x

Моргэж, инфляци ба Та

Орон сууцны зээл (моргэж) бол иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад чухал үүрэгтэй. Тийм учраас хөгжиж буй зарим орнуудад хөнгөлөлттэй зээлийг засгийн газар нь өөрөө зохион байгуулж, хөнгөлсний зөрөөг төсвийн татаасын зардалдаа оруулдаг. Хөгжсөн орнуудад орон сууцны зээлийг чөлөөт зах зээлийн зарчмаар явуулан, төрөлжсөн хөрөнгө оруулагчид тус бизнэсийг эрхлэдэг. Төрийн оролцоо бага учир тэнд ямар сайхан, сайн чанартай үл хөдлөх үндсэн хөрөнгө босдогыг та бид мэднэ.

Манай улсад орон сууцны хөнгөлөлттэй зээлийг Төв Банк нь санаачлан эхлүүлж, засгийн газарт шилжүүлнэ гэж байсан ч, эдүгээ удирдсан хэвээрээ, өөрийн баланс дээр хөтөлж байгаа учраас, инфляцийг хөөргөж, төгрөгийн ханшийг унагасаар буйг Та харж байна.

Засгийн газар моргэжийн зээлийг өөр дээрээ шилжүүүлээд авчихвал, төсвийн алдагдал улам их болох учраас үүнийг үе үеийн төр хойшлуулсаар олон жил болов. Авсан тохиолдолд засаг бусад зардлаа тэр хэмжээгээр танахад хүрнэ.

Цар тахлын онцгой байдлын тухай хууль гаргаж, моргэжийн төлбөрийг орон даяар хойшлуулсан нь банкуудын зээл олголтыг бууруулж байна. Ковид дууссан тул хуулийг энэ оны эцсээр хүчингүй болгох ёстой ч, моргэжийн төлбөрийг ирэх оны эхний хагас дуустал үргэлжлүүлэх тухай УИХ-н гишүүд ярьж эхэлжээ.

Төв банк арилжааны банкуудад 0 хувийн хүүтэй мөнгө өгч, банкууд иргэдэд 6 хувьтай зээл болгон дамжуулж ирлээ. Жилд дунджаар ДНБ-ний 2 хувьтай тэнцэх буюу 600-800 тэрбум төгрөгийн моргэжийн хөнгөлөлтэй зээл гарч байна.

Гэтэл ийм их мөнгө Монголбанкны мөнгөний бодлогод хамааралгүй болсон учир инфляцаа хянах боломжгүй юм. Өнөөдөр бодлогын хүү 12 болсон ч энэ зээл 6 хувь л байна. Энэ онд инфляци 13 хувь болно. Ийм нөхцөлд 6 хувийн зээл ашигтай учир эрэлт нь эрс нэмэгдэнэ.

Хөнгөлөлттэй моргэж барилгын салбарыг дэмждэг ч, орон сууцны барилгын зардлын хагасыг эзэлдэг бараа, материалын импортыг өсгөж байгаа нь төгрөгийн ханшийг унахад нөлөөлж байна. Тэгээд ч цар тахлын дараа иргэдийн импортын бараа, үйлчилгээний хэрэглээ өсч, гадагшаа их явах болсонтой хавсраад төгрөгийн ханш огцом унагаж, 1 ам.доллар 3400 төгрөг болсон буюу төгрөг жилийн дотор 18 хувиар сулрав.

Ийм нөхцөлд, Хятадын хил гааль нээгдэж, тээвэрлэлт хэвийн болтол, Засгийн газар 2023 оны гадаад өр зээлээ төлж барагдуулах хүртэл орон сууцны хөнгөлөлттэй зээлээ түр зогсоох, эсвэл төсөв рүү шилжүүлж тэр хэмжээгээр бусад зардал, хөрөнгө оруулалтаа хязгаарлахгүй бол инфляци улам хөөрч, ханш навс унах явдал та биднийг хүлээж байна.

Сонгогдохын төлөө юу ч хийхээс буцахгүй улс төрчид үүнийг сайн мэдэж байгаа ч, 2024 оны сонгуулийг угтан моргэжийн зээлийг зогсоохгүй, төлбөрийг нь хүртэл хойшлуулах тухай ярьж байгаа юм. Монголбанк нь төсөвтэй адилхан үйл ажиллагаа явуулах ёсгүй. Ерөнхийлөгчийг нь Их хурлаас томилдог учир улс төрчдийн шахалтын доор мөнгөний бодлогоо бүтнээр удирдаж чадахгүй байгаа юм. Хадны завсар хавчуулагдсан амьтан.

Горыг нь хамгийн бага орлоготой иргэн та илүү хохиролтой төлдөг. Хөнгөлөлтэй гэсэн бүх зээл, зардлын бодит зөрөөг бүх иргэд инфляци, ханшаар дамжуулан хамтран төлж, бүгдээрээ хохирч буйгаа Та ер нь ойлгож байна уу?!

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 2 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 7 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 13 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 15 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 17 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 17 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 18 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 17 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 21 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 21 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 24 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 24 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 19 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 19 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 22 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 23 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 37 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 39 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top