x

Путин Украин уруу дайрсан шалтгаан яг юу юм бол?

Бүгд өөр өөрийн өнцгөөр ярьдаг. Солиотой өвгөний имперлист бодлого, ямар нэг *изм түгээх гээд яваа гэхээр арай л хялбар, уран сайханлаг санагдаад байдаг юм. Нэг эх сурвалжийн тайлбарыг орчуулуулж сонсоод их үнэмшилтэй санагдаад тэгээд цааш жаахан ургуулж бодоод өөрийн нэмэлт тайлбараар бичлээ.

Товчхондоо Путинд геополитик, улс эх орон, имперлизм түй ч падлийгүй. Түүний хамгийн дуртай зүйл нь мөнгө. Орос орны хязгааргүй байгалийн нөөц дээр Путины “Мөнгөний сүлжээ” ажиллаж мөнгө хийсээр ирж. Мөнгөнд дуртай, нэг их сүртэй боловсрол хэрэггүй, өөрт үнэнч хүмүүсийг салбар бүрт байршуулж сүлжээ үүсгэсэн бөгөөд сүлжээ нь бүр дэлхий даяар “салбартай”. Манайхаар “60 тэрбумын схем”-ийг 60 тэрбум доллар, за магад 600 тэрбум долларын схемээр байгуулчихсан ч юмуудаа. Цэрэг арми иймэрхүү авлигажсан тартагтаа тулсан гэдгийг Путин мэдэхийн дээдээр мэднэ, учир нь цэргийн салбарт хамаг том тушаалд сүлжээндээ үнэнч, мөнгө оруулж өгөх гол хүмүүсээ л томилдог. Муж бүхэнд, хот бүхэнд, томоохон корпораци, компани, үйлдвэр бүхний удирдлага “Сүлжээ”-ээс л томилогдоно.

Мэдлэг боловсрол, үзэл санаа падлийгүй, зөвхөн сүлжээндээ үнэнч, сүлжээндээ мөнгө оруулдаг, гаргадаг байхад л хангалттай. Сүлжээнд элссэн хүн амын 0.1 хувь нь тасархай баян, дийлэнх хэсэг нь дунджаас доогуур амьдралын түвшинтэй, ийм нэг улс бий болж. Уг нь оросын нэг хүнд ногдох ДНБ нь 12,000$ буюу дундаж үзүүлэлттэй, бүр Хятадаас өндөр ч хятадаас 4-5 дахин бага дундаж цалинтай. Баялгаас хувь хүртэж чадаагүй ядуу, харанхуй массаа аргалдаг юм нь имперлист үзэл, хүчирхэг орос, НАТО-ийн эсрэг үзэл санаа гэх мэт пиарын үзэл санаа. Олимпын наадам, ДАШТ зохиосон нь үндсэндээ пиарын л ажил. Сочигийн олимп гэхэд л 50 тэрбум долларын төсөвтэй, бусад өвлийн олимпоос 10 дахин өндөр зардал байв. Зардал гэдэг нь “Сүлжээ” мөнгөө хийж буй хэрэг, ард түмэн харин улсаараа бахархаж, орос орон маань сэргэж байна гэж итгэсэн, win win зарчим.  Сүүлдээ эх орны нэр сэргээх үүрэгтэй тамирчдын амжилт нь буураад эхлэхээр Төр засаг нь өөрөө оролцож системтэйгээр допинг шахаж байгаад баригдсан. Ингээд оросын төрийн далбаа хөөрөхгүй, төрийн дуулал олимпоор эгшиглэхгүй болов.

Гэхдээ үүнд Путины сүлжээ огтхон ч эмзэглээгүй, “Муусайн барууныхан дарлаж дайсагнаж байна..” гэсэн пиар л хахтал нь цацаж. Үнэндээ Путин ганцаараа гүрийгээд байгаа ч юм биш, түүний сүлжээ л биед наалдчихсан шимэгч шиг салж өгөхгүй буй хэрэг. Путин тэнд сууж байсных нь төлөө ашиг хүртээд явж буй хэдэн мянган “сүлжээ”-ий гишүүд, “дефакто хувьцаа эзэмшигч” дэлхий даяараа байгаа л гэсэн үг.

