x

Төсөв, өр ​ба Та

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийг батлав. Хэмнэлтийн гэгдэх энэ төсөв 1.4 их наяд төгрөгийн буюу ДНБ-ний 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай юм байна. Гэхдээ алдагдал нь өмнөх жилээсээ хоёр дахин буурсан гэх.

Ирэх онд ДНБ 5 хувиар өсч 54.4 их наяд төгрөгт (өнөөгийн ханшаар бол 16 тэрбум ам.доллар) хүрэх ажээ. Төсвийн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ний 34.9 хувьтай, зарлага 20.4 их наяд буюу 37.6 хувьтай тэнцэнэ. 2023 оны эцэст инфляци нэг оронтой болох гэнэ. 

Энэ төсөв нь шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх зорилготой гэжээ.

Энэ төсөв аль хир бодитой, иргэдийн амьдралд ямар үр нөлөөтэй бэ?

Өр

Төсвийн алдагдал бол өр буюу зээл авна гэсэн үг. Төрийн авсан, зарсан хэмжээ нь адилхан байж л макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдана. МУ 2012 оноос хойш засгийн газрын гадаад бонд гаргаж, өр тавьсаар ирсэн ч, тэр их мөнгөөр доллар олохуйц, олигтой үнэ цэнэ бүтээж чадаагүй учир жил бүрийн хүү, үндсэн зээлээ төлөхийн тулд нэмж зээл авсаар, өрийг өрөөр дарсаар өдийг хүрлээ. Энэ хариуцлагагүй үйлдлийг “дахин санхүүжүүлэх” гэж гоёор нэрлэдэг.

2023 онд Чингис бондын 500 сая доллар, Хөгжлийн банкны 800 сая долларыг “дахин санхүүжүүлнэ”. Хэрэв олон улсын зээлдүүлэгчид ЗГ-т итгэхгүй, зээлээ төл гэвэл гадаад валютын нөөцийн 2.8тэрбум долларын 1.3 нь яваад өгнө. Тэгвэл 2-3 сарын импортын төлбөрийг хангаж чадахгүйд хүрч,төгрөгийн ханш огцом унана гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдад төсвийн сахилга баттай улс гэдгээ харуулахын тулд төсвөө алдагдалгүй батлах ёстой байлаа. Нөгөө талаас, Засгийн газрын нийт өр ДНБ-ний 70 хувьтай тэнцсэн (түүний 90 хувь нь гадаад) учир нэмэх боломжгүй. Манайх уг нь 50 хувиас ч хэтрэх ёсгүй. Өртэй айл өр нэмж тавихаар хүү нь улам өсдөг. 

Бууруулах байсан нэг том зардал нь цар тахлын үед ДНБ-ний 4 хувьтай тэнцэх болсон хүүхдийн мөнгө. Төсөвт энэ мөнгийг сарын 3.5 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхэд бүрт сарын 100 мянган төгрөголгохоор оруулсан. Тэр нь нийт хүүхдийн 90 хувийг хамарна гэсэн нь 2024 оны сонгуульд бэлдсэн ажил бололтой. Үүнийг зөвхөн эмзэг өрхийн хүүхэд бүрт бодитой хүргэхэд л зардал хоёр дахин буурч, ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, төсөв алдагдалгүй гарах байлаа. Хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохын оронд зөвхөн шаардлагатайд олгох нь зүйд нийцнэ, сонгогдох төлөвлөгөөнд нь мэдээж нийцэхгүй. 

Та

Төсөв алдагдалтай гарах тусам төр засгийн өр төлбөр нэмэгдэнэ. Өр төлбөр ихсэх тусам татвар нэмэгдэж буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч, ажлын байр хумигдана. Эсвэл төрийн өмчиийн компани олноор байгуулж, бизнесийн биш төсвийн чанартай ажил хийлгэснээр ашиг нь бас буурч, ажлын байр ч цөөрнө. Өрсөлдөөн суларснаар, шинийг санаачлах багасч, улмаар бүтээмж буурна.

Төрийн компани олширохын хирээр авъяас чадвараар нь биш, “арын хаалганы” зарчмаар ажил олдог болж, тухай салбар уналтанд ордог. Ажилласаар байхад л ядуураад байдаг танил зураг эндээс үүдэлтэй. Төр засаг нь ажил биш, мөнгө олгоод эхлэхээр бараа үйлчилгээний үнэ өсдөг (инфляци).

Тийм учраас ардчилсан тогтолцоотой улс оронд иргэд нь төр засгийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан мэдээлэл, мэдлэгтэйгээр хянаж, засаж залруулахыг шаардаж чадсан цагт Таны амьдрах, ажиллах орчин нөхцөл сайжирч, гадагшаа явж ажиллах хэрэгцээ чинь багасна.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 40 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 44 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 44 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 47 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 47 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 42 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 42 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 45 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 46 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 6 цаг 0 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 2 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 3 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 3 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 4 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 5 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 7 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 15 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top