа дизель түлш өндөр үнэтэйгээс гадна чанарын асуудал хөндөгдөж эхэлжээ. Шагийн түлш аваад хөдөө орон нутаг руу гарсан хүнд даацын машинууд замдаа зогссон талаар гомдол олон байна. Энэ талаар жолооч Г.Доржсүрэн “Хувь хүнээс түлш авсан юм. Хүнд даацын 35 машин өвлийн хүйтэнд тээвэрт гараад гацчихлаа. Худалдаж авсан дизель түлшээ хийсэн. Огт асахгүй байна. Хаана хандаж яаж асаахаа мэдэхгүй юм. Ченжүүд хүний амь амьдралыг бодмоор юм” хэмээж бухимдаж байв.

Түүнчлэн хот хооронд тээвэр хийдэг жолооч Ч.Эрдэнэжаргал “Дизель түлш маш ховор байна. Уг нь нөөц байгаа боловч зохиомлоор хомсдол үүсгээд байгаа болов уу гэж хардаж байна. Учир нь шагчдад дизель түлш хэдэн зуун тонноор нь байна шүү дээ. Дизель түлш бол бензиний хажууд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Хөдөө аж ахуйн бүх техник тоног төхөөрөмж, улс болоод хот хоорондын бүх тээвэр ложистик, үйлдвэрлэлийн зарим салбар уул уурхайн бүтээгдэхүүн, цахилгаан дулаан бүгд дизель түлштэй хамаатай. Бензин бол яахав. Олдохгүй бол автобус, вагон гээд зөндөө сонголт байна. Ер нь төр дизель түлшээ хянаж чадвал суурь үнэ 20 орчим хувиар буурах юм шүү дээ.

Гэтэл дизель түлш хомсдоод шагийн гарт орсон нь улс төрийн зорилготой болов уу гэж дагуу харддаг байна” гэж байв. Тэгвэл хамгийн ноцтой нь уул уурхайн компаниуд дизель түлшний хомсдолд оржээ.

“Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас Цагаан хад руу нүүрс тээвэр хийдэг нэгэн компанийн захирлаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

-Орон нутгаар түлш хомсдоод байна гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Шатахууны олдоц маш муу байна. Үнэ хөлс нь хамаа алга, олдож л байвал авмаар байна.

-Үнэ ханш хэр байх юм?

-Литр нь 5000 болсон шүү дээ. 5000-аараа олдож байгаа нь ч муу байна. Өмнө нь бид 3730 төгрөгөөр авдаг байсан. Дараа нь лирт тутам нь 3830, 3980, 4050 гээд өссөөр 5000 болоод байна.

-Түлш тасраад байгаа шалтгааныг юу гэх юм бэ?

-“Цаанаасаа ирэхгүй байна” гэдэг л тайлбар хэлэхээс өөр юм алга. Гэтэл Уул уурхайн сайд Ж.Ганбаатар хэвлэл мэдээллээр дизель түлш хэвийн байгаа гэж яриад байх юм. Үнэхээр гайхаж байна. Тэр хүн хөрсөн дээрээ бууж, нөхцөл байдлаа хараасай. Гаднаас мөнгө оруулж ирдэг ганц салбар уул уурхай зогсох нь байна шүү дээ.

Нэг удаадаа манайх найман тонн түлш хэрэглэдэг. Нэг дор ингэж олж авч чадахгүй байгаа учраас тээврээ бүрэн хүчин чадлаараа хийж чадахгүй байна. Энэ бол аж ахуйн нэгжид ч, улс оронд ч маш хохиролтой явдал. Одоо манай машинууд түлшгүй зогсож байна. Жолооч нар ч хэцүү байдалд орчихлоо. Жолоочоо буцаачихаар машин хөлдөх эрсдэлтэй учраас ч аль аль нь гацчихсан байна. Манайх шиг маш олон компани байгаа. Уул уурхайнхан нийтээрээ л ийм нөхцөл байдалтай байна гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 1 цаг 30 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 1 цаг 32 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 1 цаг 34 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 1 цаг 36 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 1 цаг 37 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 1 цаг 53 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 1 цаг 56 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 1 цаг 56 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 3 цаг 42 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 3 цаг 44 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 3 цаг 46 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 3 цаг 48 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 3 цаг 50 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 3 цаг 52 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 3 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top