x

Х.Баттулга нар шинэ нам байгуулахаар зориг шулуудав уу?

Өчигдөр “Х.Баттулгын” гэгддэг хоёр дахь АН-ын ҮБХ цахимаар хуралджээ. Тус хуралд оролцсон намын зарим гишүүд, тухайлбал СХД-ийн намын дарга н.Очирбат АН-аас салж тусдаа нам байгуулах санал гаргасан юм байна. Энэ саналыг нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал нарын хүмүүс сайшаасан тухай дотоод мэдээлэлтэй ойр эх сурвалж мэдээллээ.

н.Очирбат нь анх АЗХ-ны тэргүүн асан С.Эрдэнэболдыг дагаж, намын дэргэдэх залуучуудын байгууллагаар дамжин АН-д хөл тавьсан байдаг. Намд орж ирсэн даруйдаа СХД-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг АН-ын дарга С.Эрдэнээс авч чадсан сүйхээтэй эр. Зуун саяыг бэлнээр төлж сонгуульд өрсөлдөх эрхээ авсан бийлэгжүү энэ эрийг АН-д олон жил улс төрийн ажилд зүтгэсэн залуус нь “ямар ч үнэт зүйл, үзэл баримтлалгүй, оппортунист нөхөр” гэцгээдэг. Тэр нь ч 2020 оны сонгуулийн дараачаас шууд “Жэнко” Баттулгыг дагаснаар тодорхой болсон. Тиймээс дүүргийн намын дарга хүн ҮБХ-ныхоо хурлын үеэр шинэ нам байгуулах санал гаргасан нь санамсаргүй хэрэг биш болов уу.

Мөн түүнчлэн, шинэ нам байгуулах санал гаргасан явдал нь АН-ынхны хувьд хоёр томоохон үйл явдалтай давхцаж байгаа нь сонирхол татна. Эхнийх нь шинэ цагт дахин гарч ирсэн хуучин хүн С.Баярцогт. С.Баярцогт улс төрд эргэн ирснээ зарласан нь АН-ынхны дунд өргөн хүрээтэй, шүүмжлэл дагуулсан хэлэлцүүлэг болж хувираад байгаа. Намын гишүүдийн зарим нь С.Эрдэнээс АН-ын тамгыг авч чадах хүн нь Баярцогт гэцгээж байгаа бол нөгөө хэсэг нь “Баярцогт бол шинэ хүн биш. Энэ хүн АН-ын дарга болбол 2024 оны сонгуульд нам ялах боломжоо алдана” гэдэг. Үүнээс ч илүү сонирхолтой нь түүний эсрэг танил технологиор хийгдсэн нэвтрүүлгүүд ар араасаа гарч эхэлснээс үзвэл С.Баярцогтын эсрэг хэн зогсож байгаа нь илт. Нэвтрүүлгүүдийг захиалагч нь түүнийг намын дарга болох вий гэдгээс айдастай яваа нэгэн байх нь ойлгомжтой.

Нөгөө үйл явдал нь И.Мөнхжаргал нарын дээд шүүхэд гаргасан АН-ыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээдээр И.Мөнхжаргалыг бүртгүүлэх хүсэлтэд Дээд шүүх татгалзсан хариу өгсөн явдал юм. Эндээс үзвэл дээд шүүх Х.Баттулгын тэргүүлж байгаа АН-ын эрх барих байгууллага буюу ҮБХ-г эрх зүйн чадамжгүй хэмээн дүгнэсэн байна.  

Энэ хоёр үйл явдалтай давхцан гарсан АН-аас тусгаарлаж, шинэ нам байгуулах тухай Х.Баттулгын талынхны санал санаачилга, ҮБХ-ны шийдвэр болж албажаагүй ч сайшаасан хандлагатай хүлээн авсан зэрэг нь АН албан ёсоор хоёр хуваагдах боломжийг харуулж байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд шуудайд хийсэн үхрийн эвэр мэт харгалдаж явсан АН-ынхан жинхэнэ утгаараа үзэл баримтлал, үнэт зүйлсээрээ ялгарах “сайн цагийн” үүд нээгдэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ.

Ч.ГАРЬД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (172.71.98.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 20 | Хариулах
    • Э
      ЖАНКУУ ҮХЛИЙН МУУГААР ҮХЭЭРЭЙ ТҮЙ ТҮЙ ГАХХХХХХХХТҮЙЙЙЙЙЙЙ ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ПСДАКИЙГ ХАРХААС Ч ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙНА
      2022 оны 11 сарын 20
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 1 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 7 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 13 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 15 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 17 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 17 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 17 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 17 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 21 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 21 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 24 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 24 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 19 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 19 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 22 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 23 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 37 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 39 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top