Дэлхий даяар салбар төлөөлөгчийн газартай “Путины сүлжээ” товчхондоо гоёор үзээд болохгүй бол муухайгаар үзээд мөнгө хийе гэсэн үндсэн загвар модельтой. Африкт хүртэл Оросыг магтдаг, төрийг нь эргүүлдэг пиар, лобби баг ажиллана. Барууны улс төрч нарын дунд ч “Путины сүлжээ”-ээс мөнгө авдаг бүлэглэл бий. Трампын сонгуульд Путин тусласан гэдэг ортой. Дундад азийн *стан орнуудыг бүгдийг нь авлигадаж, базчихсан. Герман, Францын улс төрийн зарим томчуудтай нэлээд гүнзгийрсэн, гааз нефтээ шахдаг. Авлигажсан улсуудын улс төрч нартай авлига ярина, арай соёлтой улсуудтай нь лобби ярина, мэдээж авлига ч лобби ч тодорхой зардал гаргаж таарна. Сирит цэргээ оруулаад байдаг нь Турктэй хийсэн гаазын мөнгөний өрсөлдөөн. Манай монголын тэмцэгчдийн үнэтэй жи-классын мөнгө явж явж өнөөх “сүлжээ”-ий нэг жижигхээн үзүүр байсан болов уу даа. Орос эх сурвалжийн хэлсэнээр зөвхөн Путин унаад байгаа юм биш, дэлхий даяар босгосон хөзрөн байшин нь нурж байна гэх. 

Манай улсын хувьд бол, 2008 он хүртэл Монголыг нэг их тоохгүй байсан нь Монголд тоогоод байхаар мөнгө байгаагүй гэсэн үг. Ингээд тоочихмоор мөнгө гарч ирсэн нь Оюутолгой, тэрийг нь манайхан муриад барууныханд өгчихсөн. Мурьсан шийтгэлээ ч амссан даа амссан. Дараа нь манайд бас нэг хүн тоочихмоор юм гарч ирсэн нь Тавантолгой байлаа. Ингээд Монголыг дахиад тоохтойгоо болж, манай улс төрд оролцож, өөрийн сүлжээгээр санхүүжүүлж 2017 онд өөрийн хүнээ тавьж чадсан гэж бодол төрөв. Тавантолгойг гацаасны үр дүнд манай улс сүүлийн 10 жилд олох ёстой байсан 30 тэрбум доллараа алдсан гэдэг. Логикоор бодоход манай олох ёстой орлого өөр нэг тийшээ явсан байх ёстой доо? 10 тэрбум доллар хар пиарт зараад 30 тэрбумыг олж байвал ашигтай л хөрөнгө оруулалт. Манайхыг гэхдээ Путин өөрөө ч тоохгүй л дээ, ер нь Монгол гэж улс байдгийг мэддэг ч юмуу. Өнөөх сүлжээний үзүүрийн үзүүрийн жижигхэн салаа мөчир, локал олигарх нар л ажиллаж байдаг болов уу.

Тэгвэл ер нь Украинд яагаад тэгтлээ эмзэг байна, яагаад заавал цэрэглэж дайрах болов? Мэдээж зүгээр зугаацах гэж сүлжээ байгуулаагүй, түүгээр мөнгө байнга урсаж байх ёстой, эхний хөрөнгө оруулалт дараагийн хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Жирийн бизнесээс ялгаатай нь улс төрч нарыг лоббидох, сүрдүүлэх баривчлах, цаашилбал хордуулах, хөнөөх, мөн хар пиар ажлуудад маш их мөнгө цацна. Украиныг оролдоод байдаг нь тийшээ маш их мөнгө зарчихсан, одоо ашгаа хүртэх гэсэн л ганц зорилготой. “Путины сүлжээ” Украинд сүүлийн хэдэн жил 10 тэрбум доллар зарцуулсан гэх. Улс төрч нарыг лоббидох, авлигадах, худалдаж авах, янз бүрийн жагсаал цуглаан хийх гэх мэт ажилд. Хувь хүртсэн украины хэсэг олигархууд нь “дотроо улс төр хийгээд барахгүй юм байна, гаднаас хүчээр Зэлэнскийг унагаад өгвөл бид нар таныг дэмжнээ” гэж. Путин яваад орсон, үнэндээ дэмжих хүн байсангүй. Украины олигарх нар 10 тэрбумыг нь аваад мурьчихсан байв. “Путины сүлжээ” үнэн сэтгэлээсээ эмзэглэж хорсов. Цэргийн эргэлт хийгээд, Украинд оруулсан мөнгөө гялс баталгаажуулья л гэж санаж. Товчхондоо оруулсан 10 тэрбум доллараа л хамгаалах гэсэн арга, бүх юм санасаны дагуу явж байтал гэнэт байдал бишидсэн. Путины сүлжээ зөвхөн алдагдал хүлээнэ, харин Орос орон өөрийн мэдэлгүй шавар намагт хальтираад орчихсон.. Харин америкчууд яагаад эргэлтийн цэг дээр Украиныг өмөөрөх шалтгаан нь юу юм бол?

Дэгс юм ч байгаа байх, надад төрсөн л сэтгэгдэл шүү. Сүүлийн хэдэн сар сонссон элдэв талцсан, утга уянга, үзэл сурталжсан хийрхэлүүдээс хамгийн үнэмшилтэй тайлбар шиг доорхи яриа санагдав.. 

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 2 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 7 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 13 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 15 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 17 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 17 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 18 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 17 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 21 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 21 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 24 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 24 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 19 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 19 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 22 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 23 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 37 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 39 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top