x

Үзэн ядалт бол Үзэл бодол биш

Монгол бол Орос, Хятадын дундах “буфэр” улс гэж бүгд мэддэг ч ихэнх нь цаанаа ямар утгатайг ойлгодоггүй, зүгээр л жийрэг болж, хавчуулагдсан улс юмаа гэж бодоод өнгөрдөг.

Харин Украины дайнаар энэ буфэр улс, буфэр бүс гэдэг ойлголт нь яг ямархуу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулав. Том гүрнүүд нэгнийхээ хилийг даваад байлдаад эхэлбэл шууд дэлхийн дайн өдөөчих учир хоорондоо хэзээ ч байлддаггүй. Гэхдээ л бяраа харуулмаар байдаг, эрх ашгаа тулгамаар байдаг. Мэдээж хэсэг байлдаж байгаад буцаад эвлэрч магадгүй учир нэгнийхээ сэтгэлд хэт сэв суулгачихгүй, нэгнээ хэт гомдоочихгүй байх хэрэгтэй. Иймээс хоорондоо шууд үзчихгүй хүчээ сорих дундын бүс хэрэг болно. Нэгэн рүүгээ цөмийн пуужин харвачих гээд байсан хүйтэн дайны үед ч СССР, Америкийн газар нутагт ширхэг байлдаан болоогүй, харин Солонгос, Вьетнам, Афганистан, Африк, Латин америкт эр бяраа үзсэн. Өнөө цагт Сири ч буфер болчихсон. Израилууд Ираны хилийн дотор цохилт өгвөл дайн дэгдчих учир өөрийн санаагаа ойлгуулж хөөрхий муу Сирит байрлах Ираны зэвсгийн хамааралтай үйлдвэрийг пуужиндаж байх жишээний. 

Нэг атмаан нөгөөгөө шууд цохихгүй, нүдэн дээр нь өөр нэгнийг зодож айлгадаг шиг л, тэр зодуулдаг нь "буфер". Халх гол дээр ч Орос, Япон 1905 оны дайнаасаа хашраад нэгнийхээ хилийг давахгүй, манайхыг буфер бүс болгож байлдсаныг нь социализмын үзэл суртлын дагуу Дандар баатар самурай нарыг дийлж явуулсан дайн хэмээн манайхан зарим нь хөөрч бахархдаг. Сталин яг ийм зорилгоор манайхыг тусгаар авч үлдсэнийг зарим нь оросууд манайд хайртай учраас тэгсэн гэж итгэдэг. Мао дургүй хүргээд байвал Монгол дээр байлдаад, дараа нь хэлэлцээрт орно л гэсэн Сталины санаа, үнэхээр ч Мао дургүйг нь хүргэсэн, Монголд зуун мянган орос цэрэг орж ирсэн.. азаар арай ч байлдчихаагүй юм. Хожим СССР, Хятад хоёр сайндсан, СССР цэргээ буцааж татсан, магад Цэдэнбал дарга үүнийг нь сайн ойлгоогүй хятадтай үзэх гээд бсан учир оросууд түүнийг буулгаж, гэрийн хорионд оруулсан.. хэт хялбаршуулсан байж магад, гэхдээ л ерөнхийдөө нэг иймэрхүү.

Бууфэр дотроо бууфэрийн бууфэр гэж хүртэл байдаг бололтой. Жишээ нь Украйн өөрөө томоороо НАТО, Орос хоёрын бууфэр болчихсон бол Украйн, Орос хоёрын дундах бууфэр нь “Донбасс” юм. Дайны ихэнх нь Донбасс дээр явагдаж байгаа. Путиныг гарч ирэх хүртэл Донбасс жирийн л газар байж. Орос, Украйн холилдоод эв найртай суудаг газар. Харин сүүлийн арваад жил хооронд нь туйлшруулах пиарын ажил идэвхтэй явагдаж, “дундыг барих” гэдэг ойлголтыг нь бүрмөсөн авч хаяж. Чи Донбасст амьдардаг бол орос, украйны аль нэг талыг л сонгох ёстой. “Би дайныг л эсэргүүцнэ, Путинд дургүй оросын ард түмэнд бол дуртай...” гэх мэтийн уран цэцэн дундын оронзай үлдэх ёсгүй. Дундыг барих юм бол оросын талдаа ч алуулна, украйны талдаа ч алуулна. Эргэцүүлэх эрүүл ухаан ч хэрэггүй, аль нэг талаа л барьж явбал өлзийтэй. Одоо ч манай сошиал дээр дундыг бариад нэг юм бичвэл орос талыг барьсан буумэрүүддээ ч алуулна, украйн барууныг дэмжигч “либэрал” “жээнзи” нартаа ч алуулна. Тиймээс нэг бол дуугүйхэн байх ёстой, эсвэл аль нэг талдаа л орох ёстой. “Би дундыг бариад...” гээд нэг л пост оруулах юм бол шууд л нэг бол оросыг дэмжигч буумэр, нэг бол америкийн виз хүсэгч урвагч болж хувирна. 

“Цэргийн зэвсэглэл” гээд аятайхан фээсбүүк групп байсан юм, цэрэг, зэвсэглэл, техник сонирхдог овоо хэдэн мянган гишүүнтэй. Мэдээж зарим нь америк барууныг дэмжинэ, зарим нь орос зүүнийг дэмжинэ. Хоорондоо хэрэлдэнэ, маргалдана. Админ нь ядаж дундыг барих гээд хичээнэ, хэрүүлийн постоо устгана.. Хэрүүл уруултай ч ямартай ч нэг групп дотроо багтаж шингээд болдог байв. Харин сүүлийн хэдэн сар өнөө групп шууд хоёр хуваагджээ, нэгнээ тэвчихээ байж. Маш төстэй нэртэй хоёр групп үүсээд, нэг нь дан оросыг баримтлагчид, нөгөө нь дан украйн барууныг баримтлагчид болоод салчихсан. Өөр үзэл бодолтой нөгөө групп үрүүгээ шагайхыг ч хүсэхгүй, бараг гудманд тааралдвал зодохоор шинжтэй нэгнээ шоолж, харааж, халаглана. Зүгээр л онгоц, танк, пуужингийн техник, цэргийн сонирхолтой түүх зэргийг унших дуртай л хүмүүсийн фээсбүүк групп шүү дээ.

Үзэн ядалт бол Үзэл бодол биш. Халловины баяраар бараг бүүмэр ба жээнзи гээд ангийн тэмцэл сошиалд өрнөв үү дээ. Бид сошиалд нэгнээ шүүмжилдэг ч жил ирэх бүр улам харгис, улам зэрлэгшиж буй нь илт анзаарагдах юм. “Би казахуудыг үзэн яддаг, энэ миний үзэл бодол” гээд л зарлаж байх жишээний. Наадам эсэргүүцсэн ба дэмжсэн гэдгээрээ хуваагдаад л нэгнээ үзэн ядаад эхлэх жишээний. Хамгийн сүртэй хүний эрх яригчид хүртэл өөрийн мэдэлгүй “hate speech” постууд үйлдвэрлэж суудаг болж. Бууфэр улсын иргэд нэгнээ үзэн ядаж, хийрхэж туйлшрах буруу даа...

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 2 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 8 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 14 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 16 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 18 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 18 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 18 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 18 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 21 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 22 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 25 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 25 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 20 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 20 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 23 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 24 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 38 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 40 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 41 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top