x

МОНГОЛБАНК: Үндэсний төлбөрийн экосистем шинэчлэгдлээ

Банк санхүүгийн салбарын бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн бүх салбарт шууд нөлөөлдөг. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн цусны эргэлт болсон төлбөр тооцооны өртгийг бууруулж, санхүүгийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх Үндэсний төлбөрийн экосистем шинэчлэгдлээ.

Монголбанк нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд ийнхүү манай улс төлбөр тооцооны системийн хувьд дэлхийн жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярьдаг болж байна.

Үндэсний төлбөрийн экосистемийн үүрэг бол оролцогч талуудын санхүүгийн харилцааг найдвартай, тасралтгүй, нууцлалтай, уян хатан, нэг хэл дээр зохицуулахад оршино. Банк санхүү, финтек, хөрөнгийн зах зээл, төрийн үйлчилгээ болон бизнесийн байгууллагууд зэрэг оролцогч талууд төлбөр тооцооны нэг экосистемтэй болсноор төлбөр тооцооны өртөг буурч, санхүүгийн салбарын бүтээмж өсөж байна.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн систем бол үндэсний аюулгүй байдалд хамааралтай дэд бүтэц буюу экосистем юм. Төв банкны тухай хуулиар Монголбанк үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх давхар хариуцлагатай үүргийг хүлээдэг. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголбанк “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж, эдийн засагт оролцогч талуудын төлбөр тооцоог найдвартай, түргэн шуурхай, илүү хялбар аргаар явуулах шийдлүүдийг нэвтрүүлсэн" гэлээ.

Харин Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар "Төслийн хүрээнд стратегийн олон чухал системүүдийг шинээр нэвтрүүлж хууль эрх зүйн болон дэд бүтцийн экосистемийг бий болголоо. Үндэсний төлбөрийн экосистем нь банк санхүүгийн салбараар дамжуулж иргэд, бизнес эрхлэгчдэд үр өгөөжөө өгнө. Иргэдийн хувьд, ₮ карт нь зайнаас уншуулах EMV/ NFC технологи бүхий чиптэй болж, нууцлал аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан карттай боллоо. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд дундын финтек компаниудыг ашиглаж төлбөр тооцоогоо шийдэх боломж бий болсон. Мөн бага дүнтэй гүйлгээний ACH системийг ашиглан 24/7 горимоор төлбөр дамжуулах багцын гүйлгээний шинэ төрлийг нэвтрүүллээ" гэв.

Монгол Улсын “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл 2016 онд эхэлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдсанаар өнөөдрийн банк санхүү, финтекийн салбарын хөгжлийн түвшинд хүрэхэд чухал дэмжлэг болж өгсөн юм.

Энэхүү төслийн хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологитой ₮ карт гаргаж эхэлсэн бол төрийн халамжийн болон бусад гүйлгээний хурд үлэмж хувиар нэмэгдэж, бэлэн бус төлбөр тооцооны тоо өсөж, далд эдийн засгийг бууруулах замаар Монгол Улсын нийгэм эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж эхэлсэн.

Төлбөр тооцоотой холбоотой бүх оролцогч талуудыг үндэсний төлбөрийн экосистемийн нэвтрүүлсэн шинэ боломжуудыг ашиглан Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Эх сурвалж: Монголбанк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 45 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 52 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 22 цаг 2 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 22 цаг 25 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 31 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 22 цаг 58 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 57 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top