x

Хувийн өмчийг төр дээрэмддэггүй байсан бол хөрөнгө оруулалт зугтахгүй байлаа, Х.Нямбаатар сайд аа!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч баасан гаригт гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн бүлэг этгээдүүдийн тухай мэдээлэл хийсэн. Шүүхээр шийдэгдсэн, шүүхийн шатанд яваа, хэрэгсэхгүй болгосон гээд нийт 57 хэргийг таницуулахдаа шүүхээр шийдэгдсэнээс бусад хэргийн холбогдогч, хохирогч нарын нэрийг нууцалсан. Үүнийгээ “прокурорын байгууллагад өгсөн амлалт” хэмээн тайлбарласан билээ.

“Энэ сарын 28-нд мэдээлнэ шүү” гэж урьдчилан зарлаж, цаг хугацаа товлож байгаад дээрх хэргүүдийг нийтэд зарласан шалтгаанаа “Гадаадын хөрөнгө оруулагч нарыг тонож дээрэмдсэн хэргээс болоод хөрөнгө оруулагч нар зугтаад байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ард түмний хараа хяналтанд оруулж байна. Засгийн газар ФАТФ (Мөнгө угаах, терроризмтай тэмцэх олон улсын байгууллага)-ын  өмнө авсан амлалтаа биелүүлж байна” хэмээн тайлбарласан билээ. Тэгэхээр үлдсэн өдрүүдэд Хууль зүйн сайдын зарласан "...." үсэгнүүдийн ард хэн гэгч этгээд, ямар компаниуд байгааг илрүүлэн олон нийтэд зарлах, тангарагтны шүүхийн өмнө аваачих нь манай сэтгүүлчид, “инфлүүзер” гэгддэг хүмүүсийн ажил болж байгаа юм байна.

Уг нь бол эрүүгийн гэмт хэргийг таслан зогсоох, гэм буруутай этгээдэд тохирсон ял, хариуцлагыг оногдуулах, хохирогчийн хамгаалах, хохирлыг барагдуулах нь хууль, шүүхийн байгууллагын хийх ёстой ажил, хуулиар хүлээсэн үүрэг. Үүн дээр шаардлага тавьж, шахалт үзүүлэх нь нийгмийн ёс суртахуун мөн л дөө.

Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөн гаргасан, замыг нь хаасан, үргээсэн гэж байгаа шалтаг шалтгаанууд дотор нэг зүйл огт дурьдагдахгүй байна. Энэ бол Монгол Улсын хууль, Монголын төр хүний хувийн өмчийг хамгаалж чаддаг уу, эсрэгээрээ халдан дээрэмддэг үү? Ингэхэд төр нь, төрийн байгууллагууд нь хуулиа хэр зэрэг дагаж мөрддөг вэ? гэдэг асуудал.

Уг нь бол Монгол Улсын Үндсэн хуулиар “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хүний хувийн өмчид халдаж болохгүй” гээд хориглочихсон байгаа. Гэсэн хэдий ч МАН төрийн эрх авснаас хойш нэг биш удаагийн үйлдлээр хүний хувийн өмчид халдсан. Хамгийн тод жишээ нь 2018 оны арванхоёрдугаар сард Засгийн газар нь цагдаагийн тусгай тасаг, дотоодын цэргийг дайчлаад Салхитын мөнгөний ордыг төрд хурааж авсан явдал. Уг нь тус ордод хөрөнгө оруулсан Хятадын иргэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан Монголын иргэн хоорондын маргаан шүүхэд очсон, шүүгч нь монголчуудаасаа авилга аваад Хятадын иргэнийг дээрэмдсэн юм байна. Гэтэл манай төр дундуур нь давхиж ороод, шүүгчид ял өгөөд компанийг өөртөө авчихсан. Уг нь бол шүүгч нар авилга авсан нь үнэн байгаад тэдэнд ял өгсөн юм бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод дахин шүүх хурал зарлаж, маргааныг хуулийн дагуу шийдэх ёстой. Төр өөртөө авдаг байлаа гэхэд ядаж л "хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгтэй шүү" гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэтэл Монголын төр хуулиа хэрэгжүүлэхийн оронд хоёр хүний маргаан дундаас ашиг олохыг илүүд үзсэн байдаг юм.

Үүний өмнө 2017 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг бас л шүүхийн шийдвэргүй булааж авсан. Одоог хүртэл “Монголын зэс” компани буюу ХХБ-ныхны оросуудад төлсөн 400 сая доллар, түүний дараа үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалтын зардлыг буцааж төлөөгүй, “харилцан суутгал хийнэ” гээд явж байгаа.

Хамгийн сүүлийнх нь Хөтөлийн цемент  шохой, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр. Мөн л төр шүүхийн шийдвэргүйгээр өөртөө авсан. "Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй байна" гээд төр хураагаад авчихсан. Атал тэр авсан зээлийг нь төр биш, иргэн Д.Эрдэнэбилэг, ХХБ төлөөд явж байх жишээтэй.

Иймэрхүү маягаар хөрөнгө оруулагч нартаа (дотоодын, гадаадын гэж ялгаад байх ч шаардлагагүй) хандаж байгаа Монголын төрд, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хэн итгэж Монголд хөрөнгө оруулах вэ? МАН Засгийн эрхэнд гараад зургаан жил өнгөрч байхад ганц удаа гаднаас хөрөнгө оруулалт татсан уу? Ганц үйлдвэрийг хөл дээр нь босгосон уу? Эсвэл хувийнхныхаа хийсэн хөрөнгө оруулалтыг дээрэмдээд, төсвөө бүрдүүлээд явж байна уу?  гэдгийг хараад үзээрэй. Тэгсэн цагт хөрөнгө оруулалт чухам хэнээс болж Монголоос зугтдаг вэ? гэдэг тодорхой болно.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 0 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 6 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 12 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 14 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 16 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 16 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 16 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 16 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 20 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 20 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 23 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 23 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 18 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 18 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 21 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 22 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 36 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 38 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top