x

МАН-ын дэглэж буй “Шударга ёсны эрэл” ба Жендерийн асуудал

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт огцрох хүсэлтээ өгсөн билээ. Түүний огцрох болсон шалтгаан нь “Төрийн албаны дунд болон анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс Орост боловсрол эзэмшсэн учраас Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шинэ үе, хуучин системийн хооронд зөрчил үүсч байна” гэж хэлснээс болсон билээ.

Сонирхолтой нь тэр энэ үгийг одоогоос жил гаруйн өмнө буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа хэлсэн байна. Олон нийтийн сүлжээгээр “Том ах” нэртэй пэйж хуудсаар тараасан дээрх бичлэг нь өнгөрөгч оны аравдугаар сард Саудын Арабад зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-д оролцох үеэр болсон яриа аж.

Гэтэл Б.Оюун-Эрдэнийг Цахим хөгжил, харилцааны холбооны дэд сайдаар томилогдох үед гарч ирээгүй энэ бичлэг яагаад өнөөдөр гарч ирээд, дэд сайдыг суудлаас нь буулгахад хүрсэн нь бас л ойлгомжгүй. Тэр тусмаа “хүний эрхийн” болон төрийн албан тушаалтны “ёс зүйн” асуудал болж хувирсан нь бүр ч гайхал төрүүлдэг.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд нэг бус эмэгтэй гишүүдээ хөөж явуулаад байгаа. Эхнийх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Ж.Уртнасан. Түүнийг өнгөрсөн өвлийн утааны үеэр (2022 оны нэгдүгээр сард) “Утаа гаргаж байгаа айлуудыг дроноор илрүүлнэ” гэж мэдэгдсэнийх нь төлөө албан тушаалаас нь огцруулсан. Мөн шалтгаанаар айлын гэрт шөнөөр дайрч орон зуухыг нь онгичиж, бичлэг хийн хэвлэл мэдээллээр цацсанаас болж Ж.Уртнасан сайдаар тогтохгүй дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь, мөн нийслэлийн ЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнууд ажлаа өгөхөд хүрсэн байдаг.

Хоёрхон сарын өмнө ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг мөн л “хүний эрхийн зөрчил гаргасан, иргэдээ ялгаварласан” үндэслэлээр өргөдлийг нь өгүүлсэн. Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Улны айл” гэж хэлснийхээ төлөө огцрох өргөдлөө өгсөн. Д.Сарангэрэл сайд “Улны” гэдэг үг надтай хамт яамнаас явсан боловч, тэр айлууд чинь үлдсэн шүү” гэж хэлээд явсан. Гэсэн ч Засгийн газраас “улны” гэдэг үгийг яамны түвшинд хэрэглэж байсан эсэх талаар шалгалт явуулсан чинь бүр А.Ариунзаяа сайдын үед яаманд “нутагшуулсан” энэ үгийг дэд сайд нь “Гурван жил ажиллахдаа ганц ч удаа сонсоогүй юм байна. Хэвлэл мэдээллээс л мэдэж авлаа” гэж мэдүүлсэн байдаг юм.

Товчхондоо, эхний хоёр жишээн дээр бол яах ч аргагүй хүний эрхийн асуудал байжээ гэсэн үг. Харин Б.Болор-Эрдэнэ сайдын хувьд ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх болсон нь эргэлзээтэй. “Боловсролын, хандлагын ялгаа байна” гэж хэлсэн дээр лав асуудал үүсгэх боломжгүй. Харин “Орост төгссөн мэргэжилтнүүдийг нийтээр доромжилж байна” гэж хэлбэл ерэн оноос өмнө, хойно төгссөн бүгдээрээ босоод ирнэ. Өнгөрөгч долоо хоногт ниймийн сүлжээнд бий болсон “буум” яг тэгж өрнөсөн л дөө. Тэгэхээр захиалагч нь байгаа маш сайн онилсон гэсэн үг. Тэр нь ч үр дүнгээ өгсөн.

Гэтэл харамсалтай нь, Б.Болор-Эрдэнээс ч илүү хурц хурц үг хэлсэн, хэрэглэсэн сайд нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэгээр тогтохгүй байна аа. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн намар И баримтын сугалааны суталчилгааг хийхдээ хот тохижилтын ажилтныг  шторкныхоо гол дүр болгосон, “өлөн юм бэ” гэдэг үгийг оруулж ирсэн нь цахим орчинд бас л дуулиан болж байлаа. Удаах нь Цахим хөгжлийн сайд Н.Учрал. Тэр Б.Болор-Эрдэнийн дээрх бичлэг цацагдсаны яг дараа, яг эсрэгээр нь “Гадаадын том том сургуулиудад мөнгөө төлсөн хэн ч төгсөнө. Мал ч байсан төгсөнө” гэж хэлсэн нь тэгвэл хэнийг онилсон байж болох вэ?

Сайдын намтар дээр аавынхаа байгуулсан “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Боловсролын их сургуульд түүхийн ухааны магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан гэж байна. Нөгөө докторынхоо ажлыг бичиж байтал дэлхий сүйрэх сураг гарангуут лаа шүдэнзээ аваад зуслан луугаа зугтдаг доктор шүү дээ.

Тэгэхээр сайд, дэд сайд хоёрын боловсролын түвшнээр маргах нь бол илүүц байх. Ёс зүйтэй, ёс зүйгүйн тухай ч яриа шаардлагагүй. Харин Монголын улс төрд үргэлж ноёлох байдалтай явж ирсэн жендерийн асуудал, хүйсийн ялгаварлалыг л МАН улам томруулж, тодруулж байх шиг...    

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 2 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 8 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 14 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 16 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 18 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 18 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 18 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 18 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 22 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 22 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 25 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 25 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 20 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 20 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 23 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 24 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 38 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 40 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 41 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top