x

Хууль зүйн сайд асны халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаан

Хууль зүйн сайдын халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаан

(Эрх баригч МАН, түүний Засгийн газраас ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдоржийг гадаад улсад Элчин сайдаар томилох тухай яриа гараад удаж байна. Өмнө нь консулаар томилогдсон Ж.Батзандан гэдэг хүнийг Австрали улс хүлээж авахаас татгалзаж, хоёр жил хийх ажилгүй хий эргэсний эцэст эргэж ирээд одоо шоронгийн “наар” дээр тухлаж байгаа. Монгол Улсыг дэлхийн шившигт болгосон ийм томилгоо дахин бүү гараасай гэсэндээ Ц.Нямдорж гэдэг хүн хэн болох,юу хийсэн тухайд гурван жил хагасын өмнө бичсэнээ дахин нийтэллээ)

Өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй” нэвтрүүлгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудсан ч тэр ирсэнгүй. Өмнө нь түүний “С.Зоригийн хэргийг зохиомлоор илрүүлж, гэмгүй гурван хүнд хилсээр ял тулгасан” хэмээн хэвлэлээр “ялласан” УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ганцаараа иржээ. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч мэтгэлцээний цагийг дуусан дуустал сайдыг хүлээсэн авч мань хүн ирсэнгүй. Туслахаараа дамжуулан мэтгэлцээнд оролцох бодолгүй гэдгээ л хэлүүлсэн байна.

Харин Г.Эрдэнэбат прокурор энэ боломжийг ашиглан Ц.Нямдорж сайдын эсрэг нэлээд ноцтой гэхээр мэдэгдэл хийчихлээ. Яг тодорхой хүний нэр дурьдаагүй боловч “С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараачаас эхлэн хорих анги руу хүн явуулж, Б.Содномдаржаа нартай холбоо тогтоосон, түүн рүү өмгөөлөгч оруулсан, дараагаар Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргасан” гэж.

Өөрөөр хэлбэл тэр үед ч гэсэн С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэх зорилгоор хэргийн гүйцэтгэгч нар дээр “ажиллагаа” хийгдэж байжээ гэсэн үг. Тэр ажиллагаанд нь “манай талын” зарим нэг нөхөд өртсөн юм шиг байна. Түүн дээр нь бас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ шалгалтын ажил уг хэргийг Ц.Нямдорж сайд руу хөтлөх үү, үгүй юу гэдэг нь бараг цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг прокурорын орлогч асан өглөө. Зарим нэг улстөрч албан тушаалтнууд хэргийн захиалагчийг илрүүлэхгүйн тулд эрүүдэн шүүсэн гэх асуудлыг санаатайгаар улс төржүүлж байна гэж...

Учир нь эрүүдэн шүүсэн гэх гомдол Б.Содномдаржаа нарын зүгээс гарсны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-т харъаялал тогтоон (мөрдөн шалгах хэлтэст) шилжүүлсэн юм байна. АТГ энэ хэргийг шалгасны эцэст эрүүдэн шүүсэн бичлэгийг сэргээж (гүйцэтгэх ажлын нууцлалын дагуу устгагдсан байсан), энэ ажлыг зохион байгуулсан хоёр хүнийг яллагдагчаар татан цагдан хорьсон юм байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд...

Харин үүнээс хойш Ц.Нямдорж сайд хөдөлж эхэлсэн юм байна. Энэ явдал болсноос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдааны дундуур гэнэт хийсэн мэдэгдлийг сэтгүүлчид бол санаж байгаа.

Тэр өдөр Ц.Нямдорж сайд “Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэргийн төлөө хилсээр хоригдох, хүйтэн шорон суух ямар байдгийг биеэр үзэхээр очсон. Түүний маань төлөө намайг хорьж байсан, хэрэгт татна гэж айлгаж байсан. Би тэр хоёр хүнийг өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн, одоо тэнд нь байлгаж байгаад суллуулна гэж бодож байгаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар уучлал гуйж байна” гэж ярьсан. Одоо ч youtube дээр энэ бичлэг тавиатай байгаа, олоод үзэж болно.

Үүгээр сайд Ц.Нямдорж хэргийн холбогдогчтой далдуур холбоо тогтоосон явдал нь өөрийнх нь эсрэг эргэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хэдийгээр Г.Эрдэнэбат прокурор нэр цохоогүй ч гэсэн. Харин холбоо тогтоосон шалтгаан нь юу байж болох вэ?

Г.Эрдэнэбат прокурорын хувьд тагнуулын гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын эрх хэмжээ хязгаартай, тэр хүрээндээ хяналт тавьж ирсэн. Прокурор гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх, татгалзахаас өөрөөр гүйцэтгэх ажиллагааны нууцад нэвтрэх нь тухайн үед мөрдөж байсан ЭБШХ, Гүйцэтгэх ажиллагааны хуулиар хориотой байсан. Сүүлд илэрсэн эрүүдэн шүүсэн явдалд прокурорын буруу байсан, хуульд заасан хяналтыг тавьж чадаагүй гэж тогтоовол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Гагцхүү энэ дуулианыг далимдуулаад хэргийн нотлох баримт, гүйцэтгэх ажиллагааны материалууд устах вий, хэргийн гэрчүүдийг дарамталж, хэргийг бүхэлд нь самрах вий гэдгээс хамгийн их болгоомжилж байна гэж ярьсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэг лүү улс төрчид давхиж ороод, “эрүүдэн шүүсэн” гэдгээр далимдуулан хэргийг бүхэлд нь үгүйсгэх гэж оролдож байгаа нь уг хэргийн захиалагчийг илрүүлэх дараачийн шатны ажиллагаанд санаатай саад учруулж байгаа хэрэг гээд ил цагаан хэлчих нь билээ. Хэрэв энэ үнэн бол хэргийн захиалагч ч гэсэн бараг илэрчихээд байгаа юм биш үү? Энэ талаар Ц.Нямдорж сайдын хэлэх үг сонин байна.

Б.СЭМҮҮН /2019.04.09/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
12 дахь долоо хоног: Ойрх Дорнодын дайны улмаас хийн үнэ өслөө 12 мин BTS-ийн тоглолтыг өнөөдөр орой Netflix-ээр шууд дамжуулна 26 мин Японд ариун цэврийг цаасыг хэт ихээр худалдаж авахгүй байхыг уриалав 37 мин К.Макгрегор дэвжээндээ эргэн ирнэ 44 мин Жүжигчин Чак Норрис таалал төгсжээ 49 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 1 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 1 цаг 4 мин Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье 2 цаг 14 мин Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хууль тогтоогчид буруутай 7 цаг 24 мин Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 8 цаг 11 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 23 цаг 12 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 23 цаг 22 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 23 цаг 25 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 23 цаг 25 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 23 цаг 26 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 23 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 23 цаг 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 23 цаг 29 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр 15 цаг 55 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 15 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө...
Top